Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Монгол сүмоч Ичиножёо буюу А.Ичинноровын “The wide west” киног Каннын наадмаар нээнэ
Кино

Монгол сүмоч Ичиножёо буюу А.Ичинноровын “The wide west” киног Каннын наадмаар нээнэ

Урлаг Урлаг07/02/2025Шинэчлэгдсэн:07/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол сүмоч Ичиножёо буюу А.Ичинноров нурууны архаг гэмтлийн улмаас зодог тайлж буйгаа 2023 оны тавдугаар сарын 4-нд зарлаж, “Үлэмж биет” хэмээн нэрлэгддэг Ичиножёо А.Ичинноровыг ийн гэнэт зодог тайлахад сүмо сонирхогчид гайхширч байв.

Тэгвэл сүмоч А.Ичинноров зодог тайлаад удалгүй кино урлагт хүч сорихоор АНУ-ыг зорьсон юм. Тэрбээр 1900 оны үед Японы сүмочид Америкт аялж байгаа түүхийг өгүүлсэн “The Wide West” гэх бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн бөгөөд энэхүү уран бүтээлийг ирэх тавдугаар сард Каннын кино наадмаар нээх аж.

Тус кинонд Ичиножёо, жюүрёод барилдаж байсан Хишёонофүжи хоёр сүмо бөхийн дүрийг бүтээжээ. Цаашид Ичиножёо АНУ-д Ичи нэрээр жүжигчний замналаа өрнүүлэх гэнэ.

Киноны ерөнхий продюсер Андрю Фрунд “Тэрбээр хэдийнээ зодог тайлсан тул сүмо бөхийн нэрээрээ явах нь тохиромжгүй гэж үзсэн. Ингээд багаараа ярилцаж байгаад Ичи гэдэг нэр сонголоо. Гадаадын хүмүүст цээжлэхэд хялбархан, Ичинноров хэмээх монгол нэртэй нь ч холбогдож байгаа юм. Ичи үгээ маш сайн цээжилж, дасгал хийдэг. Зураг авалтын үеэр найруулагч “Оk” гэж хэлсэн ч “Би илүү сайн чадна” гээд дахиж зураг авахуулдаг. Мэргэжлийн сүмод түрүүлж байсан хүн аргагүй өөр юм” гэжээ.

Харин түүнтэй хамт гол дүр бүтээсэн бодибилдингийн дэлхийн гурван удаагийн аварга  Александр Невский “Би олон тулааны урлагийн тамирчидтай хамт кинонд тоглож байсан. Анх удаагаа сүмо бөхийн одтой хамтран ажиллаж үзлээ. Сүмочдыг хатуу сахилга баттай гэж мэддэг байсан ч дүр бүтээхийг нь харах үнэхээр сайхан байлаа” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026
Кино Урлаг

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

21/04/2026
Кино Урлаг

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.