Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Дуусаагүй хойшлогдсон ажил ихээхэн ачаалал шаардана. Гэхдээ хэт ачаалал таны эрч хүч, эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлнэ. Өөртөө болон бусдад илүү хариуцлага бүү үүрүүл. Эрүүл мэндээ хайрла. Хүндрэл тулгарсан ч бусдад буруу тохох гэж оролдох хэрэггүй. Ажил үүрэгтээ анхааралтай ханд. Бичиг баримтад гарын үсэг зурахдаа хянамгай бай. Хайртай хүмүүс болон хамт олондоо сэтгэл дундуур байх нөхцөл үүснэ. Эргэн тойрныхон тань чухам юу хүсээд байгааг ойлгохгүй байна. Үнэн байдлаа өнгөлөн далдалж нуух нь хожим төдий л сайн зүйл авчрахгүй бололтой. Гэр бүлд багахан асуудал үүсэх ч та тайван байж зохицуулж чадна. Хамгийн гол нь өөртөө алдаа байвал аль болох хүлээцтэй хандаарай. Долоо хоногийн сүүл рүү онцгой нөхцөл үүсээгүй бол төлөвлөгөөгүй ямар нэг зүйл хийх гэсний хэрэггүй. Мөн өөрийн ур чадвараа хэт өндрөөр үнэлэх хэрэггүй. Яарсан дүгнэлт хийх, тодорхойгүй шийдвэрт хүрэхээсээ татгалзаж цагийг тайван өнгөрүүлээрэй. Эрсдэлтэй зүйлд мөнгө үрэх гэсний хэрэггүй. Од эрхсийн нөлөөнөөс болж биеийн эсэргүүцэл суларна. Хууч өвчтэй хүмүүс биеэ сайн сувилуул. Олон хүнтэй харилцах шаардлага байвал хэл амаас болгоомжил. Түр зуурын шохоорхол, сээтэгнэл зэрэг нь муугаар төгсөнө. Биеэ авч явах байдлаа анхаарч, сайн танихгүй хүнтэй харьцахдаа болгоомжтой бай. Бясалгал хийх, сүм хийдэд очиход сайн. Зөн билгийн мэдрэмж өндөр байна.
ҮХЭР
Санаачилсан ажил олон нийтийн хүртээл болж, нэр хүнд өснө. Хичээнгүй зантай байвал таныг хувь заяа шагнах болно. Аливаад эмх цэгцтэй, нягт нямбай бай. Хүмүүстэй харилцахдаа хэлэх үгээ анхаар. Таны захиран тушаах арга барил үл ойлголцолд хүргэнэ. Бусадтай ам мурийж, түнжин хагарч болзошгүй. Од эрхсийн зарим таатай нөлөөг ашиглах болон өөрийн дотоод эрч хүчээ зөв хуваарилах нь өмнөх саад бэрхшээлийг даван туулах үндэс болно. Үйл ажиллагаагаа дэс дараалалтай, эмх цэгцтэй болгож бодит байдлыг мөрөөдөлтэйгөө бүү хутга. Ажил хэрэгт итгэлцэл үүсэж чадахгүй байх аюул байна. Дотоод ажлын нууц тань олон нийтэд ил болох магадлалтай. Гэрээнд гарын үсэг зурах гэж яарсны хэрэггүй. Найз нөхөрлөлийн харилцаанд өөрчлөлт тохиолдоно. Харин энэ нь танд таатай нөлөөлөхгүй. Хайр сэтгэлийн асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Хайртай хүний тань сэтгэлд бүрэн нийцэх бэлэг худалдан аваарай. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс алсын амжилт, түшигтэй байдлыг зөгнөж байна. Гэрээ хэлцэл хийхдээ нямбай төлөвлөж, бүх нөхцөлийг сайтар тунгаа. Төлөвлөсөн зардал тань зохистой хэмжээнээс давж байгаа мэт санагдана. Санхүүгийн тооцоогоо мэргэжлийн хүнээр сайн хянуул. Өөрийн нууцыг найз нөхөд, ойр дотнынхондоо л хэлж болно. Харин танихгүй хүнд итгэвэл таагүй байдалд орно. Буруу санаатай хүмүүсийн сүрдүүлэгт өртөнө. Уян хатан байж, саад бэрхшээлээс бүү шантар. Арга заль, ов мэх илрэх болно. Танд атаархдаг хүмүүс таагүй асуудал үүсгэж магадгүй. Шаардлагагүй харилцаанаас зүгээр л зугтаа. Ихэнх цагаа өөртөө зориулах хэрэгтэй. Амрах цаг зав гарвал өөрийн хүсэл мөрөөдлийг бага ч атугай биелүүлэх алхам хийгээрэй.
