Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт хосуудын харилцааны үл ойлголцол арилна. Хайр сэтгэлийн харилцаандаа эргэлзэх хэрэггүй. Шинэхэн хосууд цаашид гэр бүл зохиох төлөвлөгөөгөө амьдрал дээр хэрэгжүүлнэ. Хайр халамжаа бодит болгох асуудалтай тулгарна. Хийж байгаа ажил бүтэмжгүй байгаа бол ойр дотнынхоо хүмүүсийн туслалцааг ав. Илүү их сорилтод сэтгэл зүйн хувьд бэлэн байгаарай. Цаг хугацаа болон гаднын нөхцөл байдал танд шударга бус хандаж буй мэт санагдана. Гэсэн ч энэ нь таныг дандаа бүтэлгүйтэл дагана гэсэн үг биш. Заримдаа хичээл зүтгэл үнэлэгдэхгүй ч үргэлж талаар өнгөрнө гэж байхгүй. Түргэн ааш, уур хилэн таагүй уур амьсгал үүсгэж магадгүй. Та аль болох тайван байхыг хичээ. Та хүссэн орчноо өөрөө идэвх санаачилгатай байвал бүрдүүлж чадна. Амьдралын төлөвлөгөө, өдрийн дэглэмээ шинэчил. Эрүүл мэндээ чухалчил. Хоолны дэглэмээр эрүүлжих аргаа өөрийн онцлогт тохируулан зөв сонгоорой. Долоо хоногийн сүүл рүү оюун ухаан болон сэтгэх чадвараа ашиглан санхүүгийн байдлаа ахиулна. Нэр төр болон байр сууринд нөлөөлөх байдлаас ашигтайгаар гарч чадна. Худалдан авалт хийх шаардлага ихэснэ. Эд хэрэгсэл худалдаж авахад таатай. Од эрхсийн нөлөө аливаа харилцаанд таатай байгааг ашиглаж өөрийнхөө эргэн тойрон сайхан энергийг хуримтлуул. Таны гэр бүлийн харилцаа бэхжих төлөвтэй байна. Гэр орондоо тайван, таатай уур амьсгалыг үүсгэхийг хичээ.
ҮХЭР
Энэ долоо хоногт бусдын хүслээр төлөвлөгөөгөө өөрчилж хэрэггүй. Ажил амьдралаасаа баяр баясгалан авч байгаадаа сэтгэл хангалуун байх болно. Гэвч өөрийнхөө дор ажилладаг хүмүүс мэргэжил нэгтнүүдтэйгээ харилцаа муудах магадлалтай. Ихэнх хүмүүс бусдын дэмжлэг, сэтгэлийн дулаан үгсээр дутагдах магадлалтай. Эрүүл мэндийн асуудал үүсвэл анхаарал тавьж, цаг алдалгүй эмчлүүл. Мөнгөө ямар нэг хэрэгцээгүй зүйлд зарцуулж болзошгүй. Эсвэл ямар нэг зайлшгүй төлбөрөө төлнө. Хуучин өр танд төвөг удсаар байгаа бололтой. Эдийн засгийн таагүй хандлагууд хүчээ авч нэлээд үргэлжлэхээр байна. Гэр бүлд хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотнын хүндээ хоёр нүүр бүү гарга. Мөн өөрийн хүлээх ёстой үүргээс бүү зайлсхий. Дарга удирдлагатайгаа харилцахдаа зөв зарчимтай байхыг чухалчил. Дуусаагүй ажлынхаа талаар нуулгүй үнэн зөв мэдээллийг өг. Худал мэдээлэл тархахаас болгоомжил. Долоо хоногийн сүүлээр чухал харилцаа холбоонд хар хор гүйж болзошгүй. Өөрийн байр суурийг өсгө. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нөлөө бүхий танил хүмүүсээ ашигла. Эмх цэгцгүй байдал эсвэл хэн нэгний хариуцлагагүйгээс ажлын бүтээмж буурч магадгүй. Мэргэжлийн ур чадвар сайтай хүмүүс хамт олондоо үнэлэгдэнэ. Амжилтад хүрэх шинэ боломжуудыг хай. Нэг байрандаа удах хэрэггүй. Олон нийтийн ажил хэрэгт идэвхтэй оролц. Мөн идэвхтэй хэлбэрээр амрах, зугаалахад сайн. Зайлшгүй нөхцөл үүсэхгүй л бол чөлөөт цагаа хувийн амьдралдаа зориулаарай.
