Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Домогт “Битлз” хамтлаг “Brit awards”-д нэр дэвшжээ
Гадаад мэдээ

Домогт “Битлз” хамтлаг “Brit awards”-д нэр дэвшжээ

Урлаг Урлаг24/01/2025Шинэчлэгдсэн:24/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Домогт Битлз хамтлаг 1977 оноос хойш анх удаагаа “Brit Awards” шагналд нэр дэвшжээ.

Тодруулбал, тус хамтлагийн хамгийн сүүлчийн уран бүтээл болох “Now And Then” дуу Их Британийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Brit Awards” наадмын оны шилдэг дуу шагналын төлөө өрөлдөхөөр болсон байна. 1978 онд хамтлагийн ахлагч Жон Ленноны анх бичүүлж байсан энэ дууг бүтээхэд 45 жил зарцуулсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сард олны хүртээл болсон даруйдаа Их Британийн чартуудыг тэргүүлж эхэлсэн юм.

“Оны шилдэг дуу” шагналын төлөө Битлз хамтлагаас гадна “Coldplay” хамтлаг (Feels Like I’m Falling in Love), поп дуучин Дуа Липа (Training Season), дуучин Artemas (I Like the Way You Kiss Me) зэрэг 14 нэр дэвшигч өрсөлдөнө.

“Now and Then” дууны найруулгыг хийхдээ Жон Ленноны 1970-аад оны сүүлээр төгөлдөр хуур дээр тоглож байсан бичлэгийг ашиглажээ. Ж.Леннон нас барсны дараа түүний бэлэвсэн эхнэр Йоко Оно дууны анхны хувилбарыг Пол Маккартнид өгсөн боловч чанар нь дэндүү муу байсан байна. 1990-ээд оны дундуур Битлзийн гурван гишүүн “Аntology” төслийн хүрээнд энэ дуун дээр ажиллах гэж оролдсон боловч дуусгаж чадаагүй аж. Гэхдээ Жорж Харрисон дууны гитарын хэсгийг бичиж амжсан байна.

2022 онд Пол Маккартни, Ринго Старр нар хуурцганд бичсэн чанар муутай уг бичлэгээс Жон Ленноны дуу хоолойг төгөлдөр хуурын эгшиг болон бусад бүх чимээ шуугианаас салгахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласнаар “Now And Then” -ийг бүтээж дуусгажээ.

“Brit Awards” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол Лондон хотын “O2 Arena” цогцолборт гуравдугаар сарын 1-нд болно. Энэхүү шагналыг 1982 оноос хойш жил бүр олгож байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Lego” компанийн MRI тоглоом нэг са хүүхдэд эмчилгээний айдсаа давахад тусалжээ

16/10/2025
Гадаад мэдээ Урлаг

“Лаошуган” хүүхэлдэй Хятад улсад тренд болж байна

14/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Нобелийн Энх тайвны шагналтай холбоотой мэдээлэл задарсан эсэхийг шалгаж байна

13/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Meta” компани 13-17 насныхны “Instagram” хэрэглээг хязгаарлах журам боловсрууллаа

16/10/2025

“Black Phone 2” кино олны хүртээл болно

16/10/2025

Барималч Н.Сүхбүрэн ээлжит үзэсгэлэнгээ дэлгэнэ

16/10/2025

Дэлхийн шилдэг стриминг платформуудын нэг “HBO Max” Монголын зах зээлд нээгдлээ

16/10/2025

О.Хонгорзул: Театр сэтгэлийг эмчилдэг

16/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.