Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Өмнөд Солонгос дэлхийн хөгжмийн дөрөв дэх том экспортлогч болов
Гадаад мэдээ

Өмнөд Солонгос дэлхийн хөгжмийн дөрөв дэх том экспортлогч болов

Урлаг Урлаг06/02/2025Шинэчлэгдсэн:06/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-д төвтэй хөгжим, энтертайнмент судалгааны “Luminate” компаниас “Luminate export power score” буюу тухайн оны дэлхийн хөгжмийн экспортод үзүүлэх улсын нөлөөллийн үнэлгээг гаргадаг. Тус компанийн мэдээлснээр уг зэрэглэлийг тухайн улсын уран бүтээлчдийн эрэлт хэрэгцээ, мөн тэдгээр дуу хөгжмийг импортолж буй улс орны тоо, тухайн зах зээлд тоглуулагдаж буй үзүүлэлт, олон улсын үзэгчдэд хүрч буй үзэлтийн тоо зэрэг хүчин зүйлсэд үндэслэн эрэмбэлсэн байна. Тэгвэл өнгөрсөн 2024 оны эл үнэлгээг АНУ тэргүүлж, Их Британи, Канад улс удаалж, тэдгээрийн араас Өмнөд Солонгос улс өнгөрсөн онд дэлхийн хөгжмийн дөрөв дэх том экспортлогч болж бичигджээ. Өмнөд Солонгосын араас Герман, Франц улс жагсаж, Пуэрто-Рико, Австрали, Швед, Бразил улс эхний аравт багтсан байна.

Сонирхуулахад, 2024 онд Японы “Spotify” платформ дээр хамгийн их тоглогдсон 50 уран бүтээлчид дунд Өмнөд Солонгосын олон артистууд багтсан байна. Тус жагсаалтын 14-рт “BTS” хамтлаг, 17-рт “Twice хамтлаг”, 18-рт NewJeans зэрэг уран бүтээлчид багтаж, К-поп урсгалын Японы хөгжмийн зах зээл дэх хүчтэй байр суурийг илтгээд буй. Түүнчлэн “Apple music” платформоос танилцуулдаг жагсаалтын дагуу Монголд хамгийн их тоглогдсон 100 дуунд Өмнөд Солонгосын артист Jennie, Rose нар дээгүүр бичигджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

NASA урьд өмнө ажиглагдаагүй гараг илрүүллээ

22/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Илон Маск 700 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

22/12/2025
Гадаад мэдээ Урлаг

“Forbes” дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийг нэрлэлээ

22/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сиа Зул сарын баярын Хатан хаан боллоо

30/12/2025

Холливуудын од Жорж Клуни болон түүний гэр бүлийнхэн Францын иргэд болжээ

30/12/2025

Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов

30/12/2025

“Бээжин биенналь-2025” үзэсгэлэнд монголын таван уран бүтээлч оролцож байна

30/12/2025

Ритербергийн музей Монголын цаг хугацаагаар аялуулсаар

30/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.