ИХЭР
Энэ долоо хоногт ажилд хэрэг урагштай байх ч биеэ тоосны хэрэггүй. Дотоод хүч чадал, оюуны тэнцвэрээр элдэв таагүй нөлөөний эсрэг тэмцэх хэрэгтэй. Санхүүгийн амжилт олно. Эхэлсэн ажил амжилттай дуусна. Хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцаж, эргэлзээгээ тайлах хүсэл төрж магадгүй. Энэ нь тийм ч сайн үр дүн өгөхгүйг од эрхэс анхааруулж байна. Таны хийж байгаа зүйл зөвхөн ашиг сонирхол байвал сэтгэлээ зөв нээж чадахгүй байх. Та өөрийн хүсэж буй ажлаа олбол хэцүү үед туслах газраа байна гэсэн үг. Хуурамч харилцааны золиос болох магадлалтай. Худал мэдээлэл ашиглагч хүмүүсийн урхинд орохоос сэрэмжил. Өмнө нь хохирсон алдаагаа давтаж ч магадгүй. Уурлаж бухимдсанаас болж сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлэхээс зайлсхий. Хайртай хосууд зөрчилдөж болзошгүй байна. Энэхүү нөхцөл байдлыг хэвийн болгохын тулд өөрийн зүгээс түрүүлж буулт хийх хэрэгтэй байх. Гэр орны ажилд санаа тавих шаардлага гарна. Одоогийн орлогын боломжоо тооцоолж амьдралын нөхцөл байдлаа сайжруул. Хамтран ажиллах харилцаа холбоо сайжирна. Мөн ажил хэргийн түншлэл амжилттай байна. Олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч хэрвээ сайтар бодсон төлөвлөөгүй бол үйл ажиллагаа тань доголдож мэднэ. Эргэн тойрны хүмүүс танд дарамт үзүүлэх тул та ажиллах хүсэлгүй болно. Тиймээс аливаа зүйлийг бусдад тулган шаардах нь тийм ч ухаалаг биш байна. Гэнэтийн үйл явдал болон цагаа олсон алхам танд боломж олгоно.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногт ажил хэргээ аз сорьсон хандлагаар явуулах юм бол түрэмгий үйл явдалтай учирч болзошгүй. Таагүй явдлаас зайлсхийхийн тулд бүх зүйлд төлөвлөгөөтэй байхыг хичээ. Муу зөвлөгөө, гүтгэлэг гарах аюултай. Үг хэл, үйл хөдлөлөө хяна. Хэт туйлшралгүй аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авахыг хичээ. Хэт эд мөнгөнд шунахаа боливол эрүүл мэнд болон сэтгэл татам байдлаа хадгалан үлдэх боломжтой. Дарга удирдлагуудтайгаа хэл амаа ололцвол албан тушаалаа дээшлүүлэх боломж байна. Эрч хүчээ гамнах хэрэгтэй. Ядрах эсвэл өлсөх нь биед муугаар нөлөөлнө. Энэ цаг үед таны санхүүгийн байдал сайн тал руу эргэх боломж гарна. Мөн түр хойшлуулсан ажил хэргээ эхлүүлэх боломж гарна. Гаднын нөлөөнд хэт авталгүй өөрийн дотоод мэдрэмжээ сайн сонс. Өөрийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй болно. Та сэтгэл санааны хүчээ нэмэгдүүлэн үр ашигтай саналыг идэвхтэй хайх шаардлагатай. Өөрийн сонирхол ба найз нөхдийн хүрээг өргөжүүлэх нь тохиромжтой. Одоогоор ашиг өгч эхлээгүй ч ирээдүйтэй үйл ажиллагаанаас яаран татгалзах хэрэггүй. Шаардлагатай хүмүүстэй ашигтай харилцаа тогтоох хэрэгтэй байна. Ашиг орлого ирээдүйд орж ирэхийг од эрхсийн нөлөө билэгдэж байна. Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүс ашигтай ажиллах боломж гарч байна. Ойр дотнын хүмүүсээ боломж олдвол баярлуулахыг хичээ. Гэр бүлийнхэндээ авсан бэлэг дурсгал сайхан уур амьсгал авчирна.