ИХЭР
Таны хүсэл эрмэлзэл олон зүйл рүү тэмүүлнэ. Нэгэн хэвийн байдлаас залхаж хувь заяагаа өөр байдлаар сорьж үзэхийг хүснэ. Үүнээс болж ажлаасаа хэт хөндийрч, анхаарлаа сарниулж болохгүй. Ажлын хамт олонтойгоо харьцаагаа сайжруулах алхам хий. Чухал ажил дээр танд дэмжлэг хэрэгтэй болно. Таны итгэж найдаж байсан хүн таагүй нөхцөл байдал үүсгэж магадгүй. Хэрвээ та цагаа олж өөртөө хяналт тавивал буруу шийдвэр гаргахаас сэргийлж, муу нөлөөг мэдэрч чадна. Бусдад хэт найдах хэрэггүй. Таны итгэлийг хөсөрдүүлсэн хүмүүст урьдын алдаагаа засах боломж олго. Уучилж болох бол хүмүүстэй өөрөө санаачлан холбоо үүсгэ. Сайхан ярилцлага, бага зэрэг зугаа цэнгэлээс бүү татгалз. Эрүүл мэнд муудаж болзошгүй. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдоно. Эрүүл шинэ хүнс хэрэглэх тал дээр сайн анхаар. Долоо хоногийн сүүл рүү хуучны асуудлыг шинэ санаачилгаар шийдэж чадна. Аливаа харилцаа холбоонд дэврүүн, хийсвэр сэтгэл бус бодит дэмжлэг шаардлагатай байна. Урьдын явдал учрыг эргэн санаж, од эрхэс ямар дохио өгч байгаад дүгнэлт хийхийг хичээ. Хувийн амьдралаа төвхнүүлэхэд цаг зарцуул. Ажилдаа түүртвэл хайртаа хүндээ шударга бус хандаж, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг анзаарахгүй байж магадгүй. Аливаа харилцаа түрэмгийлэлд өртөж магадгүй. Зөрчилдөөнтэй байсан ойр дотнын хүнтэйгээ эвлэрэх үе. Хайрын сэтгэлийн харьцаа таны хүч чармайлтаар дулаан уур амьсгалтай болж чадна. Хүсэл мөрөөдөл, эрч хүч нэмэгдэнэ. Өөрийн амьдралын хэв маяг, сэтгэл санааны хэвийн байдлыг сахихыг хичээ.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногт олон хүний өмнө гарах үүрэг хүлээж мэднэ. Хэлэх үгээ сайн бэлтгэж, өөрийгөө нээн харуул. Та салбартаа сайн мэргэжилтэн байсан ч үргэлж дээшээ тэмүүл. Амьдрал дээр хаа сайгүй сурах зүйл байгаа гэдгийг ухаарч, тэвчээртэй амьдар. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Нөхцөл байдлыг тогтвортой болгохгүй бол ажлын бүтээмж муудна. Хэт их ачаалал таныг ядраана. Хамаатан садан, ойр дотно найз нөхдийнхөө дунд ч анхаарал болгоомжтой байгаарай. Бусдад өөрийгөө буруугаар ойлгох байдал бүү төрүүлээрэй. Удирдлага болон хамт олны харьцаа ч таагүй байна. Хувийн амьдралаа анхаар. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхолд автана. Энэ нь удаан үргэлжлэхгүй боловч тааламжтай дурсамж үлдээнэ. Ялангуяа сэтгэл зүрхний ганцаардлаа түрхэн ч болов мартах нь таныг сэргээнэ. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн асуудалд нөлөөлөх хүчин зүйл гарч ирнэ. Өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ ав. Зарим тохиолдолд ширүүн өрсөлдөөнд оролцоно. Зөв хандлага ялалт байгуулах боломж олгож байна. Зарим үйл явдлын тухай бүрэн дүүрэн мэдээлэл байхгүй бол хувийн дүгнэлт яаран гаргах хэрэггүй. Бусдын зөвлөгөөг аль болох тайван сонс. Бодож байснаас нөхцөл байдал энгийн байж ч мэднэ.
