Ордуудын хоёрдугаар сарын зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ сарын эхээр уран бүтээлч хүмүүс шинэ бөгөөд сонирхолтой зүйлтэй танилцах боломж гарна. Хэт нэг хэв загварт баригдахаас сэргийл. Худал мэдээ таныг хямрааж болзошгүй тул эх сурвалжийг сайн нягтал. Хий хоосон зүйлд санаа бүү зов. Од эрхсийн таагүй нөлөөгөөр хувийн амьдралд өөрчлөлт гарна. Биеийн эрүүл мэнд таагүй байгаагаас болж сэтгэл санаа тавгүйтнэ. Ганцаардах хандлага илрэх тул та эргэн тойрныхоо хүмүүсийн анхаарлыг өөрийн татахыг хүсэж магадгүй. Харин сайн танихгүй хүнд нууцаа дэлгэхээс болгоомжил. Өөрийн ажлын санаа, төлөвлөгөөг бусдад битгий ярь. Илүү үг хэзээ нэг цагт гай болно. Энэ сарын дунд үед шинэ мэдлэг эзэмших, орчин үеийн шинжлэх ухаан судлах зэрэгт сайн. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Хайрын харилцаанд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил ч харилцааг хөргөхөд хүргэж болзошгүй. Гэр бүлийн харилцаанд ирээдүйн амьдралын тухай яриа өрнөнө. Гэр бүлээрээ цуглах, эд хөрөнгө худалдан авах зэрэгт таатай. Ажил хэрэг болон гэр бүлийн асуудлаа аль алийг нь орхигдуулахгүй зохистой харьцааг барьж сур. Бусдад сайхан харагдахыг хэт хичээх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарвал тааламжтай байна. Шаардлагатай бол эрүүл мэнддээ мөнгө харамгүй зарцуул. Сарын сүүлээр од эрхсийн нөлөө аливаа харилцаанд таатай байгааг ашиглаж өөрийнхөө эргэн тойрон сайхан энергийг хуримтлуул. Хийж байгаа ажил бүтэмжгүй байгаа бол ойр дотнынхоо хүмүүсийн туслалцааг ав. Илүү их сорилтод сэтгэл зүйн хувьд бэлэн байгаарай. Цаг хугацаа болон гаднын нөхцөл байдал танд шударга бус хандаж буй мэт санагдана. Түргэн ааш, уур хилэн таагүй уур амьсгал үүсгэж магадгүй. Та аль болох тайван байхыг хичээ. Амьдралын төлөвлөгөө, өдрийн дэглэмээ шинэчил. Эрүүл мэндээ чухалчил. Хоолны дэглэмээр эрүүлжих аргаа өөрийн онцлогт тохируулан зөв сонгоорой. Нэр төр болон байр сууринд нөлөөлөх байдлаас ашигтайгаар гарч чадна. Таны гэр бүлийн харилцаа бэхжих төлөвтэй байна. Гэр орондоо тайван, таатай уур амьсгалыг үүсгэхийг хичээ.