АРСЛАН
Энэ долоо хоногт удаан хугацаанд төлөвлөсөн ажлаа эхлэхэд тохиромжтой. Гэхдээ шинэ ажил эхлэхэд өмнөх дутуу ажлууд төвөг удна. Ажил дээрээ бусадтай маргалдаж, хийсэн ажилдаа сэтгэл ханахгүй байж болзошгүй. Айж түгшиж, биеэ чагнах зан гарч мэднэ. Хувь хүний зүгээс туйлын өв тэгш байдалд хүрэхийг эрмэлзэн, амьдралын чухал нандин зүйлсээ онцлон үзсэнээр аз жаргалтай болно. Амьдралын идэвх өндөр түвшинд байх тул ямар ч ажлыг их чармайлт гаргалгүй хийх болно. Таны хүсэл эрмэлзэл боломж бага байсан ч хийж бүтээх зүйлд тэмүүлж байна. Бүх зүйлд анхааралтай ханд. Санаанд ороогүй хүн ч хор хүргэж болзошгүй байна. Та үнэнч байдлаа хадгалж чадахгүй бол асуудал босож ирнэ. Төрөлхийн ухаалаг байдлаа харуул. Эргэн тойрны үйл явдлыг зөв дүгнэвэл алдах биш хожиж чадна. Ойлгомжгүй нөхцөл байдлаас болж ажлын ачаалал их байна. Ямар нэг шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин шалгаж нягтал. Ийм үед та чухал зүйлийг ганцаараа шийдэх хэрэггүй. Ганцаарчилсан тоглолт хамт ажиллагсдыг таагүй уур амьсгалд оруулах магадлалтай. Ажил хэргийн уулзалт, албаны чухал баримт бичиг боловсруулах таныг хүлээж байна. Анхаарлаа сарниулбал алдаа гаргана. Ямар ч нөхцөлд анхаарал байж, сайн танихгүй хүмүүстэй болгоомжтой харьц. Эрсдэлтэй үйлдэл хийж, зоригт баатар болох гэж оролдох хэрэггүй. Биеэ барих чадвар хэрэг болно. Хэт дэврүүн сэтгэлтэй байвал ойр дотнынхонтойгоо санал зөрөлдөж болзошгүй. Ажил хэргээ ул суурьтай, нухацтай хийж гүйцэтгэ. Хөрөнгө мөнгөний үйл ажиллагаанд бүтээлч төлөвлөгөө боловсруулах нь ирээдүйд хэрэгтэй. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа анхаар.
ОХИН
Энэ долоо хоногт амар хөнгөхөн орж ирэх мөнгө эргэн тойронд алга байна. Алс холын ажлаа сайн тооцоолж чадвал ирээдүйд ашиг олно. Гаднын нөлөөнөөс эрүүл мэндээ хамгаал. Сэтгэл зүй тогтворгүй байвал эрүүл мэнд муудах шалтгаан болно. Нойргүйдлээс эсвэл хэт сандарсан байдалд орох зэргээс сэргийл. Дархлаагаа дэмжин, сайтар амарч бай. Эрүүл мэндээ хамгаалж аль болох эрч хүч дүүрэн байх хэрэгтэй. Бүх төрлийн ажил хэрэг болон гэр бүлийн хүрээнд үүссэн хүндрэлийг өөрийн хүчээр даван туул. Эргэн тойрныхоо хүмүүст анхаарлаа хандуул. Эрх чөлөөтэй ажиллаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд гэр бүл тань найдвартай ар тал болж чадна. Тайван амрахын тулд найз нөхөдтэйгээ уулзан ярилцахад тохиромжтой. Харин хайр дурлалын хувьд тийм ч онцгой мөч биш байна. Гэхдээ залуу хосуудын хайрын харилцаа гүнзгийрч, аз жаргалтай гэр бүл болон хувирч магадгүй. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөхийн тулд олны дунд орж, идэвхтэй амьдралын хэв маяг баримтал. Эд материаллаг байдлаар хэт хөөцөлдвөл мөрөөдөж байсан боломжоо алдана. Хамт олонтойгоо сөргөлдөж магадгүй. Буулт хийхийг хичээж, байдлыг намжаа. Нэр хүндээ бэхжүүлэх тал дээр шийдвэртэй алхам хэрэгтэй. Өвөрмөц шинэ санал ирэх магадлалтай. Санамсаргүй байдлаар алдаа гаргахаас сэргийл. Зарлагаа хянахын тулд хэмнэлттэй төсөв зохио. Өр зээлээ дарж чадахгүй байдалд хүрэхээс болгоомжил. Орлогоо ч сайн төлөвлө. Хайртай хүнийхээ санааг түлхүү оруул.