АРСЛАН
Жинхэнэ харилцаа итгэлцэл дээр тогтдог бөгөөд таны зарим үг үйлдэл ойр дотнын хүнийхээ эрх чөлөөгөөр хязгаарлах хандлагатай байна. Ойр дотнынхоо хүний алхам тутмыг мөрдөж болохгүй. Ажил төрлийн ачаалал их байсан ч жижиг гэлтгүй гэр ахуйн асуудалдаа анхаар. Гэр бүлийн харьцаандаа шинэлэг хандаж сайхан уур амьсгал оруул. Таны төрөлхийн авхаалж самбаа, удирдан зохион байгуулах авьяас тус болно. Бусдаас зөрүүтэй мэдээллүүд ирнэ. Таны шийдвэр буруу байх магадлалтайг од эрхэс анхааруулж байна. Худал хуурмаг мэдээллээс хол байхыг хичээ. Ялангуяа хэн тараасан нь мэдэгдэхгүй мэдээлэлд итгэх хэрэггүй. Бусдад найдах биш өөрийн ур чадвараар өрсөлдөөнд оролц. Таны бүтээлч сэтгэлгээ сайн байна. Нарийн мэргэжлийн чиглэлээр ажилдаг хүмүүс амжилт олно. Долоо хоногийн сүүл рүү хэчнээн яаруу ажилтай байсан ч таагүй байдалд орохгүйн тулд бичиг баримттай холбоотой ажлуудыг сайтар шалгаж нягтал. Мөн хэн нэгнийг гомдоохоор бодлогогүй үг хэлэх болон санаандгүй буруу үйлдэл гаргах магадлал их байгаа тул өөрийгөө хяна. Сэтгэлийн хөдлөлөөр асуудлыг шийдэж болохгүй. Биеэ барь. Амьдралын хэмнэлээ өөрчлөх шаардлага гарна. Эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчнөөс болгоомжил. Дасгал сургуулилтын хийх болон спортоор хичээллэн бие бялдраа хөгжүүлэх хүсэл төрнө. Тодорхой үр дүнд хүрье гэвэл өөртөө сайн шаардлага тавьж, итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал гарвал уур амьсгалыг сайжруулах гол хүн нь та байх хэрэгтэй болно.