ҮХЭР
Энэ сарын эхээр шинэ ажил эрхлэх, нэмэлт орлого олох зэрэгт од эрхэс таатай нөлөөлнө. Энэ үед аливаа асуудлыг эрүүл саруул ухаанаар дүгнэснээр та зөв шийдвэр гаргаж чадна. Өөрчлөлт хийхэд тохиромжтой үе ч гэлээ анхаарал болгоомжгүй байвал хохирол амсаж мэднэ. Өр зээл бүү тавь. Толгой өндийх завгүй ажиллаж байх зуур таны эсрэг хуйвалдаан үүсэж болзошгүй. Гэр бүлийн харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Мөн найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, чин сэтгэлээсээ ярилцах нь сайн үр дүн өгнө. Сарын дунд үед амжилтыг дагаад атаархагч нар гарч ирнэ. Зарим өрсөлдөгч чинь өчүүхэн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй байна. Хувийн амьдралд зохицуулах асуудал үүснэ. Ойр дотнын хүний тань хандлага сэтгэл гонсойлгож мэднэ. Гэр бүлтэй хүмүүс хайр дурлалын элдэв асуудалд бүү орооцолд. Энэ үед томоохон эд зүйлс бүү худалдан ав. Мөнгөө хурдан эргэх үйл ажиллагаанд эргэлдүүл. Холоос ирэх мэдээ таныг ихээхэн баярлуулна. Хойш нь тавьсан, ойрд гар хүрээгүй ажлаа хийхэд таатай үе. Ажил хэргээ амжилттай явуулах, муу санаатнуудын үйлдлийг таслан зогсооход төрөлхийн уян хатан, сонор сэрэмжтэй, зөн мэдрэмжтэй байдлаа ашиглахыг од эрхэс танд зөвлөж байна. Энэ сарын сүүлээр эрүүл мэндийн асуудал үүсвэл анхаарал тавьж, цаг алдалгүй эмчлүүл. Мөнгөө ямар нэг хэрэгцээгүй зүйлд зарцуулж болзошгүй. Эсвэл ямар нэг зайлшгүй төлбөрөө төлнө. Хуучин өр танд төвөг удсаар байгаа бололтой. Худал мэдээлэл тархахаас болгоомжил. Чухал харилцаа холбоонд хар хор гүйж болзошгүй. Эмх цэгцгүй байдал эсвэл хэн нэгний хариуцлагагүйгээс ажлын бүтээмж буурч магадгүй. Олон нийтийн ажил хэрэгт идэвхтэй оролц. Мөн идэвхтэй хэлбэрээр амрах, зугаалахад сайн үе байна.
ИХЭР
Энэ сарын эхээр бүгдийг урьдчилан сайн бодож тооцоолбол ашиг олох болно. Ихэнх хүмүүс онцгой нөхцөлд орох тул сэтгэл зүйгээ бэлэн байлгахыг хичээ. Хувийн болон нийгмийн амьдралд олон үйл явдал болно. Үнэтэй, тансаг эд зүйл худалдан авахаас зайлсхий. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бол аливаа зүйлийг хэм хэмжээнээс нь бүү хэтрүүл. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Эрүүл мэндийн байдалдаа зөв онош тогтоолгох гэсэн хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой үе. Ахимаг насны хүмүүсийн хууч өвчин хөдөлж болзошгүй. Өөх тос ихтэй хоол хүнснээс татгалз. Архи, согтууруулах ундаанаа хол бай. Хувийн амьдралтай холбоотой асуудлаа шийдэхэд сайн. Үл ойлголцол гарсан харилцаагаа засах хэрэгцээ гарна. Сарын дунд үед ажлын үүрэг даалгаврыг биелүүлэх чадвар өндөр байна. Гэхдээ хөндлөнгийн саад гарч ирнэ. Өрсөлдөгч нар дайрч буй үед илүү ухаалаг гэдгээ нотол. Өвөрмөц хариу цохилтоор тэднийг алмайруул. Алба тушаал дэвших, боломжийн ашиг олох зэрэг тохироо бүрдвэл сандарч тэвдэх хэрэггүй. Бусдаас сэтгэл зүйн хувьд хэт хараат болохгүй байхыг хичээ. Найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай байна. Сарын сүүл рүү олон нийтийг хамарсан үйл ажиллагаа багагүй бэрхшээлтэй тулгарна. Улстөртэй холбоотой ажилладаг хүмүүс багагүй алдар нэртэй болох боломж гарч ирнэ. Шийдвэр гаргахад хэцүү асуудал дахин босож ирнэ. Өөрийн үзэл бодол дахь алдаагаа засахгүй бол сөрөг энерги дахин дахин ирсээр байх болно. Ажилд хэрэг урагштай байх ч биеэ тоосны хэрэггүй. Дотоод хүч чадал, оюуны тэнцвэрээр элдэв таагүй нөлөөний эсрэг тэмцэх хэрэгтэй. Хуурамч харилцааны золиос болох магадлалтай. Хайртай хосууд зөрчилдөж болзошгүй байна. Гэр орны ажилд санаа тавих шаардлага гарна. Одоогийн орлогын боломжоо тооцоолж амьдралын нөхцөл байдлаа сайжруул.
