Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“Цагийн хүрдийн баатрууд” тодорлоо
Дотоод мэдээ

“Цагийн хүрдийн баатрууд” тодорлоо

Урлаг Урлаг01/03/2025Шинэчлэгдсэн:01/03/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгаас “Цагийн хүрдийн баатрууд” арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж, баатруудыг тодрууллаа.

Оюунлаг хүнээр  МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж, Баатарлаг үйлстэнээр  Б.Батбаяр, Үлгэр жишээ гэр бүлээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын малчин  Ё.Хишигбаяр, Байгаль орчинд ээлтэй хүнээр   Д.Мөнхбат, Нийгмийн хариуцлагатай “Эрдэнэс Монгол нэгдэл” Хөрөнгийн зах  зээлийг түүчээлэгч “Голомт капитал” ҮЦК,  Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч “Юргана индастри ХХК, Энэрэнгүй үйлстэнээр  “Улаан загалмай ниймлэг”, Шинжлэх ухааны нээлт  ШУА-ийн Археологийн хүрээлэн “Өв соёлын голомт төсөл” Их хотын соёлч өрхөөр Орхон аймгийн Баян-Өндөх сумын харьяат Эрдэнэт үйлдвэрийн Белазийн жолооч Ж.Отгонжаргал, Олны хүндлэлийг хүртэгчээр Био Энергийн үндэсний хүрээлэнгийн ерөнхий захирал профессор Б. Пүрэвсүрэн нар тодорсон юм.

Оюунлаг хүн МБШТ-ийн  Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж: “Цагийн хүрдийн баатрууд маш хариуцлагатай шагнал гэж би хувьдаа бодож байна. Оюунлаг хүнээр шалгарч энэ шагнал надад ирж байгаа нь ахадсан зүйл боллоо гэж эмээж байна. Гэхдээ хувь хүн надад гэхээс илүүтэй МБШТ Гандантэгчэнлин хийд болон Монгол оронд байгаа сүм хийд, соён гэгээрүүлэх чиглэлд сургалт явуулдаг бурхан шашны төвүүд, хэчнээн зүтгэж байгаа хүмүүсийн шагнал гэж бэлгэшээж хүлээж авч байна. Бид бусдын оюун санааг амар амгалан байлгах чиглэлээр соён гэгээрүүлэх үүрэгтэй.

Үүний хүрээнд Луу жилд нийтийг чиглэсэн бясалгалын олон сургалтыг лам хуврагууд хөдөө орон нутаг болон нийслэлд хэрэгжүүлсэн. Мөн дэлхий дахинд Монголын уламжлалт соёл соён гэгээрүүлэх ажлыг хүргэхээр Европын ордуудад ажилласан. Та бүхэндээ баярлалаа. Хамтдаа улам хичээцгээе гэж уриалмаар байна. Биднийг үнэлж, санал өгч дэмжсэн хүмүүстээ баярлалаа. Монголын ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.

Баатарлаг үйлстэн Б.Батбаяр: Би долоон настай. Хоёр дугаар ангид сурдаг. Би ганцаараа байхдаа дүүгээ аварсан. Надад үнэхээр хэцүү байсан. Хиймэл амьсгал хийж байхыг зурагтаар харж байсан учраас дүүдээ хиймэл амьсгаа хийсэн. Миний дүү таван цэцэрлэгт явдаг.

Үлгэр жишээ гэр бүл Ё.Хишигбаяр, Ө.Чанцалнямаа “Өнөөдөр Цагийн хүрдийн баатрын Үлгэр жишээ гэр бүл болсондоо маш их баяртай. Монголын өв уламжлал, нүүдлийн өв соёлыг түгээх дэлгэрүүлж явахыг боддог. Сүүлийн үед залуучууд хөдөө гарч мал маллах нь багасгаж байгаа. Мал маллахаас гадна сураар суран эдлэл хийдэг. Суран эдлэлийг өөрөө бие дааж сурсан. Монголын маань өв уламжлал алдагдаж, сураар эд зүйл хийдэг байдал байхгүй болж байсан учраас бага гэсэн хувь нэмэр болох үүднээс арьс ширээр сур суран эдлэл хийж байгаа. Ер нь Монгол уламжлал, өв соёлоо алдахгүй байхыг хичээж байна даа.

Энэрэнгүй үйлстэн Монголын Улаан загалмай нийгэмлэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн салбарт төрдөө туслах үүрэгтэй үндэсний хүмүүнлэгийн байгууллага. Өнгөрсөн жил Монгол Улсад нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүл тогтож, нийтдээ 17 аймгийн 251 суманд зудын хүнд нөхцөл байдалд өвөлжсөн. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд зарласан. Монголын улаан загалмай нийгэмлэг малчид туслах хүмүүнлэгийн аяныг зарлаж, уриалга гаргаж, идэвхтэй ажилласан. Бид нийтдээ 12130 малчин өрх 49 мянга гаруй иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Энэ бидний жил бүр хийдэг ажил юм.

Өнгөрсөн жил илүү хурдтай, олон айл өрхийг хамарч тусламж үзүүлэх шаардлагатай болсон. Бид малчид хүнд нөхцөлд орохоос өмнө туслахыг хичээдэг. Зуд болох эрсдэлтэй өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад зудын дараа биш өмнө туслахыг илүү анхааралдаа авч ажилладаг. Мөн зуд өртсөн хүмүүсийг сэтгэл санаа дэмжих, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх онцгой анхаардаг. Хүмүүнлэгийн тусламжийн 90 хувь нь олон нийт иргэд аж ахуйн нэгж байгууллага, гадаадын түншүүдийнхээ хүрээнд босгож бий болгодог. Монголын улаан загалмай нийтлэг хариуцлагатай ил тод байхыг зорьдог.

Манай улсад байгалийн аюулт үзэгдэл улам нэмэгдэж байгаагаа. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуйн, газар тариалан эрхэлж байгаа иргэдийг болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлаа хангахад дэмжиж тусалдаг” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд, хатагтай Соёлма Баяртуевна Дагаеватай уулзалт хийлээ

06/05/2025
Дотоод мэдээ Урлаг

Төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоогийн шавь нар олон улсын уралдаанд гялалзсаар байна

06/05/2025
Дотоод мэдээ Урлаг

3000 сурагч монгол ахуй, нүүдэлчин соёл, уламжлалт мал аж ахуйтайгаа танилцах аялалд явжээ

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.