ОХИН
Шинэ технологи судлах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зэрэгт сайн. Олдсон боломжийг сайн ашиглахыг хичээ. Энэ чармайлтынхаа үр дүнд амжилт гаргах болно. Бусдын санаачилгыг ашиглахдаа тэдний хүсэлтийг үл тоосон байдал бүү гарга. Эргэн тойрныхондоо хэт ширүүлэх магадлалтай. Санамсаргүй байдлаар харилцааны алдаа гаргахаас болгоомжил. Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа хяналттай бай. Өөрийгөө найдвартай, эерэг энергитэй хүмүүсээр хүрээлүүл. Далд санаатай, хуурмаг сэтгэлтэй хүмүүсээс эвтэйхэн зайлсхий. Гэнэтийн таагүй үйл явдлууд хаа сайгүй таарна. Идэвхгүй байвал таны төлөвлөгөөг нураах үйл явдал тохиолдож болзошгүй. Гэхдээ бусдын боломжийг булаахаас татгалз. Амласан амлалтаа бүрэн биелүүлэх үе. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийн харилцаанд таагүй байдал үүсэж магадгүй. Хов жив зөөсөн хүмүүсээс болж хагарал гарна. Ойр дотнын хүндээ хатуурхах хэрэггүй. Ойр дотнын хүнээ энхрийлж, халуун дотно сэтгэлээр хандвал ямар ч гомдол тэр дороо мартагдана. Өөрийнхөө үйлдлийг удаан бодож, шүүмжлэх хандлагатай байдаг охиныхон эх эцэгтээ болон гэр бүлийн гишүүддээ хандахдаа ч байнга эмх цэгцтэй байхыг шаардана. Сэтгэл санааны түгшүүртэй байдал бий болох бололтой. Цэвэр агаарт гарах нь таныг сайн тайвшрахад таатай нөлөөлнө. Таны эрүүл мэнд эмзэг байгаа тул дархлаагаа дэмжээрэй. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Анхаарлаа өөр зүйлд ялимгүй сатааруул. Сонирхолтой ном унших зэргээр цагийг өнгөрүүлбэл дараа нь таныг зовоож байсан олон зүйлс өчүүхэн жижиг санагдана. Анхаарлын төвд байх гэж хэт хичээх хэрэггүй.
ЖИНЛҮҮР
Ашигтай хэлэлцээр хийх боломжтой. Шинэ сонирхолтой санал ирнэ. Түншлэлийн харилцаа бий болох нь ажил хэрэгт багагүй өөрчлөлт гаргана. Таны идэвх зүтгэл, ажил хэрэгч байдлыг тань удирдлага болон хамтран ажиллагсад үнэлж сайшаана. Таны бусадтай харьцах чадвар өсөж, ажил хэрэгтээ идэвх, чармайлт гаргаснаар шинэ хамтрагчтай болно. Гаднын түншээсээ сайхан санал хүлээн авах магадлалтай. Алс газар албан томилолтоор явах шаардлага үүсэж мэднэ. Бодлогогүй хэлсэн үг нэр хүндэд муугаар нөлөөлнө. Тогтворгүй хүсэл эрмэлзэл бий болсон мэт санагдана. Цаг зав зарцуулан өөрийн дотоод ертөнцийг ойлгохыг хичээ. Та өөрийн ур чадвараар үүссэн асуудлаас гарч чадна. Танд тайвшрал баяр баясгалан өгдөг хүнтэй цаг гарган уулзаж ярилц. Долоо хоногийн сүүл рүү мөнгө санхүүтэй холбоотой чухал үйл явдал болох магадлалтай байна. Хэн нэгэн хүнээс гэнэтийн бэлэг авч магадгүй. Хуримтлуулсан мөнгөө ашигтай хөрөнгө оруулах хувилбар олно. Гэхдээ санхүүгийн асуудалд эрсдэл бүү гарга. Нөхцөл байдал таныг биеэ барихыг шаардаж байна. Та зорилгоо зөв тодорхойлж чадахгүй бол өөртөө итгэлгүй болж шийдвэр гаргахдаа цаг алдана. Эрүүл мэндийн байдлаас болж хийх ёстой ажил хойшилно. Ямар нэгэн гомдол бухимдал үүсгэлгүй өөрийн боломжоор ажлаа амжуул. Ядарч байгаа тул эрч хүчээ сэргээн амсхийгээд, ахин тулаандаа орох хэрэгтэй болно. Од эрхсийн нөлөөгөөр таны бодол санаа, үйл хөдлөл зарим зүйл дээр баримжаа алдсанаас хүндрэл учирсан байж магадгүй. Иймд өөрийн зөн билигтээ илүү найдах цаг болжээ.