МЭЛХИЙ
Энэ сарын эхээр азаа үзэх хүсэл төрнө. Гэхдээ тавьсан бооцоо, мөрий амжилт дагуулахгүй гэдгийг санаарай. Дуртай ажлаа хийж болох ч чухал асуудлаа ч шийдэх хэрэгтэй. Сонирхолтой танилтай болж, ажилдаа амжилт олно. Аялал жуулчлалаар явах, оршин суугаа газраа өөрчлөх зэрэгт таагүй. Эрүүл мэнддээ анхааралтай хандаарай. Амьсгалын замын өвчин тусах магадлалтай. Таны дархлааны систем сул байна. Урлагийн салбарт ажилладаг хүмүүс хэт сэтгэл хөдлөлд автах хэрэггүй. Гэр бүлийн амьдралд баяр баясгалан харилцан итгэлцэл үүсвэл сэтгэл санаа тайван байна. Сарын дунд үед од эрхсийн нөлөө түнштэйгээ гэрээ байгуулахад амжилттай байна гэдгийг зөвлөж байна. Эд хөрөнгөний асуудлаар хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхий. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн бодлогогүй худалдан авалт хийх магадлалтай. Зохистой хэрэглээг баримталж, хэмнэлт хийж чадсанаар та санхүүгийн дарамтаас зайлж чадна. Эрүүл мэндээ хамгаалж, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх нь таныг сэргээнэ. Цаашид эрч хүчийг тань сулруулж байгаа сэтгэл санааны болон бие махбодын хүчин зүйлүүдтэй шат дараатай тэмц. Сургалт дамжаанд явах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх зэрэгт тохиромжтой үе. Уран бүтээлч хүмүүс удаан боловсруулсан бүтээл туурвил дээрээ суухад зориулж цаг гарга. Гэр бүлийн харилцаанд хүүхдүүдийн хүмүүжлийн асуудал гарна. Сурлагатай холбоотой бүхий л арга хэмжээнд нь сайн анхаар. Сарын сүүл рүү худал үгэнд хууртан яаруу сандруу хийсэн үйлдэл алдаа авчирна. Олз ашиг хурдан олох гэж яаралгүй, зардлаа багасгаж түр амсхий. Хууран мэхлэлтийн золиос болохгүйн тулд бүх ажил төрлөө яв цав байлга. Нөлөө бүхий хүмүүст өөрийгөө харуулах боломж олдоно. Боломжийг ашиглан удирдах байр сууриа бэхжүүл. Хувийн ур чадвараа ил тод харуулахаас бүү нэрэлх. Хэт туйлшралгүй аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авахыг хичээ. Хэт эд мөнгөнд шунахаа боливол эрүүл мэнд болон сэтгэл татам байдлаа хадгалан үлдэх боломжтой. Эрч хүчээ гамнах хэрэгтэй. Өөрийн сонирхол ба найз нөхдийн хүрээг өргөжүүлэх нь тохиромжтой. Одоогоор ашиг өгч эхлээгүй ч ирээдүйтэй үйл ажиллагаанаас яаран татгалзах хэрэггүй.
