Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Тусгай хэрэгцээт иргэдэд музейг орон зай хамаарахгүй үзэх боломж олгож, боловсролын хөтөлбөрт хамруулна
Музей

Тусгай хэрэгцээт иргэдэд музейг орон зай хамаарахгүй үзэх боломж олгож, боловсролын хөтөлбөрт хамруулна

Урлаг Урлаг24/01/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Тусгай хэрэгцээт иргэдэд музейг орон зай хамаарахгүй үзэх боломж олгож, боловсролын хөтөлбөрт хамруулна. Тодруулбал, “Чингис хаан” үндэсний музей нь соёлын боловсролыг хүртээмжтэй явуулах зорилгоор зайны сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төслийг боловсруулан Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагад хандан дэмжлэг хүсжээ. Үүний үр дүнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг төлөөлж Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Жайкаг төлөөлж Японы хэрэгжүүлэгч агентлаг Жиксийн нарийвчилсан судалгааны багийн Ахлах зөвлөх Отомо нар өнөөдөр (2025.01.24) гэрээ үзэглэснээр дээрх төсөл хэрэгжиж эхэллээ.
Төслийн хүрээнд музейн соёлын боловсролыг тэгш хүртэх боломжийг нэвтрүүлэхийн тулд цахим өрөөг бий болгох, виртуал бичигч тоног төхөөрөмжүүд авах, босдог болон өөрөө явагч автомат тэргэнцэртэй болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж музейн нэг болон зургаадугаар давхарт байршуулах аж.
Төслийн хугацаанд дээрх тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, угсарч дуусахаас гадна музейн ажилтнуудыг сургалтад хамруулж ирэх оны зургаадугаар сар гэхэд төсөл хэрэгжиж дуусах юм байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Улаанбаатар хотын музей үзмэрээ иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна

27/10/2026
Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гэри Синиз талийгаач хүүгийхээ дурсгалд зориулж дурсамж ном бичжээ

03/11/2026

Синтия Никсон Мирандагийн дүрээ өмөөрч, “And Just Like That” цувралын талаар ярьжээ

03/11/2026

Тимбалэнд хуучин менежерүүдээ 15 сая ам.долларын залилангийн хэрэгт буруутган шүүхэд өгчээ

03/11/2026

ФОТО: “CFDA Fashion Awards 2026” улаан хивсний ёслолоос

03/11/2026

Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

03/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.