Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»ФОТО: Алдарт “Guns N’Roses” хамтлагийн дуучин Axl Rose-ийн гэрэл зургаас
Гэрэл зураг

ФОТО: Алдарт “Guns N’Roses” хамтлагийн дуучин Axl Rose-ийн гэрэл зургаас

Урлаг Урлаг06/02/2025Шинэчлэгдсэн:06/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт “Guns N’Roses” хамтлагийн дуучин Axl Rose буюу Уилльям Брюс Рөүз Жуниор өнөөдөр 63 нас хүрч байна. Тэрбээр 1962 оны энэ өдөр буюу хоёрдугаар сарын 6-нд АНУ-ын Индиана мужийн Лафейетт хотод мэндэлжээ.

Таван настайгаасаа сүмийн найрал дуунд дуулсан Axl өсвөр насандаа ээж, хойд эцэгтэйгээ таарамжгүйн улмаас буруу зам руу орох шахжээ. Ингэж явахдаа тэрбээр рок хөгжимд дурлаж, насанд хүрмэгцээ мөрөөдлөө биелүүлэхээр Лос Анжелесийг зорьжээ.

Тэрбээр анх багын найзтайгаа “Hollywood Rose” гэх хамтлаг байгуулав. Улмаар хамтлагийн бүрэлдэхүүн хэд дахин өөрчлөгдөж явсаар 1985 онд “Guns N’Roses” нэрээр уран бүтээлээ туурвиж эхэлжээ. 1987 онд анхны цомгоо “Appetite For Destruction” нэртэйгээр гаргаж, эл цомог нь Америкийн хит-парадыг тэргүүлж харин Их Британийнхад тавд бичигдсэн байдаг. Ингээд 1993 он хүртэл “G N’ R lies”, “Use your illusion I”, “Use you illusion II”, “The spaghetti incident”зэрэг цомог гаргаж, эдгээр цомогт нь сонсогчдын эчнээ мэдэх супер хит дуунууд нь багтсан байдаг. Харин сүүлд 2008 онд “Chinese democracy” гэх цомог гаргасан бөгөөд өнгөрсөн 2024 оноос шинэ цомгийн ажил эхлүүлээд буй юм.

Axl хөгжмийн ертөнцийн хамгийн дуулиан шуугиантай амьдралтай, хэрэг зөрчил гаргадгаараа зартай хэдий ч зохиосон, дуулсан дуунууд нь үргэлж хит болдог. Түүний зохиосон “Sweet child O’ Mine” дуу Youtube-д нэг тэрбум удаагийн үзэл авсан 1980-аад оны анхны дуугаар тодорсон бол түүний “November rain” дуу нь мөн л нэг тэрбум хандалт авсан 1990-ээд оны цорын ганц дуу ажээ. Түүний уран бүтээлүүд “American music awards”, “BRIT”, “Грэмми” тэргүүтэй олон шагналд нэр дэвшиж, хүртэж байлаа.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026
Гэрэл зураг Урлаг

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026
Гэрэл зураг Урлаг

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.