АРСЛАН
Энэ сарын эхээр өрөө төлж, төлбөр тооцоогоо дуусгах нь сайн ч таны төсөв энэхүү зарлагаас болж хямралд орж мэднэ. Гаднын нөхцөл байдал дарамттай болсноос таны амьдралын тэнцвэр алдагдана. Бүх асуудлыг нэг дор шийдэх ямар ч боломж байхгүй. Өр зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийх бол алхам бүрээ тооцоол. Сайн танихгүй хүнтэй харьцахдаа болгоомжтой гэхдээ эелдэг байгаарай. Од эрхэс шууд үр дүн амлахгүй байна. Өөрийн зөн билэг мэдрэмжийг сонсоход буруудахгүй. Сарын дунд үед од эрхэс танд бүх зүйлд энгийн хандахыг зөвлөж байна. Бусадтай зөрөлдөх хэрэггүй. Ойр дотнынхонтойгоо хүлээцтэй, өгөөмөр сэтгэлээр харьцахыг зөвлөж байна. Сайн зохион байгуулагч, сэтгэл зүй өндөртэй зан чанараа харуул. Өрсөлдөгч нарын зүгээс тавьсан элдэв арга саам таны ажилд саад болох байх. Хосуудын харьцаанд найрсаг бус уур амьсгал үүсэхээр байна. Гэр бүлийнхээ хувьд ямар асуудал хамгийн чухал болох талаар бодож, оюун санаагаа цэгцэл. Амьдралын буруу хэв маяг баримталдаг байснаас болж хууч өвчин хөдөлж мэднэ. Эрч хүчээ сайн сэргээж авахыг хичээ. Сарын сүүл рүү удаан хугацаанд төлөвлөсөн ажлаа эхлэхэд тохиромжтой. Амьдралын идэвх өндөр түвшинд байх тул ямар ч ажлыг их чармайлт гаргалгүй хийх болно. Таны хүсэл эрмэлзэл боломж бага байсан ч хийж бүтээх зүйлд тэмүүлж байна. Бүх зүйлд анхааралтай ханд. Санаанд ороогүй хүн ч хор хүргэж болзошгүй байна. Ганцаарчилсан тоглолт хамт ажиллагсдыг таагүй уур амьсгалд оруулах магадлалтай. Ямар ч нөхцөлд анхаарал байж, сайн танихгүй хүмүүстэй болгоомжтой харьц. Хэт дэврүүн сэтгэлтэй байвал ойр дотнынхонтойгоо санал зөрөлдөж болзошгүй.
ОХИН
Энэ сарын эхээр ижил тэнцүү нөхцөлөөс аль нэгийг нь сонгох хүндхэн сорилт тулгарна. Тогтвортой, найдвартай үйл ажиллагааг сонго. Та өөрийн мэдлэг чадвар болон мэдрэмж туршлагадаа итгэ. Уран бүтээлч хүмүүс нэр алдартай болж, бүтээл нь урт хугацааны турш алдарших магадлалтай цаг үе. Танд шинэ салбарт хүчээ сорих санал ирнэ. Нөхцөл байдлыг судалсан бол зөвшөөрч алдахгүй байхыг хичээ. Амьдралын эрч хүчээр дүүрэн байх тул өнгөрсөн цаг үеэ бүү санагалз. Зөвхөн урагшаа хар. Хүйтэн цаг агаараас эрүүл мэндээ хамгаалж, онцгой анхаарал тавь. Амьсгалын замын халдварт өвчин авахаас болгоомжил. Сарын дунд үед шинэ орчинд амьдрах хүмүүс нөхцөл байдлын талаар судал. Шинэ холбоо тогтоох, амьдралдаа шинэ хэмнэл оруулах боломжийг энэ цаг үед бүү алд. Гэр бүлийн зөрчил, маргаантай асуудлуудаа зөв шийдэхгүй бол цаашдын амьдралд тань сөргөөр нөлөөлнө. Сайн танихгүй хүмүүстэй илэн далангүй харьцах гэж бүү оролд. Од эрхэс бүхий л зүйлд наанатай цаанатай хандахыг сануулж байна. Гэнэтийн сайхан үйл явдал, таатай мэдээ хүлээж байна. Идэвхтэй амралт биеийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Сүм хийдэд очиж, мөргөл үйлд. Гэр бүлдээ анхаарал тавихад таатай байна. Сарын сүүл рүү архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Эрүүл мэндийн байдлаас болж чухал уулзалт хойшилж магадгүй. Зарим төлөвлөгөөг өөрчлөх хэрэгтэй болно. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдэг зарчмыг баримтал. Ажлын ачааллаас болж мэргэжлийн ажлаа өөрчлөх бодол төрвөл нухацтай шийдвэр гаргаарай. Хууль шүүхтэй холбоотой үйл ажиллагаа амжилттай болно. Нэр хүнд олох нь хөрөнгө мөнгөнөөс илүү чухал санагдана. Бүх төрлийн ажил хэрэг болон гэр бүлийн хүрээнд үүссэн хүндрэлийг өөрийн хүчээр даван туул. Эргэн тойрныхоо хүмүүст анхаарлаа хандуул. Эрх чөлөөтэй ажиллаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд гэр бүл тань найдвартай ар тал болж чадна. Зарлагаа хянахын тулд хэмнэлттэй төсөв зохио. Өр зээлээ дарж чадахгүй байдалд хүрэхээс болгоомжил.