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоног албан ажлын болон санхүүгийн бичиг баримт бүрдүүлэхэд таатай үе. Зөн совингоо ярвигтай нөхцөл байдлын учрыг олоход ашигла. Бусад хүмүүсийн үйл хөдлөлийн жинхэнэ санааг мэдэхэд болон хүнд байна. Дарга удирдлагын зүгээс дарамт шахалт үзүүлж болзошгүй. Хол газар явах болон хөрөнгө оруулалтын асуудал мэтээр гаргах шийдвэрт тийм ч таатай бус гэж од эрхэс анхааруулж байна. Нарийн мэдрэмж, эв зүй дутагдах байх. Иймээс аль болох биеэ барь. Гэнэтийн тооцоолоогүй бэрхшээл гарч ирнэ. Зөв үзэл бодолтой, нийтэч зантай байвал эргэн тойрны хүмүүсийн танд хандах хадлагыг эерэг болгох боломжтой. Зарим хүндрэлтэй асуудалд цаг алдалгүй анхаарал хандуул. Гэхдээ түргэн шийдвэр гаргах нь алдаа болох тул болгоомжил. Муу хүмүүсийн нөлөөнд орохоос зайлсхий. Ойр дотнын хүмүүстээ тусал. Хайр сэтгэлийн асуудалдаа хэт эмзэг хандах хэрэггүй. Цалин орлого хангалттай байх нь гэр бүлийн уур амьсгалыг сайхан болгоно. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна. Ганц бие хүмүүс хамтран амьдрах хүнээ зөв сонго. Та сонголтдоо эргэлзэлгүй ирээдүйгээ өөдрөгөөр төсөөл.Эрүүл мэндээ анхаарч, орчин үеийн хөгжил дэвшлийг амьдрал ахуйдаа сайн ашигла.
ХИЛЭНЦ
Энэ долоо хоногт ажил хэргээ ойлголцолд хүргэх зорилгоор бага зэргийн албан бус үйл ажиллагаа зохион байгуулах бололтой. Орлого ашиг хуваарилах эсвэл хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох талаар хэлэлцэх байх. Сайн мэдээ таныг сэргээнэ. Хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлэх нь таныг хэрэгтэй мэдээллээр хангаж, ашигтай зөвлөгөө авах боломж үүсгэнэ. Гаднын хүчин зүйлээс болоод гэрээ хийх, бичиг баримт бүрдүүлэх, төлбөр тооцоо хийх зэрэгт анхааралгүй байж, алдаа гаргах магадлалтай. Сэтгэл санаа тогтворгүй байна. Төвлөрч чадсан үедээ шийдвэр гарга. Ачаалал ихтэй ч ерөнхийдөө ажил хэрэг бүтэмжтэй байна. Аливаад түргэн зан гаргалгүй, буруу зүйлд уруу татагдалгүй байхад ажил хэрэг жигдхэн явагдана. Орчин тойрныхоо хүмүүстэй харьцаагаа сайжруул. Өөрийн хийж байгаа зүйлүүдийг шүүмжлэх үед эсэргүүцэл үзүүлэх хэрэггүй. Ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаанд хүргэх магадлалтай. Эрсдэлтэй үйл ажиллагаанаас холхон бай. Гэр бүлд маргаан гарч болзошгүй. Гэр бүлийн харьцаа болон дотоод уур амьсгал ихэнхдээ танаас шалтгаална. Бага сага асуудлыг тоолгүй орхи. Ялихгүй зүйлийг тоглоом наргиан болгон өнгөрөө. Харин ганц бие хүмүүстэй учрах хайрын харилцаа хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ. Гэр бүлдээ онцгой анхаарал тавь. Ойр дотнынхондоо хүндтэй байр суурийг олго. Үр хүүхдүүдтэйгээ уян зөөлөн харьц. Удахгүй тэд таны сайн найз болон хувирах болно.
