Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Алтан өргөө” олон улсын кино наадмын хүрээнд “Анхны алхам” богино кино зохиолын сургалт зохион байгуулна
Кино

“Алтан өргөө” олон улсын кино наадмын хүрээнд “Анхны алхам” богино кино зохиолын сургалт зохион байгуулна

Урлаг Урлаг20/02/2025Шинэчлэгдсэн:20/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монголын кино институт” ТББ, “Лотус” пикчерс хамтран 13 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадмыг ирэх тавдугаар сарын 9-11-нд зохион байгуулах гэж байна. Өнөө жилийн наадмын хүрээнд “Голомт” сангийн дэмжлэгээр Монголын кино зохиолчдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор “Анхны алхам” богино кино зохиолын сургалтыг тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах болно.

Богино кино зохиол бичих нь кино уран бүтээлчийн карьераа эхлүүлэх, карьераа сэргээх “анхны” алхам байх боломжтой юм. Мөн уг сургалтыг “Монголын кино институт” ТББ-ын тэргүүн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн анхны бие даан найруулсан “Анхны алхам” (1970) киногоор нэрлэсэн нь Монгол уран бүтээлчдэд урам өгөх нь гарцаагүй.

Сургалтыг Америкийн кино институтийн багш, дэлхийн олон оронд кино зохиолын сургалт хийж байсан мэргэжилтэн, продюсер Габриэль Келли удирдах болно.

Багш сонгогдсон 10 оролцогчдод хоёр өдрийн турш биечлэн сургалт орж, дараа нь онлайнаар зааварчилгаа өгснөөр оролцогчид богино зохиолоо дуусгах боломж бүрдэх юм. Багш оролцогчидтой удаан хугацаанд тулж ажиллах учраас сургалтад хамрагдах хүмүүсийн Англи хэлний түвшин хангалттай хэмжээнд байх шаардлагатай юм.

Габриэль Келли нь “Starz” сувгаар гарсан “All ages night” инди киноны зохиолч, продюсер бөгөөд Пакистан, Исланд, Англи, Мьянмарт хийгдсэн медиа сургалтуудыг боловсруулж, удирдан багшилсан бөгөөд Ойрхи Дорнодын “Sundance” кино зохиолын сургалтын анхны зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн продюсерын хувиар ажилласан бүтээлүүд нь гэвэл Индонези инди кино “Yohanna”, Хятад шинжлэх ухааны зөгнөлт триллер” Last sunrise”, Мьянмар романтик драм “Mudras calling”, Герман-Их Британийн хамтын бүтээл “All the queens men” болон бусад уран сайхны кинонуудыг дурдаж болно.

Уг сургалтын зөвлөхөөр продюсер, кино зохиолч Б.Дөлгөөн ажиллах агаад тэрээр Каннын кино наадамд нээлтээ хийсэн анхны Монгол кино болох П.Золжаргалын “Баавгай болохсон” (2023) киноны туслах продюсер, зохиолын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай юм. Америкийн кино институтийн кино зохиолын хөтөлбөрийг саяхан төгссөн тэрээр орчин үеийн Улаанбаатарчуудын амьдралыг кино зохиолоор хүүрнэх хүсэлтэй нэгэн билээ. Magnolian нэрээр дуучин, ая зохиогчийн хувиар танигдсан түүний хөгжмийг “Netflix”-ийн алдартай цуврал “Outer Banks”-д ашигласан байдаг бөгөөд тэрээр мөн Улаанбаатарын анхны жазз хөгжмөөр дагнасан “Fat Cat” жазз клубын хамтран үүсгэн байгуулагч юм.

Шалгаруулалтад бүртгүүлэх эцсийн хугацаа: 2025 оны гуравдугаар сарын 20

Бүртгүүлэх: www.mfi.mn/journal/news/news/ankhnii-alkham

Шаардлага: Англи хэлний дунд түвшний мэдлэг

Сургалтын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах i[email protected] мэйл хаягаар холбогдох боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Squid game-3” цувралын анхны тизер цацагдлаа

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Thunderbolts*” 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.