Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Хунт нуур” балетыг ирэх сарын 8, 9-нд тоглоно
Балет

“Хунт нуур” балетыг ирэх сарын 8, 9-нд тоглоно

Урлаг Урлаг25/02/2025Шинэчлэгдсэн:25/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын 8, 9-нд П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг тоглох гэж байна. “Хунт нуур” балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд болсон бүтээл юм.

Эл балетыг анх 1877 оны гуравдугаар сарын 7-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээж байсан гэдэг. Гэвч хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болсон нь энэ.

Харин манай улсад 1975 онд тайзнаа анхлан амилуулсан байдаг. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байсан түүхтэй.

Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү балетад хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монголын балетчид Японд тоглоно

29/07/2025
Балет Урлаг

Монголын балетчид олон улсын балетын уралдаанд өрсөлдөнө

28/07/2025
Балет Урлаг

БНХАУ-д болсон олон улсын уралдаанаас УДБЭТ-ын бүжигчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

21/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.