Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийтийн дууны шилдгүүдийг шалгаруулах “Алтан хуур” наадам болно
Нийгэм

Нийтийн дууны шилдгүүдийг шалгаруулах “Алтан хуур” наадам болно

Урлаг Урлаг23/01/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1535731_689286064428043_489876288_n4822752592014-01-23-12-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй "Алтан хуур-2014" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 03-р сарын 02-нд 19:00 цагаас зохион байгуулагдахаар товоо зарлалаа.

Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагийн үндэсний төв, “Нандин үндэс” ТББ, “Гүн урлал” студи, “ТВ-5” телевиз, MGL Media Group, www.URLAG.mn сайт зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд, ерөнхий шүүгчээр МУСГЗ Ч.Буянхишиг, шүүгчдээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч МУУГЗ Б.Бямбабаяр, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагийн үндэсний төв, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Х Entertaiment” студын найруулагч Б.Батхуяг, “Сэлэнгэ долгио” чуулгын уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч МУСТА С.Баярсайхан нар ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн доорхи 15-н төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулж алдаршуулан шагнах юм.

1. "Шилдэг урлагийг дэмжигч байгуулга"
2. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин"
3. "Шилдэг видео клип"
4. "Шилдэг хөгжмийн найруулга”
5. “Шилдэг дууны студи”
6. "Шилдэг цомог"
7. "Шилдэг концерт"
8. "Шилдэг аялан тоглолт"
9. “Шилдэг чөлөөт уран бүтээлч”
10. "Шилдэг дууны шүлэг"
11. "Шилдэг хөгжмийн зохиолч"
12. "Шилдэг хос дуучин"
13. "Шилдэг эмэгтэй дуучин"
14. "Шилдэг эрэгтэй дуучин"
15. “Гранпри шилдэг зохиолын дуу”

            Дашрамд дуулгахад "Алтан хуур" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч тус тус өрсөлдөж, 1 Гран при, 15 алтан цомын эзэд тодорч байсан юм. Мөн тус наадам нь монголын зохиолийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, олон нийтийн хүндэтгэлийг хүлээн, зохиолийн дууны нэр хүндийг өргөж яваа дуучдын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулан, хийсэн бүтээлүүдэд нь “Алтан хуур” наадмын комисс үнэлэлт өгсөн томоохон арга хэмжээ болсон билээ.

Ингээд та бүхэндээ 2005 онд анх удаагаа зохион байгуулагдсан “Алтан хуур”-ын эздийг алдаршуулан танилцуулж байна.

1. "Шилдэг эмэгтэй дуучин" номинацид: МУГЖ Т.Баясгалан
2. "Шилдэг видео клип" номинацид: “Логик” Фильм студи
3. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин" номинацид: АЖ, дуучин Б.Зангад
4. "Шилдэг цомог" номинацид: МУГЖ дуучин Д.Энхзул
5. "Шилдэг аялан тоглолт" номинацид: МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ
6. "Шилдэг концерт" номинацид: МУГЖ дуучин Т.Баясгалан
7. "Шилдэг хөгжмийн зохиолч" номинацид: МУУГЗ Т.Сэр-Од
8. "Шилдэг дууны шүлэг" номинацид: З.Түмэнжаргал агсан
9. "Шилдэг хослон дуулаач" номинацид: Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан
10. "Шилдэг урлагийг дэмжигч байгуулга" номинацид: “Монгол тамхи СО” ХХК,
11. "Шилдэг эрэгтэй дуучин" номинацид: МУГЖ У.Далантай
12. "Зохиолийн шилдэг дуу" Гранпри шагнал: ТШ, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нар тус тус шилдгийн шилдгүүдээр шалгарч байсан ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 86005533, 89004147,

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026

“Чоно” хамтлаг “Best of Chono” хос пянзны нээлтээ хийнэ

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.