Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийн өвд бүртгүүлж буй газруудын үзэсгэлэн болж байна
Нийгэм

Дэлхийн өвд бүртгүүлж буй газруудын үзэсгэлэн болж байна

Урлаг Урлаг06/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
82e4df2109f27543big6089739162014-02-03-13-18[www.urlag.mn]1415448582014-02-06-15-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой өнгөрсөн сард тохиосон. Энэ хүрээнд Гадаад Харилцааны Яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болсон. ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц”-ийг дээрхи өвүүдийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлах улмаар хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор 1972 онд баталсан байдаг. Монгол Улс 1990 онд нэгдэн орсон түүхтэй.

2013 оны 6 дугаар сарын байдлаар тус Конвенцид 190 улс нэгдэн орсон төдийгүй Дэлхийн өвийн жагсаалтад 160 орны 981 газрыг бүртгэжээ. Үүнээс 759 нь соёл, 193 нь байгаль, 29 хосолмол өв юм. Харин ХБНГУ-аас Дэлхийн өвд нийт 38 газар бүртгэгдсэн. Дөчин жилийн түүхт ойг тохиолдуулан эдгээр газрын зургийг олон нийтэд толилуулах болжээ. Харин Монгол Улсаас Дэлхийн өвд

-“Увс нуурын ая сав газар”-ыг 2003 онд,

-“Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг 2004 онд,

-“Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд тус тус бүртгэгдсэн.

Цаашид олон газрыг Дэлхийн Өвд бүртгүүлэхээр Дэлхийн Өвийн Монголын Үндэсний хороо ажиллаж байна. Нэмж хэлэхэд анх 1996 онд Дэлхийн өвд бүртгүүлж болох Монголын соёлын болон байгалийн өвийн “Урьдчилсан жагсаалт-“ыг боловсруулж, Дэлхийн өвд хүргүүлж байжээ.

Г.Эгшиг

Эх сурвалж:tv5.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026

Ном уншлагын үндэсний хөдөлгөөн орон даяар эхэлнэ

01/09/2026

Ордуудын есдүгээр сарын зурхай

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.