НУМ
Энэ долоо хоногт мэдрэмжээ сайн ашигла. Дотоод санаагаа болгоомжтой гарга. Гэхдээ бага зэргийн ширүүн зан байхад ч буруудахгүй. Дэндүү аясаар байвал зарим чухал хүнд буруу сэтгэгдэл үлдээнэ. Хуурамч амлалт нь ажил болон амьдралд тулгамдсан асуудал авч ирнэ. Танин мэдэх их хүсэл төрнө. Цаг үеийн өөрчлөлт танд мөнгө хөрөнгөөс өөр үнэт зүйл байдгийг ухааруулж байна. Та дэлхий ертөнц, нийгэм улс төрийн ирээдүйд санаа зовно. Материаллаг байдлаа дээшлүүлэх чухал ч оюун ухаанаа цэгцэлж цэвэрлэх нь үүнээс илүү гэдгийг та ойлгоно. Бүхнийг бусдаас түрүүлж шийдэх гэж яарч оролдох хэрэггүй. Хүмүүсийн хэлснээс өөрт чухал гэснийг тусгаж авах хэрэгтэй. Хэрэв маргаантай асуудал гарвал таны толгойд олон төрлийн санаа эргэлдэх болно. Хэрэгтэй зөвлөгөө автал аливаа уулзалт хэлэлцээрээ түр зогсоох хэрэгтэй. Чухал шийдвэр бүү гарга. Бусдын нөлөөнд автан, нөхцөл байдалд хийсвэрээр хандах зэрэг байдал үүснэ. Ямар ч үр дүнгүй гарахгүй бол өөрийн тань алдаа л болж хоцрох вий. Амьдралын эрч хүч, сэтгэл татам байдлаа нэмэгдүүлэхэд анхаар. Бусдаас буруу хайх нь таныг эвгүй байдалд оруулна. Таны найз нөхдөд ажил хэргийн сонирхолтой санаа, төлөвлөгөө байж мэднэ. Өөрийгөө шинэ зүйлээр цэнэглэхэд бэлэн бай. Алс газар аялах хүсэл мөрөөдлөө сайн төлөвлөхөд хэзээ ч эртдэхгүй шүү.
МАТАР
Энэ долоо хоногт амьдралын эрч хүч буурч, ядарч болно. Хуурамч мэдээлэл, таагүй явдал бүтэлгүйтлийн шалтгаан болно. Чухал шийдвэр бүү гарга. Амьдралдаа юуг ч битгий яаран өөрчил. Ажлаа шударгаар гүйцэтгэ. Гэхдээ дутагдалтай асуудлыг дуугүй өнгөрүүлэх хэрэггүй. Найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохгүй байж болно. Хувь заяандаа гомдоллож суулгүй, олон хүмүүстэй харилцах санаачилга гарга. Гэр бүлдээ анхаар. Хувийн амьдралд чухал үйл явдал болно. Шинэхэн хосуудын хайр дурлал асуудалтай тулгарна. Зарим хүмүүст сонголт хийх төвөгтэй байдал үүснэ. Хожим гай дуудах тохиолдлын учралаас болгоомжил. Хайртай хосуудын хооронд хов жив төвөг болж ч мэднэ. Ужиг болсон хэрүүл ч дахин сэдэрч болзошгүй. Өмнө гаргасан алдаагаа засах, түүнийгээ давтахгүй байх тал дээр зайлшгүй санаа тавих хэрэгтэй. Хайр дурлалын таагүй харилцаа болон мөрийтэй тоглоом зэрэг нь хүсээгүй үр дагавар авчрах болно. Үр хүүхдүүддээ анхаарал халамж тавь. Гэр бүлийн уур амьсгалыг аль болох зөөлөн дулаан байлгахад санаа тавиарай. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байж магадгүй. Хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа эмзэг байна. Санал зөрөлдөөн бий болгохгүйн тулд гэрийнхэндээ учир шалтгааныг сайн тайлбарла. Та хэн нэгэнд ямар нэг буруу зүйл хийсэн мэт санагдана. Үүнээс болж гутарч гуниглавал та дэмий зүйлд эд эсээ үрж байгаа хэрэг болно. Аль болох өөрийн сонирхлыг татсан зүйлийг хийж сэтгэлээ тайвшруул.