ХИЛЭНЦ
Энэ долоо хоногт төлөвлөгөөнд өөрчлөлт хийх шаардлага гарна. Гаднын нөлөө тодорхойгүй байдал үүсгэнэ. Хүндрэлийг даван туулахын тулд өөрт байгаа бүхий л арга хэрэгсэл, нөлөө бүхий танилуудаа ашигла. Гэр бүлд зарим асуудал үүснэ. Хувийн эрх чөлөөгөө хадгалж үлдэхийн тулд гэр бүлийн харилцаагаа бүү муутга. Мөнгө санхүүгээ сайтар төлөвлө. Дуусаагүй ажилдаа ханцуй шамлан ор. Гэрээ хэлэлцээр хийх, судалгаа явуулах эсвэл шаардлагатай мэдээлэл олж авах зэрэг ажил илүү бүтэмжтэй байх магадлалтай. Амжилт олох боловч атаархуу хүмүүсийн дургүйг хүргэнэ гэдгээ санаарай. Ямар ч үед юу ч болоогүй мэт байх нь танд ашигтай гэж од эрхэс зөвлөж байна. Бусдад хүлээн зөвшөөрөгдөж, нэр алдар олох гэж улайрах хэрэггүй. Ажил амьдралын тогтвортой байдлаа азад даатгах хэрэггүй. Зарим харилцаа өөрчлөлтийн ирмэг дээр байна. Аль болох тайван байж, дотроо эргэцүүлэн тунгаах нь зөвдөнө. Зарим хүн урмыг тань хугалж мэднэ. Дотоод сэтгэл зүрхээ сайн сонс. Бусдын олж хараагүй өнцгийг та ажиглах боломжтой. Долоо хоногийн сүүл рүү хийж буй ажлынхаа дутагдалтай талуудыг олж харна. Уран бүтээлч хүмүүст өөрийн бодол хүслээ илэрхийлэх өргөн боломж гарна. Дотоод мэдрэмжээ алдахгүйн тулд аливаа ахуйн чанартай зүйлд хэмжээ хязгаартай автах хэрэгтэй. Зарим хүмүүсээс танд хандсан шударга бус байдал илэрч магадгүй. Ажлын амжилт ил ч далд ч хувийн харилцаанаас ихээхэн хамаардаг гэдгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөр. Хоосон романтик харилцаанаас илүү бодит хайр халамж дотнын хүнд тань хэрэгтэй болжээ. Хайртай хүн эсвэл үр хүүхдүүдтэйгээ ширүүн харьцаж, зөрчил үүссэн бол уучлал гуй. Од эрхсийн нөлөөгөөр архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаар. Зарим хүнсний бүтээгдэхүүнээс харшлах эсвэл хордлого авч болзошгүй. Ганц бие хүмүүс хайр дурлал, адал явдлыг хүснэ.
НУМ
Аливаа яриа хэлэлцээрийг хийхэд ямар ч сайхан амлалтад бүү итгэ. Алдаагаа бүү давт. Бусдын ачийг мартахгүй байж, заавал хариул. Бусдад нөлөөлөх чадвар сайн байна. Хамтран ажиллах түнштэй болох магадлал өндөр байна. Удирдлагаасаа та магтаал сонсоно. Нийгмийн байр сууриа дээшлүүлэх боломжтой олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Гэхдээ бусдаас ялгарах гэж бүү оролдоорой. Таны мэдрэмжийг од эрхэс ивээнэ. Нөхцөл байдал танд хувь хүнийхээ хувьд хөгжих боломж олгоно. Албан тушаал дэвших суурь нөхцөл ч бүрдэж мэднэ. Эргэн тойрныхондоо нийтэч, эелдэг харагдах болно. Гэхдээ гэр бүлийн харилцаанд үл ойлголцол гарч магадгүй. Тайван орчинд хайртай хүнтэйгээ ярилцахыг хичээ. Зарим муу хүмүүсийн явуулга далдуур таагүй нөлөө үзүүлж буйг мэдэр. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс гэнэтийн үйл явдал болохыг зааж байна. Гэр бүлийн байдалдаа анхаар. Залуу хосууд бие биеэ хуурах эсвэл харилцаа нь тасрах ч үйл явдал болж болзошгүй. Аль аль нь итгэлцэл гэдэг хамгийн чухлыг ойлго. Янз бүрийн хүмүүстэй харилцахад таатай байх хэдий ч таны ашиг сонирхлыг хамгаалах, итгэж болох найдвартай хүнийг олох шаардлагатай. Мэдлэг боловсролын байдлаас таны нэр хүнд шууд хамаарна. Гаднын таагүй нөлөө нийгэмд хүссэн байр сууриа эзлэхэд саад болж байна. Мөн дотоод сэтгэлийнхээ илэрхийллийг зөв гаргах нь хамгийн чухал үе. Өөртөө цаг гарган орон гэрээ тохижуулах, дотно харьцаагаа бэхжүүлэхэд таатай. Гэр бүлдээ сайн анхаарал тавь. Хүүхдийн хүмүүжил, сурлагатай холбоотой асуудалд нухацтай хандаарай.
