Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Модон морь жилд онцгойлох засалтай жилтнүүд
Дуу хөгжим

Модон морь жилд онцгойлох засалтай жилтнүүд

Урлаг Урлаг03/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(1)8937418442014-02-03-13-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил ороход уншуулах ном

13-ны жил орж байгаа хүн “Ламаадан”, “Нанжид”, “Ногоон дарь эх”

 25-ны жил орж байгаа хүн “Дорж­намжом”, “Цэнд”, “Дүншиг”

37-ны жил орж байгаа хүн “Жадамба”, “Лусын сан”, “Цагаан шүхэрт”

49-ний жил орж байгаа хүн “Сундуй”, “Гурван гүрэм”, “Дашдондүв”

61-ний жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Алтан гэрэл”, “Дугар”

73-ны жил орж байгаа хүн “Цагаан дарь эх”, “Цэгмэдийн чого”, “Ширнэн”

85-ны жил орж байгаа хүн “Улаан юм”, “Манал”, “Молом намсүм”

97-ны жил орж байгаа хүн “Нива гүнсэл”, “Дүншиг”, “Алтанганжуур”

Онцгойлох засалтай жилтнүүд

Шишид харш буюу бага харш жилт­нүүдийн засал: Тахиа, туулай жилт­нүүдэд модон морь жилд дээд, доод шишид харшийн засалтай тул шишидийн засал хийлгэж, Алтангэрэл судар айлдуул. Жи­лийн турш Жанрайсэг бурханыг шүтэж бурхан шүтээндээ зул өргөн маань мэгзэм сайтар урин унш.

Дүнсэр харш буюу их харш жилтнүү­дийн засал: Хулгана жилт­нүүд дүнсэр харшийн засалтай тул Дүнсэр харшийн засал хийлгэж, хийд сүмээр Жанаг Гагдог, Жамбалцанжод айлдуул.

Нийт морь жилтнүүд жилийн турш хэ­рүүл тэмцлээс аль болох ангид байж, хийд сүм, суварга гороолж, аливаа буянд даган баясваас машид сайн жил болой.

Нэг цагаан мэнгэ голлосон жилтнүүд

Ялгуусан хэмээх модон морин жилийн мэнгэ нэг цагаан тул 2008, 1999, 1981, 1972, 1963, 1954, 1945, 1936, 1927, 1918 онд төрсөн хүмүүсийн мэнгэ голлож байгаа учир мэнгэний заслын тарни уншуул. 1990, 1954, 1918 онд төрсөн хүмүүс жил орж мэнгэ голлож байгаа тул Жанаг Гаг дог, Сундуй, Базарсад айлдуулж бие, хэл, сэт­гэлийн үйлийг хянамгайлж аливаа буяны үйлд шамд.

Билгийн тооллын хий насны 1,10, 19, 28, 37, 46, 55,64, 73, 82, 91 насанд мэнгэ гол­лодог байна. Мэнгэ голлосон хүн сэтгэл хямрах, аливаа бэрхшээл тохиолдох шалт­гаан олон байдаг учраас өөрийн мэнгэний бурханаа тэр жилдээ сайтар шүтэж, зүрхэн тарнийг уншиж зул хүж сайн өргөж бие хэл сэтгэлийн үйлийг хянамгайлж явах аваас сөрөг муу зүйлд өртөхгүй байж болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн хамгийн том монгол дээл “Чингис хаан” үндэсний музейд олны хүртээл болж байна

24/02/2026

“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлэн анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болгон зохион байгуулна

24/02/2026

Завхан аймгийн музейн Угсаатны зүйн танхимд 100 гаруй жилийн өмнөх буу, сэлэм хадгалагдаж байна

24/02/2026

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.