Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ламбугайн нулимс”-ыг толилуулахаар болжээ
Уртын дуу

“Ламбугайн нулимс”-ыг толилуулахаар болжээ

Урлаг Урлаг24/01/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f7b9be29873ad525695063e6e748eae3_L2943989952014-01-24-13-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид “Ламбугайн нулимс” дуурийг ирэх бямба гаригт   толилуулахад бэлэн болжээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч    Х.Билэгжаргалын   хөгжим, Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор бүтсэн энэ дуурийн  гол  дүрд  залуу дуучин  А.Сайнбаяр  дуулна.  Түүнтэй хамт  Ш.Наранчимэг, Р.Доржхорлоо, Д.Эрдэнэ-Очир, Ж.Бямбажав нар дуурийг   амилуулах   ажээ. Гурван бүлэг, зургаан  үзэгдэлтэй дуурийг анх    Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж,  үзэгчдийн хүртээл болгожээ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нэгдүгээр явдал

Хүрээний нэгэн гудамж. Эхдээ хөөгдөж алтан бөгжөө зарахаар гарсан Цэрэнлхам хавь ойрын хаалга цохин царайчилж явна. Нэгэн хаалганаас баяны авхай гарч ирэхэд Цэрэнлхам мэнд амраа мэдэлцээд учир зорилгоо хэлэхэд “арван нэгэн хуруутайсан бол авдаг эдсэн” хэмээн ид бах болгон тачигнатал хөхөрч хаалга хаана. Цэрэнлхам эль хуль харанхуй гудамжинд ганцаардлын айдас дунд хувь заяандаа гоморхоно

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хоёрдугаар явдал

Зах зээлийн газар Цэрэнлхам үймсэн олны дунд алтан бөгж зарахыг оролдовч эв эе нь таарахгүй их л зовж явна. Зүүн дацан очихоор яваа гэвш Лодонг харсан Цэрэнлхам нэгийг бодов бололтой өвчтэй эхэд минь алтан гараа хүргэж аврал буянаа үзүүлээч гэж учирлан гуйхад “Бүсгүй амьтан чи бүртэлзэн гуйх нь хэцүү юм ,за яахав очьё бурхад өршөө…” гээд Цэрэнлхамынд очихоор явна

Гуравдугаар явдал

Шавар байшингийн дотоод байдал, бүрэг бараг. Цэрэнлхам лам залж ирснээ эхдээ хэлнэ. Лодон эхийг нь үзэж уншлага хийгээд явах гэтэл Цэрэнлхам шөнө орой болсон учир хоноглоод явбал яана хэмээвээс бүсгүй хүний үзэсгэлэн гоо, үлэмжийн сайхныг анзаарч мэдсэн Лодон гэвш винайн ёсны хатуу чанадыг бодон залбиравч өөрийн эрхгүй тэвчээр нь алдарч “Гэм, ном хоёр нэг л өдөр харшдгийг мэдээгүй явсан хорвоо” хэмээн сэтгэлийн хямралд орж, “Гавжийн дамжаа хаяанд байдаг, гарлангүй би нүгэлд байдаг” гэсээр Цэрэнлхамын өрөө рүү морилно.

Дөрөвдүгээр явдал

Лодон гэвшийн гэр. Янагийн илчинд өртсөн Лодон сэтгэлийн тэвчээр алдан тогтож сууж ядсаар зүүрмэглэн дуг хийнэ. Лодон гэвшийн зүүдэнд Лодон Цэрэнлхам хоёрын явдалд дургүйцсэн Догшин Чойжоо тэргүүтэй бурхад хилэгнэн догширч Цэрэнлхамыг салган авч явахад тэрээр сочин сэрнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тавдугаар явдал

Зах зээлийн газар. Цэрэнлхам шинэ танил Намнантайгаа олны дунд гунхаж айлгүйтэн инээх нь адтай… Лодон тэднийг олж харна. Ийм юм хорвоод байдгийг номын мөр хөөсөн Лодон урьд өмнө нь үзээгүй билээ. Энд чухам юу болж байгааг ухаарч ядан байтал нэгэн согтуу эр ирж Цэцэн хан аймгийн Баадан баяны хүүтэй Цэрэнлхам нөгцөөд … гэхэд Лодон бухимдан уурсч,

 Юу болж байна даа

Юүлж байгаа орчлон уу

Ёр нэг л муу совинтой… гэсээр гэрийн зүг гэлдэрнэ.

Зургаадугаар явдал

Цэрэнлхамын гэр. Цонхны цаана дуу хуур уянгалан хүмүүс бөртөлзөн хөл хөдөлгөөн ихтэй Цэрэнлхам, Намнан нар бие биедээ хайр сэтгэлээ илчлэн дуулан суутал Лодон ирж учир байдлыг ухаж ядан “Хоосон чанараас ангижрааж хорвоогийн үнэнийг амсуулсан хонгор чи минь ийм бол Хүний үнэн хаана байна.” гэхэд түүнийг Цэрэнлхамын эх, Намнан нар хөөж гаргана. Лодон: “Орчлон чи! Бузар булайгаа дуусах болоогүй юу үнэний гэгээ чам дээр тусч үүр цайх болоогүй юу” гэж үүдний довжоон дээр үхэтхийн унана.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.