Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»“ВЕSТ OF IСЕ ТОР” тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо

“ВЕSТ OF IСЕ ТОР” тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо

Урлаг Урлаг17/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_MG_9671301236932014-01-17-16-06[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

18 жилийн түүхтэй "Монгол хип хоп"-ыг Монголынхоо шоу ертөнцөд шинэ өнгө төрхтэйгөөр мэдрүүлэхийг хүссэн "Iсе Tор" хамтлагийнхан 2014оны 02-р сарын 01 –ний өдрийн 19 цагаас “UB PALACE"- ын “Концертын Их Танхимд" тоглолтоо хийх болсноо өнөөдрийн хэвлэлийн бага хурлаараа зарлалаа.

 photo IMG_9685_zps6128f584.jpg

Монголчуудынхаа баяр цэнгэл, тэмдэглэлт өдрүүдтэй нь хамт байж “Монгол улсын тусгаар тогтнол", түүний түүхэн замналыг урлагийн гоо зүйн өндөр түвшинд ирээдүй хойч уед сурталчилан таниулах зорилготойгоор сар шинийн өдрүүдийг сонгон жил бүр уламжлал болгон энэхүү тоглолтоо зохион байгуулсаар ирсэн юм.

 photo _MG_9671_zps89f9cc21.jpg

"Ice top" хамтлаг нь хамгийн анх "Санаа нэг", "Энэ миний хайр" дуунуудаар гараагаа эхэлж олонд танигдсан бөгөөд урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй, Монголын хип хоп хамтлагуудын шилдэгүүдийн нэг билээ. Монголын залуусын сонсох дуртай хит дуунуудын эзэд болж чадсан "Iсе Tор"  хамтлагийн тоглолтонд дуучин Дэлгэрмөрөн,Одноо (Lemons), Gаvапа, BX, Хулан, Баярцэцэг, Маралжингоо, Заяа, Дөлгөөн, Цэлмүүн, “DigitalГ, “3 охин” хамтлагийнхан оролцоно.
 photo IMG_9684_zpsab367331.jpg
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан тайз, хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг мэдрүүлэх, 18 жилийн ой давхацсан “ВЕSТ OF IСЕ ТОР" нэртэй энэ удаагийн бие даасан тоглолт залуучууддаа шинэ орчин. шинэ мэдрэмж. гайхамшигт үдшийг бэлэглэх болно.

 photo _MG_9717_zps5de8b8f1.jpg

Сонирхуулахад тоглолтын онцгой зэрэглэл бүхий “VIР Zone"-д хамрагдаснаар тоглолтыг урилгын суудлаас үзэх, "VIР Zone’'-ынхон улаан хивсээр алхан, хамтран зохион байгуулцсан байгууллагуудийн ”Logo” байрласан тусгайлан зассан хананы өмнө “Ice Top” хамтлагтай хамт мэргэжилийн гэрэл зургийн студийн зурагчингаар зургаа татуулан дурсгал болгон авах боломжтой гэнэ. “VIР Zone’‘ 395 хүн хамрагдах боломжтой.

 photo IMG_9689_zps7dffe8bb.jpg

Тоглолтын тасалбар: 40’000 төгрөг, “VIР Zone” тасалбар 100‘000 төгрөг 

Тоглолтын тасалбарыг: Опliпе-аар Еаsу Тiскеt https://www.easyticket.mn/1199 үнэгүй хүргэж үйлчилнэ.

  photo _MG_9724_zps8f68ac09.jpg      

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.