ЖИНЛҮҮР
Энэ сарын эхээр идэвх санаачилга өндөр байна. Ажил хэргээ бүрэн хийж гүйцэтгэх чадвар сайн байна. Ур чадвар шаардсан ажлыг зоригтой барьж ав. Холоос ирэх мэдээ танд баяр хөөр, инээд баясал авчирна. Сэтгэл татам ажлын санал ч ирэх магадлалтай. Гэнэтийн үйл явдал ч тохиолдож магадгүй тул бүү сандарч мэгд. Хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ санаа тавивал тохиромжтой. Сэтгэл зүйгээ сайн хянахгүй бол байнга өөрчлөгдөх зан авиртай байна. Гомдсоноо ил гаргасны хэрэггүй. Нандин нууцаа зөвхөн хамгийн дотно хүндээ итгэж, ярих хэрэгтэй. Сарын дунд үед хайр дурлалын асуудалд тэвчээргүй зан хэрэггүй. Аливаа зөрчилд зөөлөн нь хатуугаа дийлдэг зарчмыг баримтал. Хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавих нь хүйтэн хөндий байдал үүсгэж магадгүй. Ажил дээрээ шинийг сэдэж, турших гэхээсээ сайн мэддэг хуучин арга барилаа хэрэглэсэн нь дээр. Олон чиглэлд хүч тарамдахгүй байхаар ажлаа төлөвлө. Од эрхсийн тодорхойгүй нөлөө таны зүг мэдээллийн олон янзын урсгалыг чиглүүлнэ. Хувийн амьдралдаа зохион байгуулалттай ханд. Хамт олонтойгоо сайн ойлголцох хэрэгтэй. Хамтын шийдвэр гаргахад таатай. Сарын сүүлээр од эрхсийн байрлал таны амьдралд өөрчлөлт билэгдэж байна. Хайртай хосууд хувийн амьдралдаа өөрчлөлт гаргана. Дотнын хүмүүстээ анхаарал тавих шаардлагатай. Өндөр настай аав ээж, хамаатан садныгаа баярлуулах багахан ч болтугай үйлдэл хий. Ахмад настай эсвэл эрх мэдэлтэй хүмүүс амьдралд тань таагүй нөлөө үзүүлж мэднэ. Санаа муутай хүмүүсийн тараасан хов жив, цуурхал олон хүний чихэнд хүрнэ. Дарга удирдлагын зүгээс дарамт шахалт үзүүлж болзошгүй. Муу хүмүүсийн нөлөөнд орохоос зайлсхий.
ХИЛЭНЦ
Энэ сарын эхээр эрсдэлтэй арилжаа наймаа хийхгүй байхыг хичээ. Та сэтгэл санааны тогтворгүй байдлаасаа болж хамтрагч болон танилуудтайгаа зөрчилдөж мэднэ. Эд материаллаг байдалтай хамаатай асуудал дээр бусад хүмүүсийн зүгээс хууран мэхлэлт, ёс бус үйлдэл гарч болзошгүй. Гэнэтийн саад тулгарч болзошгүй. Чухал бичиг баримт, хувийн эд зүйлсээ хямгад. Аливаа харилцаанд худал дүр эсгэлгүй үнэн сэтгэлээсээ бай. Даруу төлөв занг эрхэмлэ. Амьдралын ихэнх хэсэгт сургуульд сурснаас илүү туулсан туршлага, арга ухаан хэрэг болдгийг нотлох үйл явдал тохиолдоно. Сарын дунд үед ажил дээр тав тухгүй байдлыг мэдэрнэ. Муу санаатнуудын далд явуулга илэрхий болно. Хамт олонтойгоо зөв ойлголцвол буруу хүмүүсийн үнэн төрх илчлэгдэнэ. Гэхдээ энэ бүхэнтэй муу аргаар тэмцэх гэвэл таны нэр хүнд унана. Удаан хугацааны, итгэл найдвартай нөхөрлөлийг түр зуурын нөхцөл байдлаас илүүд үзэх хэрэгтэй. Таны ажлын зөв арга барилыг бусад хүмүүс үнэлэхгүй бололтой. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Эргэн тойрныхоо хүмүүсийг бүү дорд үз. Ажлын ачаалал болон цаг хугацаанд хавчигдсан үүрэг даалгавраас болж өөрийнхөөрөө зүтгэх хүсэл төрөх бололтой. Хэт сэтгэл хөдлөлд автахаас болгоомжил. Хурц, халуун ногоотой хоол хэтрүүлж идэх, архи согтууруулах хэрэглэх хэрэггүй. Сарын сүүл рүү ажил хэргээ ойлголцолд хүргэх зорилгоор бага зэргийн албан бус үйл ажиллагаа зохион байгуулах бололтой. Гаднын хүчин зүйлээс болоод гэрээ хийх, бичиг баримт бүрдүүлэх, төлбөр тооцоо хийх зэрэгт анхааралгүй байж, алдаа гаргах магадлалтай. Ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаанд хүргэх тул эрсдэлтэй үйл ажиллагаанаас холхон бай. Гэр бүлд маргаан гарч болзошгүй. Гэр бүлдээ онцгой анхаарал тавь. Ойр дотнынхондоо хүндтэй байр суурийг олго. Харин ганц бие хүмүүсийн хайрын харилцаа хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ.
