Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Аян-Ерэн есөн жилийн газар” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Аян-Ерэн есөн жилийн газар” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг30/01/2025Шинэчлэгдсэн:30/01/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Б.Цолмонбаяр “Аян-Ерэн есөн жилийн газар” бие даасан үзэсгэлэнгээ маргааш /2025.01.31/ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэх гэж байна.

Хүн төрөлтөн бид тэртээгээс өнөөг хүртэл эх дэлхийн оршихуйд аян хийж аж төрсөөр байгаа билээ. Үүнийгээ нотлох элдэв үлгэр домог, аман яриаг хойч үедээ уламжлуулан нэг төрлийн соёлыг бий болгосон төдийгүй түүгээрээ дамжуулан сэтгэлгээний онцлогоо үеийн үедээ уламжлуулан хадгалж ирсэн.

Хөгжлийн аян хийхийн хэрээр өнөө сэтгэлгээний онцлогоо илэрхийлж түүгээрээ ялгаран ондооших болсон. Түүх гэдэг бол улс үндэстний оршин байсан, аж төрсний баталгаа болдог бол харин домог үлгэр гэдэг нь тухайн үндэстэн арт түмний сэтгэлгээний онцлогийн суурь болдог билээ.

Түүнээс гадна улс орон бүрийн домог үлгэрийн үүсэл хөгжил, бүтээл туурвилаас харахад тухайн үндэстэн үлгэр домгоороо дамжуулан хэл соёл, ёс уламжлал таниулан сурталчлах нь элбэг байдаг. Түүнчлэн маш сайн судлагдсан үлгэр домогт тулгуулан орчин цагийн сайн кино, анимейшин, аниме бүтээгдэх болсон.

Домог үлгэр нь аман зохиолын бусад төрөл зүйлээс ялгарах хэд хэдэн онцлогтой. Энэ нь поп арт болон анимешиныдүрслэлийн арга зүйд гойд зохицох онцлогтой билээ.

Үүнд:

  • Сансар огторгуй, эх дэлхий, амьд амьтан гэх мэт зүйлсийн үүсэл гарлыг уран сэтгэмжээр тайлбарлахыг оролддог.
  • Гол дүрийн баатрууд нь бурхан, сахиусан тэнгэр, ер бусын хүч чадалтны дүрээр илэрхийлэгддэг.
  • Бэлгэдлийн зүйлсийг маш ихээр агуулсан байдаг.
  • Бодит үйл явдал үгүйлдэггүй, цэвэр уран сэтгэмжийн хүүрнэл зохиол юм.

Мэдээж дээр дурдсан онцлог чухал хэдий ч тухайн уран бүтээлч өөрийн соёл уламжлал сэтгэлгээний онцлогийн хэрхэн судалж харж байгаа нь бүтээлээр нь илэрхийлэгддэг.

Уран бүтээлч Б.Цолмонбаярын “Аян-Ерэн есөн жилийн газар” хэмээх энэхүү үзэсгэлэн нь Монгол сэтгэлгээний онцлог, үлгэр домог болоод ахуй соёл, археологийн олдвор тэдгээрийн судалгаанд суурилан, орчин цагийн хүмүүсийн ойлгох хэлээр буюу өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлстэй хослуулан дүрсэлжээ. Дэлхий даяаршин, соёлууд ойртон нягтрах, холилдох үйл явц хүчтэй явагдаж байна гэж үзэж болох хэдий ч нөгөө талаасаа үндэстний сэтгэлгээний онцлогт суурилсан ондоошлыг уран бүтээлч Б.Цолмонбаяр тус үзэсгэлэнгээр илэрхийлэхийг зорьсон байна.

Мөн 1960 оноос хүчтэй хөгжих болсон поп арт нь өдгөө ч дэлхийд хүчтэй тархаж Монголд мөн нөлөөгөө үзүүлж байгааг “Аян-Ерен есөн жилийн газар” үзэсгэлэнгээс та мэдрэх болно

Үлгэр домгоос судалж, өөрийн уран сэтгэмжээр бүтээсэн дүрүүддээ поп артын тод, хурц өнгөөр зохиомжилж, нарийн зураасаар тодруулсан нь уламжлалт дорнын зургийн арга барилыг хослуулан хийсэн нь өнөө цагийн уран бүтээлчид өрнө дорнын нийлбэрээр өөрийн урлагийн хэлээ бүрдүүлж буйг илэрхийлж байна. Техник технологи болон хиймэл оюун, метаверс буюу виртуал орон зай хүчтэй яригдах, хийгдэх болсон энэ цагт Монгол сэтгэлгээний онцлогтой дүр, дүрслэлүүд видео тоглоом, кино болон анимейшн зэрэг популар энтертайнмент бүтээлүүдэд ийм төрлийн сэтгэлгээний бүтээлүүдээ оруулж болохыг харуулсан үзэсгэлэн болсон.

Түүнчлэн тэрбээр бүтээлийн дүр, дүрслэлүүдээ хийхдээ нэг бүрчлэн уншиж судлахаас гадна хөгжүүлэлтийн олон хэлбэрийг ашигладаг болохыг та бүхэн тус үзэсгэлэнгээс үзэж болно.

Үзэсгэлэн баримал, уран зураг, эскиз хар зураг гэсэн үндсэн гурван төрлөөс бүрдсэн 50 гаран бүтээлээс бүрдэх “Аян-Ерэн есөн жилийн газар” үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Солонгон гүүр” Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг “Монгол” арт галерейд дэлгэнэ

03/06/2025
Үзэсгэлэн Урлаг

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн уран бүтээлчид “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнгээ нээлээ

30/05/2025
Үзэсгэлэн Урлаг

“Миний үйлдэл бол би” үзэсгэлэн үргэлжилж байна

28/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Цэнгэлдэх” зуны хамгийн гайхалтай амьд хөгжмийн тоглолт болно

03/06/2025

Дуучин Б.Дэлгэрбаяр “Их Монголын эр цэргүүд” цомгоо гаргалаа

03/06/2025

“Stranger things” цувралын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарах өдрийг зарлалаа

03/06/2025

“Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна

03/06/2025

Монголын циркчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болжээ

03/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.