МАТАР
Ямар нэг дарга, эрх мэдэлтний нөлөөнд автах хандлага илэрнэ. Зөрчил гаргахгүйн тулд аялдан дагах шаардлага тулгарна. Найз нөхдийн харилцаанд үл ойлголцол гарч маргаж муудалцаж магадгүй. Энэ нь таны төлөвлөсөн ажлыг нураах болно. Сэтгэл санаа эмзэг байх тул найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ аль болох харьцахгүй байхыг хичээ. Тайван байж боломжийг хүлээ. Ойр дотнын хүмүүсийнхээ ая тухыг бүү алдуул. Гэр бүлийнхэнтэйгээ дотно харилцаж, анхаарал халамж тавь. Эрүүл мэндээ бэхжүүлэх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна. Ашиг орлого олох боломжтой удаан бодсон төлөвлөгөөнүүдээ амьдрал дээр хэрэгжүүлж эхэл. Утас болон интернэт ашиглан ажлаа хийх боломжийг алдаж болохгүй. Мөн хамтын үйл ажиллагаагаа бэхжүүлэх гэрээ хэлэлцээрээ хэрэгжүүлэх юм бол таатай нөлөө үзүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү ямар нэгэн санал ирвэл болгоомжтой ханд. Бодитоор биелэгдэх боломж нь нөхцөл байдлыг хэтрүүлсэн байж магадгүй. Ажил дээр гаргасан ямар нэгэн алдаагаа нуух гэж хичээсний хэрэггүй. Ойрын үед зарлага их байсан тул хэрэгцээтэй мөнгөө бусдаас авах хэрэгтэй болно. Ойр дотнын хүмүүсийн хооронд ашиг сонирхол нь зөрчилдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй. Таны эргэн тойрон дахь хүмүүс маш мэдрэмтгий санагдана. Хүмүүс тантай нэг л таатай бус харьцаад байгаа юм шиг санагдах боловч хуурамч хандлагад итгэлгүй, бодит үнэнд илүү найдахыг хичээ. Тайван байдлаа хадгалахыг хичээ. Ганц бие хүмүүст романтик үйл явдал тохионо. Од эрхсийн тохиолоор хайр сэтгэлтэйгээ учрах сайхан боломж олдоно.