ХУМХ
Энэ долоо хоногт шударга байж хийсэн ажлаа хамгаал. Ажил хэрэгтээ нягт нямбай анхааралтай хандаарай. Түрэмгийлэх тохиолдолтой учирч магадгүй. Гэвч зарим хүмүүсийн хувьд мөнгө санхүү сайжирна. Танд эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байдал шаардлагатай байна. Өрсөлдөгч нартай хийх байнгын тэмцлийг түншүүдээсээ дэмжлэг авах замаар даван гарна. Өдөөн хатгалга ихсэх тул осолтой үйл ажиллагаанд өртөх магадлалтай. Хэрүүл маргаанд оролцох тусам байдал хүндэрнэ. Дотоод сэтгэлээ засах бясалгал хийж, дуртай зүйлдээ цаг зарцуул. Өөрийн буруутай үйлдлээ хэдий ичгэвтэр байсан ч хүлээн зөвшөөр. Гэрээ хэлэлцээр хийх ажилд аз туршиж болохгүй. Бүх бичиг баримтыг шалга. Ажлын үр дүнд гол анхаарлаа тавь. Хий хоосон цаасанд хэт найдах хэрэггүй. Болгоомжтой, хянамгай байх нь цаашид амжилт олоход сайнаар нөлөөлнө. Мөнгө төгрөгөө гамтай зарцуулаарай. Эсрэг хүйсийн хүнтэй харилцах нь сэтгэл хөдлөлд нөлөөлнө. Дотоод мэдрэмжээ сайн сонс. Гэхдээ ихэнх тохиолдолд эрүүл саруул оюун ухаандаа найдаарай. Танихгүй хүмүүсээс зайгаа барь. Буруу зөрүү, таагүй явдалд өвдөг сөхрөх хэрэггүй. Бусдад гай бололгүй бэрхшээлээс гарахыг хичээ. Ийм үед сайн сайхан цаг үеийг эргэн дурсах нь тустай байдаг. Санхүүгийн байдлаа тогтворжуулахын тулд нэмэлт орлого орж ирэхгүй бол зардлаа тана.
ЗАГАС
Энэ долоо хоногт нарийн мэргэжилтэй хүмүүс болон инженерүүдийг амжилт хүлээж байна. Од, эрхэс таны мэдлэг боловсролыг зөв чиглэл рүү хандуулж байна. Эргэн тойрондоо өөрчлөлт хийхэд тохирсон үе болж байна. Гэхдээ ямар ч үйл ажиллагаа танаас их хүч хөдөлмөр шаардана. Илүү бүтээлч байж чадах юм бол энэ үеийг амжилттай даван гарна. Туршлагатай мэргэжилтний зөвлөгөө аливаа асуудлыг зөв талаас нь харахад тусална. Ойр дотнын хүмүүс таныг ойлгоно. Тэднийхээ итгэлийг бүү алд. Тууштай тэвчээртэй байж амьдралын аз жаргалыг мэдрэх хэрэгтэй байна. Ахмад настай хүмүүс эрүүл мэндээ хамгаал. Амьдралын буруу хэмнэлээс татгалзахыг зөвлөж байна. Алсын аялал эсвэл албан томилолтоор явах хүмүүс анхааралтай байх үе. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн бүү хэрэглэ. Биеийн эсэргүүцэл сайн байх ч хэт эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхий. Зарим үед бусдын гуйлтаас татгалзаарай. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн асуудалд орж мэднэ. Магадгүй энэ үед амьдралд тань өөрчлөлт тохиолдож магадгүй. Анхааралтай байж, зөв шийдвэр гарга. Удирдах шатанд ажилладаг загасныхан илүү болгоомжтой бай. Амьдралд тань баяр хөөрийг авч ирэх ямар нэг чухал зүйлийг санаачил. Сонирхолтой арга хэмжээний урилга хүлээн авах бололтой. Олон нийтийн арга хэмжээнд оролцох үедээ хэлэх үгээ анхаар. Хуучны андуудтайгаа уулзахад таатай. Сайхан харилцаа танд тааламжтай сэтгэгдэл үлдээнэ. Аливаа харилцаагаа сайжруулах эсвэл шинэ найз нөхөдтэй болох магадлалтай. Өөртөө халамж тавь. Олсон мөнгөөрөө өөрийгөө шагнаж урамшуул. Ганц бие хүмүүс гадаад үзэмж гоо сайхандаа анхаарч, нэлээд мөнгө зарцуулна.