Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Ертөнц” тоглолт “Алтан фонд”-д эгшиглэнэ
Уртын дуу

“Ертөнц” тоглолт “Алтан фонд”-д эгшиглэнэ

Урлаг Урлаг27/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
417bptrmhjvq96g36cah5lo9227718325252014-01-27-11-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo 52nqmljslomvp3eeg3cri8bo7r_zpsdc6dd6b7.jpg

Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Ертөнц” цомог дэлхий дахинд нэгэн зэрэг нээлтээ хийн  сонсогчдын хүртээл болсон юм. Дэлхий дахинд хэмээн тодотгосны учир нь уг цомог Монголын сонсогчдын гар дээр цомог хэлбэрээр ирэхийн сацуу, дэлхийг хэрэн сүлжсэн itunes, Worldwide, Spotify, Amazon MP3, Google Play, RDio, Deezer, Xbox Music, Nokia, Rhapsody, eMusic, simfy, Buve Music, Muspace Music, iHeart Music, MediaNet, Vervelife цахим ертөнцөд ч худалдаалагдаж эхэлсэн билээ.

2013 оны хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон “Ертөнц” цомгийн тоглолт XVII жарны Ялгуусан хэмээх Модон морин жилийн шинийн 3-ны өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 2-нд 21.15 минутад МҮОНТ-ээр гарах юм.

 photo 653tfngptm114cchulno1u123l_zpsa7acb354.jpg

Энэхүү тоглолтыг “Дэлхий” хамтлаг МҮОНТ-ийн "XX зуун 100 жил" кино групп, “Цагаан лавай” студид амьд тоглолтын хэлбэрээр шууд бичүүлсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд “Алтан фонд” сан хөмрөгт хадгалагдан үлдэх нь.

 photo 3ela9463cmk0om60qd8fci827_zps9f69eb5e.jpg

Амьд тоглолт нь үзэгчдийн сэтгэлд илүү ойр хүрэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн багийн ажиллагаа, ур чадварыг шаарддаг. Тус тоглолтын найруулагчаар "XX зуун 100 жил" кино группийн найруулагч А.Энхболд, продюсер М.Болд, хөгжмийн зохиолч Г.Онон, дууны найруулагч Д.Батсайхан, гүйцэтгэх продюсер Ш.Жавхлан, зураач Д.Лхагвадорж, дизайнер Ариуна Сури нар ажиллажээ.

 

“Ертөнц” цомгийн уран бүтээлчид хэц, хубис, хэл хуур гээд мартагдах шахсан хөгжмийн зэмсэгүүдийг эргэн эгшиглүүлж, нүүдэлчдийн түүх болон соёлын өвийг өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулан хадгалах, сэргээх, сурталчлах, дэлхий дахины сонорт хүргэхийг зорилгоо болгосон. Тиймдээ ч бүтээлүүд нь тодорхой зохиомжинд агуулагдаж, тэнгэр огторгуй, газар дэлхий, цаг хугацаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, бөөгийн зан үйл, уламжлалт өв соёлыг хөгжмийн аялгуу, байгалийн унаган дуу чимээтэй сүлэн илэрхийлсэн юм.

 photo 417bptrmhjvq96g36cah5lo922_zpsfc2d8880.jpg
“Bros’s Records”-ын бүтээсэн “Ертөнц” цомгийн тоглолтын гайхалтай аялгууг энэ үдэш “Дэлхий” хамтлагийн уран бүтээлчид толилуулна. “Дэлхий” хамтлагт “Ертөнц” цомгийн хөгжмийн зохиолч Г.Онон даралтат хөгжим, товшуур, хэц, хэл хуурыг тоглон тус цомгийн продюсер М.Болд ерөөл өргөн товшуур хөгжмийг эгшиглүүлнэ. Мөн “Азийн ятгын хатан хаан” өргөмжлөлт “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, “A sound” хамтлагийн гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка, бөмбөрчин Ю.Батпүрэв, “Жонон” хамтлагийн лимбэчин Б.Цогбаяр, “Fire” хамтлагийн аргил гитарчин Д.Батбилэг, флейт, лимбэчин Б.Цогбаяр, “Баян Монгол” чуулгын саксфонч Ц.Нямгэрэл, хийлч М.Ариунгэрэл нар цэнхэр дэлгэцнээр дамжуулан  таны гэрт “Ертөнц” тоглолтыг сонордуулах нь.

    photo 31uvac089bavlvdhfsvh6bu2j2_zps84c8a0a9.jpg  photo 48igkn9oovjl5b7eloo0cvjett_zps2b2c5b10.jpg  photo 47t6eg8n64rh8sesf9afjkhf38_zps728e190f.jpg  photo 72jeo6i9gockeure9tgi2rmbea_zpsa5704d27.jpg   photo 7mk9fgp48gml71ibd5nsh0r2k0_zpsbe52f0b7.jpg  photo 5aolg3u0ai1k4llqmmfpim5mob_zps4702d94f.jpg  photo 1sg8p38v896ha24ksuvp8u1dai_zpsc0ade66f.jpg  photo 1ugo0kf2jegf6uhu3nk42if73o_zps82dae757.jpg  photo 3ddpelvtjr4jtoedhbf747mbn5_zps48519811.jpg

 photo 5426vtjiro8di9uudr4qgfrjn3_zpsa133d1cb.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.