ХУМХ
Энэ долоо хоногт зарлагаа хэмнэвэл зарим хүмүүс сэтгэл дундуур байх авч цаашид ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд тус дэм болно. Шинэлэг шийдвэр нь эерэг уур амьсгал оруулах магадлалтай. Удахгүй амьдралд таатай зүйл тохиолдоно. Худалдаа наймаа хийх болон гэрээ хэлэлцээр байгуулах бол урьд нь төлөвлөсөн хуваарийн дагуу хэрэгжүүлэхийг хичээ. Аливаа нөхцөлд хяналтаа алдахаа болгоомжил. Аль болох бие даан ажлаа гүйцэтгэ. Гэхдээ холбоо тогтоох, хүрээллээ өргөжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахад тааламжтай. Гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах хэрэгтэй болно. Амжилттай байх боломжтой ч бусдын нөлөөнд орохоос болгоомжил. Гэр бүлдээ анхаарч, хайрттайгаа дотно хүмүүстэйгээ ойр байгаарай. Сурч боловсрох, танин мэдэх үйл ажиллагаа үр дүнтэй байна. Оюутан сурагч хумхууд амжилттай суралцахын тулд илүү хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй үе. Залуу хүмүүс хайр дурлал, зугаа цэнгэлд татагдана. Хайрын мэдрэмжүүд танд эрч хүч өгч жигүүртэй мэт болгоно. Долоо хоногийн сүүл рүү өөрийнхөө ур чадварыг ажил амьдрал дээр харуул. Хэт их идэвх зүтгэл бие махбодыг тань цуцаах магадлалтайг анхаар. Мөн сэтгэл хөдлөлөөс болж огцом шийдвэр гаргах, яаруу үйлдэл хийх зэргээс зайлсхий. Хэт ядрах болон сэтгэл санаа цочирдохоос болгоомжил. Гэр бүлийн хүрээнд тулгарсан асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Үнэтэй эд зүйл худалдан авах гэж яарах хэрэггүй. Мөнгө санхүүгээ сайн төлөвлө. Эрүүл хоол хүнс хэрэглэх тал дээр анхаар. Аминдэмээр баялаг шинэ ногоо жимс байнга хэрэглэх үе. Хэт бухимдалгүй, амар тайван байх нь од эрхсийн тохиолыг дагасан зөв үйлдэл болно.
ЗАГАС
Олон эх сурвалжаар мэдээллээ баяжуул. Хайж байгаа зүйлдээ зөв дүгнэлт хий. Цаашдын үйл ажиллагаанд том ач холбогдолтой хөрөнгө оруулалт ирэх болно. Үүний үр дүнд хямралтай байдал сайжирна. Таны гадаад байдалд хүмүүс татагдана. Шаардлагатай тусламж үзүүлж чадах хүнийг олно. Зарим хүмүүс ажил хэргийн хамтрагчаа эсвэл заяаны ханиа ч сонгох чухал мөчид очих бололтой. Мөрөөдлийнхөө талаар нухацтай бод. Учир нь бодит төлөвлөгөө гаргасан цагт л ажлынхаа ач холбогдлыг нь бүрэн ухаарна. Хуримтлагдсан эрч хүчийг ухаалаг зарцуулж, тааламжтай үр дүн гарга. Тогтмол, зуршил болсон зүйлээ хий. Найз нөхөд гэр бүлийн хүмүүсийнхээ итгэлийг нэмэгдүүлэхийг хичээ. Аж ахуйн асуудлуудад нухацтай хандаарай. Ар гэрийнхээ асуудлыг бүрэн шийд. Эхэлсэн ажлаа дутуу дулимаг бүү орхи. Долоо хоногийн сүүл рүү ойр дотнын найз нөхдийн хэн нэгэнтэй сөргөлдөж мэднэ. Ийм болохоор эмзэг асуудлыг санаатайгаар хөндөхгүй байсан нь дээр. Санал зөрөлдөөн аливаа үйл явдлыг сайжруулахгүй. Санхүүгийн зардал нэмэгдэх магадлалтай тул сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Хариуцлагатай шийдвэр гарга. Танихгүй хүмүүстэй бүү харьц. Муу хүн уруу татаж магадгүй. Итгэл алдсан хүндээ нүүр өгөх хэрэггүй. Шийдэмгий байж өөдөө тэмүүл. Мэргэжилдээ эзэн болсон хүнийг дагах нь таатай. Чухал хүнтэй харьцаагаа сайжруулахад нэлээд хүч зарцуулна.