НУМ
Энэ сарын эхээр ээдрээтэй байдал үүсэж магадгүй тул зөв тооцоолж, олдсон боломжоо бүрэн ашигла. Амьдралд тань сөрөг, эерэг өөрчлөлтүүд аль аль нь гарна. Чухал сонголт хийх шаардлага гарна. Орлого олох боломж гарах ч толгойгоо сайн ажиллуулахгүй бол зардал нэмэгдэнэ. Ухаалаг байхгүй бол хэчнээн их ажилласан ч хөрөнгө мөнгөний асуудал хэвээр байна. Сонор сэрэмжтэй бай. Сайн танихгүй хүмүүст бүү итгэ. Зөрчилтэй харилцаанд энэ цаг үеийн байдал таагүй нөлөөлнө. Зарим хүмүүс амархан мөнгө олох гээд эд хөрөнгөө алдах эрсдэл байгааг анхаар. Амлалт өгөхдөө анхааралтай бай. Хайртай хүндээ ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөх мэдрэмж өгөх гэсний хэрэггүй. Сарын дунд үед эрхэлж буй үйл ажиллагааныхаа хамрах хүрээг эргэн харах шаардлага тулгарна. Төлөвлөсөн ажлаа дахин зохион байгуулах шаардлага үүснэ. Үүнд одоогийн нийгмийн байдал нөлөөлөх гол хүчин зүйл болно. Хураасан хөрөнгө, тогтоосон харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй болно. Хосуудын харьцаа гал цоггүй, нэгэн хэмийн уйтгартай болж магадгүй. Хайртай хүндээ шинэлэг зүйлээр сюрприз барь. Хамт олны үйл ажиллагаанд оролцоход таатай. Нийтэч, өгөөмөр гэдгээ зарим хүмүүст нотол. Найз нөхөдтэйгээ уулзах нь ойрын хугацааны хамгийн сайхан санаа байх болно. Сарын сүүл рүү хийхийг үргэлж хүсэж байсан зүйлээ хийх боломж гарч, энэ нь танд сэтгэл ханамжийг өгөх болно. Та дэлхий ертөнц, нийгэм улс төрийн ирээдүйд санаа зовно. Материаллаг байдлаа дээшлүүлэх чухал ч оюун ухаанаа цэгцэлж цэвэрлэх нь үүнээс илүү чухал гэдгийг та ойлгоно. Бусдын нөлөөнд автан, нөхцөл байдалд хийсвэрээр хандах байдал үүснэ. Амьдралын эрч хүч, сэтгэл татам байдлаа нэмэгдүүлэхэд анхаар. Бусдаас буруу хайх нь таныг эвгүй байдалд оруулна. Өөрийгөө шинэ зүйлээр цэнэглэхэд бэлэн бай.
