Зарим нэгний хувьд битүүхэн зугаа олж өнгөрдөг “сээтэгнэл” гэдэг нөгөө нэгний хувьд таалсан нэгэнтэйгээ романтик харилцаа үүсгэх “хайрын хэл” болдог аль ч хүйсийнхний сэтгэлийн дуудлага – "сээтэгнэл"-ийн тухай дараах сонирхолтой баримтуудаас сонордуулж байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар таалсан тухайн хүн тань таныг хэр сонирхож, түүнд таалагдаж байгаа эсэхээ мэдэхэд ердөө 30 секунд хангалттай байдаг бөгөөд энэ 30 секунд та хоёрын хооронд ямар ч “сээтэгнэл”-ийн жоготой харц, байдлыг үүсгээгүй бол өөр нэгнийг “хайх” нь зүй гэнэ.
Сээтэгнэл ба Эрүүл мэнд
Судалгаагаар сээтэгнэх үед хүний цусны цагаан бөөм ихээр нэмэгддэг бөгөөд хэр их цагаан бөөмтэй байна тэр хэрээрээ биеийнхээ дархлааг сайжруулаад зогсохгүй сэтгэл санаа өөдрөг, эрүүл энх байхын үндэс болдгийг тогтоожээ.
2. Сээтэгнэж байгааг хэрхэн мэдэх вэ?
Хэн нэгний эсрэг хүйстэндээ сээтэн хаяж байгаа үйлдлийг илэрхийлэх 52 “дохио” байдаг гэж үздэг бөгөөд үүнээс хамгийн түгээмэл нь үсээ илэх, чихнийхээ араар хийх, үсээ хаялах үйлдлүүд ордог гэнэ.
3. Сээтэгнэл ба Хууль зүй
Дэлхийн өнцөг булан бүрт олон сонирхолтой басхүү хачирхалтай хуулиуд байдгаас “сээтэгнэх урлаг”-тай холбоотой хууль Нью Йорк хотод байдаг аж. Уг хуулийн заалт ёсоор эсрэг хүйстэн буюу эмэгтэй хүн рүү нэвт ширтэн суух эрэгтэй хүн бүрт $25 долларын торгууль оноодог байна. Мөн Арканзасын Литл Рок хотод садар самууныг сурталчилсан хошин яриа өрнүүлэх тохиолдолд 30 өдөр хорих арга хэмжээг авдаг жишээтэй байдаг ажээ.
4. Сээтэгнэл ба Технологи
Технологи хөгжсөн өнөө үед “сээтэн хаях” арга барил улам боловсронгуй болж нүүр нүүрээрээ тулж сээтэгнэх бус онлайнаар, гар утсаар гэх мэтчилэн олон сонирхолтой технологийн шийдлээр сээтэн хаяж, тэр хэрээрээ хайрын харилцаагаа бадамлаадаг болжээ.
Гар утасны мессэж, ярианы бараг тал хувь нь харилцаагаа халуухан хэвээр байлгахыг хүсч, илэн далангуй, хоёрдугаар сувгийн сэдвээр түлхүү харилцдаг нь тогтоогджээ. Үүнд, насанд хүрсэн 2252 хүний дунд явуулсан судалгаагаар тэдний дийлэнхи нь 18 – 29 настай хүмүүс байсан бөгөөд “секстин” буюу секстэй холбоотой мэссеж, зураг илгээж харилцдаг байсан гэнэ.
5. Сээтэгнэл ба Авто ертөнц
Сүүлийн жилүүдэд цэнгээний газар, пабуудад “сээтэгнэх” нь үеэ өнгөрөөж жолоо барьж явахдаа сээтэн хаялцах нь нилээд түгээмэл болжээ. Тухайлбал жолоо барьж яваа хүмүүсийн 61% нь гэрлэн дохион дээр зэрэгцэж зогсохдоо ч юм уу, ямар нэг байдлаар харилцан жолоо барьж яваа эсрэг хүйстэнтэйгээ сээтэн хаядаг бөгөөд үүний 31% нь “болзоо” тогтоож чаддаг байна.
6. Сээтэгнэл ба Эмэгтэйчүүд
Нэгэн судалгаанд эмэгтэйчүүдийн 89% нь өөрт таалагдсан эсрэг хүйстэндээ өөрийгөө илэрхийлэх алхам хийхдээ ичингүйрч, хэрхэхээ мэдэхгүй будилдаг гэжээ.
7. Сээтэгнэлд арьс өнгө, хэл, угсаа гарал үл хамаардаг.
Харц болоод биеийн хэлэмжээр өрнөх “сээтэгнэл”-д дэлхий дахинд тогтоосон ямар нэг хэм хэмжээ, ялгавар гэж үгүй. Үүний нэгэн адил амьтад ч гэсэн сээтэгнэдэг.
8. Сээтэгнэл ба Түүх
Түүхийн үүднээс авч үзвэл Английн түүхэнд Викториа хатны үед “дэвүүр” нь сээтэгнэлийн гол хэрэглүүр байсан гэнэ. Дэвүүрээ урууландаа хальт хүргэж барих нь “намайг үнсээч” гэсэн дохиог илэрхийлдэг бол нүдээ таглаж барих нь “Би чамд хайртай” гэсэн утгатай байдаг байна. Харин дэвүүрээ нэг дэлгээд л, нэг хаагаад л байх нь өөрийг нь үл тоомсорлосон тухайн эр хүнийг ямар хэрцгий аашилж байгаад гомдоллонгуй байгааг илтгэдэг аж.
9. Сээтэгнэл ба Харц
“Чи надад таалагдаж байна” гэсэн санаагаа илэрхийлж сээтэн хаяхад ердөө гурван удаагийн харцаар харилцах хэлэмж байдаг бөгөөд харцаа хоёроос гурван секунд барьдаг гэнэ. Харин романтик бус явуургүй харц шийдэлт нь 1.8 секундэд л дуусгавар болдог ажээ.
10. Тунг нь хэтрүүлбэл…
“Social Issues Research Center” судалгааны төвөөс явуулсан судалгаагаар хүмүүс “харц”-аараа тоглож сээтэгнэхийг илүүд үздэг бөгөөд хэт сээтэн хаяж, аальгүйтэх нь таныг эвгүй байдалд оруулдаг болохыг тогтоосон гэнэ.