Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алтан цирк” наадмаас Алтан цом хүртсэн нугараачдад баяр хүргэлээ
Нийгэм

“Алтан цирк” наадмаас Алтан цом хүртсэн нугараачдад баяр хүргэлээ

Урлаг Урлаг28/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
altantsom2339370802014-01-28-13-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил нар  Дэлхийн циркийн урлагт чансаагаараа эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадмаас Гран-при хүртээд ирсэн Т.Буд багштай  “Bud X Roses” студийн жүжигчид болох  Н.Төгөлдөрсайхан-СТА, Г.Энхгэрэл СТА, Б.Алтжин СТА, Б.Уянга СТА, Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарыг хүлээн авч, баяр хүргэлээ.

Эдгээр нугараач охид нь насны хувьд 14-20 настай 7-13 жил уран нугаралтаар хичээллэж байгаа аж. Соёлын өвөө өвлөн тээж, амжилт гаргаж байгаа нугараач охидод Ц.Оюунгэрэл сайд  талархал илэрхийлж, цаашид улам их амжилт гаргахыг хүссэн юм.

 “Алтан цирк” наадам энэ жил Италийн Ром хотноо болсон ба энэ жил 30 насны ойтойгоо золгож байгаа тус наадам 2013 оны 12 дугаар сарын 21-нээс 2014 оны нэгдүгээр сарын 21-ныг хүртэл үргэлжилсэн.

Манай циркчид “Алтан цирк” наадамд сүүлийн хэдэн жил тасралтгүй оролцож байгаа юм.

Харин энэ жил Монголын циркчдийг төлөөлөн оролцсон Т.Буд багштай  “Bud X Roses” студийн жүжигчид  амжилттай оролцон “Алтан цом”, “Шилдэг номерын цом”, “Итали улсын засгийн газрын нэрэмжит шагнал”-ыг хүртээд ирсэн юм.

30 жилийн ойн хүрээндээ тэд дэлхий дахины шилдэг циркчдийг хамруулсан хүндэтгэлийн тоглолтыг 4 өдрийн турш зохион байгуулсан байна. Энэхүү хүндэтгэлийн парадын эхний эгнээг Монголын нугараачид тэргүүлэн явсан бөгөөд   Ромын пап үзэж сонирхсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.