МАТАР
Энэ сарын эхээр авьяас чадвар, зөв мэдрэмжийнхээ ачаар та хурдан шийдвэр гаргана. Ажил хэрэгч байж тулгамдсан асуудлаа өвөрмөц аргаар шийднэ. Таны авьяас, ур чадварыг удирдлага тань анзаарч мэднэ. Танд албан тушаал дэвших эсвэл цалин нэмэгдэх боломж байна. Гэвч гаднын нөлөөгөөр тайван байдал сарних магадлалтай тул муу санаатнаас болгоомжил. Танд атаархагчдын үйл ажиллагаа идэвхжих магадлалтай тул хов живд автах хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргаж анхаарлаа тавь. Хайртай хүмүүсээ баярлуулж, өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээр бэлэг барь. Ганц бие эрчүүд сэтгэл татам хүн тааралдвал агшин зуурын сонирхол гүнзгийрэх магадлалтай. Сарын дунд үед мэдлэг боловсролоо дээшлүүлэх болон амьдрах таатай орчин хайх хүсэл ихэснэ. Нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Зарим нөхцөл байдал таныг амьдралаа бүрэн өөрчлөхөд тусална. Амжилтад хүрнэ гэж мөрөөдөж байгаа бол шинэ боломж хай. Мөрөөдлөө бодит болгох алхмаа яг одооноос эхэл. Ажлын салбарт өрсөлдөөнтэй нүүр тулахаас бүү зайлсхий. Эдийн засагч мэргэжилтэй хүмүүсийн ажил бүтэмжтэй байна. Ажлын ачаалал их байснаас шалтгаалан биеийн эрүүл мэнд бага зэрэг суларна. Зугаа цэнгэл хөөцөлдөх гэж мөрөөдөх ч хэрэггүй. Сарын сүүл рүү байгуулсан гэрээ хэлэлцээрээ бүү зөрч. Саад бэрхшээлийг аргалахын тулд хууль зөрчих хэрэггүй. Аливаа хоосон амлалтаас аль болох зайлсхийхийг од эрхэс танд зөвлөж байна. Бичиг баримтуудаа сайн цэгцэл. Бодол санаагаа эмх цэгцтэй байлгахын тулд бясалгал хийгээрэй. Ажил амралтын зөв хэмнэлийг ашигла. Амьдралын эрч хүч буурч, ядарч болно. Хуурамч мэдээлэл, таагүй явдал бүтэлгүйтлийн шалтгаан болно. Хайртай хосуудын хооронд хов жив төвөг болж ч мэднэ. Ужиг болсон хэрүүл ч дахин сэдэрч болзошгүй. Үр хүүхдүүддээ анхаарал халамж тавь. Гэр бүлийн уур амьсгалыг аль болох зөөлөн дулаан байлгахад санаа тавиарай. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байж магадгүй. Хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа эмзэг байна.
ХУМХ
Энэ сарын эхээр гэнэтийн ачаалал нь сэтгэл санааны тогтворгүй байдал үүсгэж магадгүйг сануулж байна. Шийдэмгий, эр зориг хэрэгтэй боловч бусдыг айлгах нөхцөл байдал үүсгэвэл зөрчил гарна. Бага зэрэг даруу байдал гаргахад гэмгүй. Өвөрмөц арга барилаар шийдвэр гаргавал бусдаас давуу талтай болж чадна. Энэ үед танд сайнаар нөлөөлөх эрхэм хүнтэй танилцах магадлалтай. Дотнын хүмүүс болон сайн мэргэжилтний зөвлөгөө ашиг тустай үе. Хэрэв та хайхрамжгүй байдлаа засвал гэр бүлд тань харилцан ойлголцол, дулаан уур амьсгал зонхилно. Сарын дунд үед таны сэтгэл санаа таагүй байна. Болж өгвөл хэнтэй ч битгий мууд. Янз бүрийн эрсдэлтэй байдалд орох хэрэггүй. Ажил дээр хөл үймээнтэй байх магадлалтай. Чухал баримт бичигт гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр байгуулах бол анхааралтай бай. