Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Мэдээ»Дэлхийн хөшөө дурсгалын сангийн хөтөлбөрийг “Эрдэнэ зуу” хийдэд хэрэгжүүлнэ
Мэдээ

Дэлхийн хөшөө дурсгалын сангийн хөтөлбөрийг “Эрдэнэ зуу” хийдэд хэрэгжүүлнэ

Урлаг Урлаг23/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын “Эрдэнэ зуу” хийд дэлхийн хөшөө дурсгалын сангаас анхаарах ёстой 25 түүхэн, дурсгалт газруудын нэгээр шалгарсныг албан ёсоор зарлав.

Тодруулбал, Монголын урлагийн зөвлөлөөс Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран 2025 оны World Monuments Watch хөтөлбөрт Монголын буддын шашны цөөхөн дурсгалт газруудын нэг “Эрдэнэ зуу” хийдийг уур амьсгалын нөлөөллөөс хадгалан хамгаалах, ирээдүйн өвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор нэр дэвшүүлсэн нь олон улсын үнэлгээ, хяналт, өвийн шинжээчдийн хараат бус шалгаруулалтад тэнцжээ.

Дэлхийн хөшөө дурсгалын сан нь 1996 оноос эхлэн, хүн төрөлхтний түүхийг илэрхийлэх, үнэт дурсгал, дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор хоёр жил тутамд зарладаг World Monuments Watch хөтөлбөрийг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран  хэрэгжүүлдэг билээ.

Дэлхийн 112 оронд 700 гаруй төсөл хэрэгжүүлсэн, өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч Дэлхийн хөшөө дурсгалын сан нь өнөөдрийг хүртэл 350 орчим Watch хөтөлбөрт шалгарсан төсөлд 120 сая ам.доллар хандивлаж, бусад эх үүсвэрээс нэмэлт 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Дэлхийн хөшөө дурсгалын сангийн Watch хөтөлбөрт манай улсын “Эрдэнэ зуу” хийдээс гадна бусад орны 24 газрыг дэлхий даяар танилцуулав.

Ирэх хоёр жилийн хугацаанд Watch хөтөлбөрийн олон улсын баг 2025 онд шалгарсан газруудтай хамтран ажиллаж, тухайн орон нутгийн хэрэгцээг үнэлж, дэмжлэг, хадгалалт, хамгаалалт, санхүүжилтийн стратегийг боловсруулна. Санхүүжилт босгохын хэрээр WMF нь орон нутгийн түншүүддээ зорилтот урамшууллын кампанит ажил, төлөвлөлт, судалгаа, боловсрол, биет хамгаалалтын төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх ажээ. Дэлхийн хөшөө дурсгалын сангийн хувьд 55 жилийн хугацаанд 112 орны 700 гаруй обьектод ажиллаж, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд дэлхийн өнцөг булан бүрд архитектур, соёлын өвийг хамгаалахад батлагдсан, үр дүнтэй арга техникийг ашигласаар байгаа юм.

Ташрамд сонирхуулахад, 2020 оны World Monuments Watch  хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлж байв. Улмаар музейг олон улсын анхаарлын төвд оруулан, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг гурван жилийн турш хэрэгжүүлсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Мэдээ Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026
Мэдээ Урлаг

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны удирдлагууд Баянхонгор аймагт томилолтоор ажиллалаа

13/01/2026
Мэдээ Урлаг

Ч.Ундрам: Орон нутагт соёл, залуучуудыг дэмжиж, хүний нөөцийг чадавхжуулна

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026

2025 оны өвлөн уламжлагчаар Урианхай туульч Н.Дамдиндорж шалгарав

11/02/2026

Ванкувер хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна

11/02/2026

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

11/02/2026

Урт наст эх хэмээх ясан дун Завхан аймгийн музейд хадгалагдаж байна

11/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.