Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Гарьд Д.Рагчаа ёар шинийн барилдаанд түрүүллээ
Спорт

Гарьд Д.Рагчаа ёар шинийн барилдаанд түрүүллээ

Урлаг Урлаг30/01/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
da9072d4bc4dc544big1027400922014-01-30-23-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Ялгуусан хэмээн модон морин жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч бяраа үзэн үзэгч олноо баярлууллаа. Энэ жилийн Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд  улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан О.Хангай нар үлдснээс гарьд Рагчаа барьц сонгож өвдөг шороодуулснаар найм давж сар шинийн барилдаандаа түрүүллээ. Харин улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар сар шинийн барилдаандаа шөвгийн дөрөвт үлдсэн юм. Аймгийн арслан Хангай ирээдүйтэй сайн бөх гэдгээ харуулан улсын заан Санжаадамбыг 7-гийн даваанд унагааснаар үзэгч олны таамгийг нэлээд зөрүүлсэн билээ.

   Үзүүрлэсэн О.Хангай нь 1990 онд төрсөн морь жилтэй залуу бөх . Тэрбээр өнгөрсөн зуны наадмаар Ховд аймгийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. О.Хангай өнөөдрийн барилдааны дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргал, тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж, үзүүр, түрүү булаалдахаар шалгарсан юм.  Мөн  "Улаанбаатар хивс" компанийн нэрэмжит "Цахиур хагалах бөх", УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн "Улсын цолд ойрхон бөх" шагналын эзнээр тодорлоо.

Ингээд бөхийн давааны оноолтуудыг харуулбал:

Тавын даваа
Улсын аварга С.Мөнхбат
-Улсын начин П.Ганхүү
Улсын аварга Г.Эрхэмбаяр – Улсын харцага А.Бямбажав
Улсын арслан Х.Мөнхбаатар – Аймгийн арслан О.Хангай
Улсын гарьд Д.Рагчаа – Улсын заан Д.Баасандорж
Улсын гарьд Б.Гончигдамба – Улсын харцага Ө.Даваабаатар
Улсын заан Ч.Санжаадамба – Улсын начин Б.Амарзаяа
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй – улсын начин Э.Оюунболд
Улсын харцага Ц.Содномдорж – Улсын начин Б.Пүрэвсайхан

Зургаагийн даваа
Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн арслан О.Хангай
Улсын гарьд Д.Рагчаа- Улсын харцага А.Бямбажав
Улсын гарьд Б.Гончигдамба- Улсын харцага Ц.Содномдорж
Улсын заан Ч.Санжаадамба- улсын начин Э.Оюунболд

Долоогийн даваа
Улсын гарьд Д.Рагчаа
– Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын заан Ч.Санжаадамба – Аймгийн арслан О.Хангай

Наймын даваа
Улсын гарьд Д.Рагчаа – Аймгийн арслан О.Хангай

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.