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ. Үр хүүхдийнхээ хүмүүжлийг анхаар. Бие өвдөж магадгүй тул өөртөө анхаарал тавь. Цаг агаарын байдалтай холбогдуулан хоол ундаа тохируул. Шинэ орлогын эх үүсвэртэй болох санаа олно. Мэргэжлийн тал дээрх мэдээллийг сайн цуглуулж, мэдлэгээ тэл. Хайр дурлалд төгс байдлыг эрэлхийлсээр байна. Хайрын харьцаа улам бэхжиж, чин сэтгэлийн хандлага өсөх магадлалтай. Гэр бүлийн харьцаа, хайр сэтгэлийн холбоо тааламжтай байна. Сарын сүүлээр санамсаргүй алдаа гаргахгүйн тулд танд болгоомжлол, хянамгай байдал хэрэгтэй. Та огцом ааш гаргаж эргэн тойрныхноо гомдоохоос сэргийл. Түрэмгийлэх тохиолдолтой учирч магадгүй. Өрсөлдөгч нартай хийх байнгын тэмцлийг түншүүдээсээ дэмжлэг авах замаар даван гарна. Өдөөн хатгалга ихсэх тул осолтой үйл ажиллагаанд өртөх магадлалтай. Өөрийн буруутай үйлдлээ хэдий ичгэвтэр байсан ч хүлээн зөвшөөр. Гэрээ хэлэлцээр хийх ажилд аз туршиж болохгүй. Бүх бичиг баримтыг шалга. Танихгүй хүмүүсээс зайгаа барь. Санхүүгийн байдлаа тогтворжуулахын тулд нэмэлт орлого орж ирэхгүй бол зардлаа тана.
ЗАГАС
Энэ сарын эхээр эрч хүч дүүрэн байна. Гэхдээ өөртөө хэт эрдвэл алдаа ойрхон байна. Буруу мэдээлэлд автахаас болгоомжил. Мөнгө санхүүгийн алдагдалд орохоос сэрэмжил. Цагаан хар хэл амыг сайн дар. Ажлынхаа арга барилыг өөрчлөх, шинэ өөрчлөлт шинэчлэл хийхэд тохиромжтой цаг үе. Худалдаа наймаа хийх хүмүүс судалгаа сайн хийснээр санхүүгийн ээдрээтэй асуудлаа шийднэ. Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахад сайн. Хувийн харилцаа тогтворгүй, хувирамтгай байх магадлалтай. Хайр сэтгэлийн харилцаандаа анхаар. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцана. Сарын дунд үед сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажилд оролцох, мэргэжлийн хүмүүсээс суралцахад таатай байна. Та бүхэн худалдаа наймаанд одтой байна. Таны сэдсэн шинэлэг санаа өндөр ашиг авчирна. Үл ойлголцлыг шийдэж, тасалдсан харилцааг сэргээх тохиромжтой цаг үе. Хайр дурлалаа илэрхийлэх, гэр бүл болох шийдвэр гаргах зэрэгт тохиромжтой үе. Гэр бүлийн зөрчил хэрүүл маргаанаас холуур байхыг хичээ. Хуучны учрал сэтгэл хөдөлгөнө. Гэхдээ одоогийн тогтсон амьдралаа өнгөрсөн хайр сэтгэлээс болж өөрчлөх хэрэг байгаа эсэхийг сайтар бодоорой. Уран бүтээлч хүмүүс амжилттай байна. Сарын сүүл рүү од эрхсийн нөлөө тогтворгүй болж байгаа тул та сэтгэл санаагаа өөдрөг сайхан байлгахыг хичээ. Цаг үеийн нөхцөл байдал илүү мэдрэмжтэй байхыг шаардана. Тооцоотой байхгүй бол бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсэж болзошгүй. Гэнэтийн учрал болон яаруу шийдвэр сайн зүйл авчрахгүй. Гэр бүлдээ дарамт учруулах үйл ажиллагаанаас холуур байхыг хичээ. Нарийн мэргэжилтэй хүмүүс болон инженерүүдийг амжилт хүлээж байна. Од, эрхэс таны мэдлэг боловсролыг зөв чиглэл рүү хандуулж байна. Илүү бүтээлч байж чадах юм бол энэ үеийг амжилттай даван гарна. Биеийн эсэргүүцэл сайн байх ч хэт эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхий. Хуучны андуудтайгаа уулзахад таатай. Сайхан харилцаа танд тааламжтай сэтгэгдэл үлдээнэ.