Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Нэжа 2” киноны тасалбарын орлого 12 тэрбум юань давжээ
Кино

“Нэжа 2” киноны тасалбарын орлого 12 тэрбум юань давжээ

Урлаг Урлаг18/02/2025Шинэчлэгдсэн:18/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2025 он гарснаас хойш дэлхийн хэмжээнд кинотеатрын тасалбарын орлогоороо БНХАУ-ын “Нэжа 2”хүүхэлдэйн кино тэргүүлээд байна. Өчигдөр /2025.02.17/-ийн байдлаар “Нэжа 2″ киноны дэлхийн хэмжээнд зарагдсан тасалбарын орлого 12 тэрбум юанийг давж, мөн дэлхийн киноны тасалбарын орлогын жагсаалт дахь эхний 10 киног тэргүүлжээ.

Мөн 2025 оны дэлхийн киноны ганц зах зээлд хамгийн өндөр тасалбарын орлогын рекордыг тогтоосон киногоор тодроод байгаа юм. Өмнө нь “Нэжа 2″ кино нь дараалан олон дээд амжилт тогтоож, дэлхийн хэмжээний хүүхэлдэйн киноны тасалбарын орлогын жагсаалтын эхний хоёрдугаарт бичигдэж, тасалбарын орлогоор 10 тэрбум юанийг давсан Хятадын болон Азийн анхны кино болсон юм.

Уг кино нь мөн дэлхийн хэмжээнд нэг тэрбум ам.долларын орлого олсон 57 дахь кино, 14 дэх хүүхэлдэйн кино, нэг тэрбум ам.долларын орлогыг давсан анхны Хятадын болон англиас өөр хэл дээрх киногоор тодроод байна.

“Нэжа 2” кино мөн Хятадын хамгийн өндөр орлоготой “Чанжин нуурын тулалдаан” хэмээх киног орлогоороо тэргүүлж, англиас өөр хэл дээрх бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой киногоор нэрлэгдэж байна.

Ташрамд дурдахад, “Нэжа 2” кино нь Австрали, Шинэ Зеланд, Фижи, Папуа Шинэ Гвиней улсад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт албан ёсоор нээлтээ хийсэн бол баасан гарагт Хойд Америкт нээсэн юм. Түүнчлэн удахгүй Сингапур, Малайз, Египет, ӨАБНУ, Пакистан, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад нээхээр төлөвлөсөн байна.

Хятадын эртний үлгэр домгоос сэдэвлэн бүтээсэн уг кино IMDB вебсайт дээр одоогийн байдлаар 8.3 онооны үнэлгээтэй явж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Анимейшн бүтээлийн чиглэлээр Япон Улсын мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ

22/05/2026
Кино Урлаг

“Өнчин” уран сайхны кино 22-ноос бүх кинотеатруудаар гарч эхэлнэ

21/05/2026
Кино Урлаг

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BigBang” хамтлагийн Taeyang-ийн “Quintessence” цомог iTunes чартад амжилттай байна

22/05/2026

“Married at First Sight” реалити шоу бүх дугаараа платформоосоо устгажээ

22/05/2026

Жүжигчин  И Да Хэ, дуучин SE7EN нар анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа

22/05/2026

Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюунаар бүтээсэн байжээ

22/05/2026

BTS-ийн Suga 12 км-ийн марафонд оролцож, оролцогчдын шилдэг таван хувьд багтжээ

22/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.