Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Бүх урлагийн тэргүүн дээд шагналт “Монголын их хатад” бүжгэн туульс дахин тайзнаа
Нийгэм

Бүх урлагийн тэргүүн дээд шагналт “Монголын их хатад” бүжгэн туульс дахин тайзнаа

Урлаг Урлаг06/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
poster_announce_eh_zagvar2_copy7208096942014-02-06-14-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “МОНГОЛЫН ИХ ХАТАДЫН ТУУЛЬС” бүжгэн жүжгээ 2014 оны 2 дугаар сарын 21,22,23,28 –нд 3 сарын 1,2,3-нд өдрүүдэд өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

Улс орныхоо тусгаар тогтнолынхоо төлөө түүхийн тавцанд үлдээсэн гавъяагаараа алдаршсан гайхамшигт хатдын түүхийг үндэсний урлаг, ялангуяа бүжгийн хэлээр үзүүлж буй ач холбогдолтой бүтээл юм. Энэхүү бүтээл нь монголдоо төдийгүй дэлхий дахинд өөрийн их түүхээрээ бахархах үндэсний томоохон бүтээл болж байгаараа онцлогтой.

Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/,

Гол дүрүүдэд:

  • Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,
  • Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
  • Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
  • Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,
  • Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
  • Сорхагтан хатан – бүжигчин МУСТА М.Бямбаа,
  • Чимбай- бүжигчин Л.Энхболор,
  • Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
  • Мандухай – бүжигчин МУСТА Ж.Мандухай нар тоглоно.
  • ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
  • Удирдаач Н.Буянбаатар
  • Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.

ҮДБЭЧ-ЫН МАРКЕТИНГИЙН АЛБА 8808-8868, 8802-3954, 99052944

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.