Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Монгол кино” нэгтгэл ахмадууддаа хүлээн авлаа
Нийгэм

”Монгол кино” нэгтгэл ахмадууддаа хүлээн авлаа

Урлаг Урлаг28/01/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bam4kbtareskbb8tm6ffv8hkt6855446492014-01-28-16-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол кино” нэгдэл өчигдөр сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ хүлээн авалтаас ТВ-ийн нэвтрүүлэг бэлдэж байгаа бөгөөд сар шинэ хуучруулалгүй "Гайхамшгийг бүтээгчидтэй" үзэгчдээ уулзуулах нь ээ.

 photo bam4kbtareskbb8tm6ffv8hkt_zps5882764b.jpg

Уулзалтанд дэлгэцнээ дүрээ мөнхлөн өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа уран бүтээлчид болон арын албаынхан гээд монголын кино урлагт хүчин зүтгэж байсан ахмадууд хүрэлцэн ирсэн юм.

 photo 1fomp56an6b0mg6h301agb97jd_zps2c8f1626.jpg

“Монгол кино” нэгдлийнхэнд Ардын жүжигчин Н.Дагийранз гуайг ахмадын уулзалтанд хүргэж ирүүлэх ажлыг зохион байгуулж гүн туслалцаа үзүүлсэн Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатад мөн биечлэн хүргэж ирсэн Булган аймгийн Булган сумын ИТХ-ын дарга нарт талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Наян гурван насыг зооглож байгаа Ардын жүжигчин Н.Дагийранз киночидтойгоо уулзан сэтгэл хангалуун байгаа аж.

 photo 2qpn1vdiv63r4cjfh7grqoqig0_zps54098812.jpg

Сонирхуулахад, 2015 онд тохиох Монгол киноны 80 жилийн ойд зориулсан "Монгол кино" нэгтгэл "Монголжин" студи хамтран "Гайхамшигт дэлгэц" төслийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас ажилдаа орсон билээ.

 photo 31m9qfi7f8suc8ksug5639m8f1_zpsfb294d6d.jpg

 Уг төсөл нь хоёр шаттай. Эхний шатанд, монголчууд бидний  оюун санааны төлөвшилд  үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан киноны  түүх,  гайхалтай арвин сан хөмрөгийг  цувралаар  үзүүлэх юм. Ингэхдээ тэр үеийн байдлаар тайзыг засч, жүжигчдийг нь урьж тоглуулах юм байна.  “Гайхамшигт дэлгэц”-ийнхэн  энэхүү  цувралаа  2014 оны нэгдүгээр сараас  телевизийн сувгуудаар  цацахаар зэхэж байна. “Монгол кино” нэгтгэлийнхэн  кино урлагийн ойд  ихээхэн  ач холбогдол өгч, хөрөнгө   хүч төвлөрүүлэн шамдан ажиллаж байгаа гэнэ.

 photo 5njnqoj93u9p7bp3q9ptjq8q47_zpsc3725835.jpg

“Гайхамшигт дэлгэц”-ийн  цуврал нэвтрүүлгийг  Монголын киноны  томоохон төлөөлөгч, МУГЖ Н.Батцэцэг хөтөлж байна.

 photo 5cece8uupbs86due3f2siu9sup_zpsd5352cf8.jpg

Харин төслийн хоёр дахь шатанд “Тэмүжин” хэмээх бас нэгэн сайхан кино хийхээр төлөвлөжээ. Ирэх зунаас эхлэх зураг авалтдаа  Монголын киноны  үе үеийн домог болсон уран бүтээлчдийг хамруулахаар болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Аугаа зуун” түүхэн цувралын одууд болох Халит Эргенч, Мерьем Узерли нар дахин хамтарна

24/03/2026

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.