Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Утгын чимэг”-т “Рэгдэндагва” өгүүллэг тэргүүллээ
Утга зохиол

“Утгын чимэг”-т “Рэгдэндагва” өгүүллэг тэргүүллээ

Урлаг Урлаг12/02/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, нэрт сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойн өдөр Монголын зохиолчдын эвлэл оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг 2024” наадмаа хийлээ.

“Утгын чимэг” наадмын хамгийн анхны тэргүүн шагналтан Л.Түдэвийн гэгээн дурсгалд хүндэтгэл илэрхийлэн, “Эрхий дарам зай” өгүүллэгээр нь наадам нээлтээ хийсэн.

Уг наадамд анхнаас нь өнөөг хүртэл алгасалгүй оролцож ирсэн  Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид их зохиолчийн нэрэмжит наадамд хүндэтгэл үзүүлж, “Амь гуйсан өргөдөл” өгүүллэгээ толилуулав.

“Утгын чимэг 2024” наадамд 58 зохиолч бүтээлээ ирүүлэн өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 10 өгүүллэг шалгарч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан өд” шагналт зохиолч Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэг тэргүүн шагналыг хүртлээ.  Мөн уран уншигчдаас Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагналт жүжигчин Ө.Мөнгөнтулга шилдэг уран уншигчийн шагналыг гардлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Утга зохиол Урлаг

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.