Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Хөх дөл” төсөл нээлтээ хийнэ
Өв соёл

“Хөх дөл” төсөл нээлтээ хийнэ

Урлаг Урлаг11/03/2025Шинэчлэгдсэн:11/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар 2023 онд гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутаг руу нүүн амьдарч, соёлын биет бус өвийг хэрхэн өвлөн авч үр хүүхдүүддээ уламжилж буйг харуулсан 20 ангит нүүдэлчин ахуйн цуврал контентыг бүтээжээ.

Нийслэл Улаанбаатар хотод амьдарч байсан залуу гэр бүл, жилийн дөрвөн улирал, монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, хэрхэн суралцсан, хэрхэн өөрчлөгдсөн тухай гарах 20 ангит цувралаас бид олон зүйлсийг үзэж болно. Үүнд, хүний амьдралын нэг жилийн тойрог, баяр жаргал, хагацал гуниг, бахархал омогшил, дасан зохицох ухаан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэх зэргийг өгүүлжээ.
Зун, намар, өвөл, хаврын ааш аяг, дагах ёс заншил, даяаршил, дангааршил хоёрын хэлхээнд дагаж өөрчлөгдөх хүний амьдрал, өдөр тутмын өөр өнгийг байгаль дэлхийтэй харьцах монгол ухаанаас суралцаж, таньж мэдэх төсөл юм.
“Хөх дөл” төслийг санаачлагч: Г.Алтангэрэл, Г.Номуун
Продюсер:Г.Номуун
Найруулагч: М.Төгөлдөр
Зохиогч, кординатор: Р.Хонголрзул
Хөгжмийн зохиолч: Б.Эрдэнэбат /”Алтан ураг” хамтлаг/
Ерөнхий зураглаач: Г.Алтаншагай
Тайлбар уншсан: Н.Ялалт
“Хөх дөл” төслийн нээлт, “Мөнхөө” баримтат киноны үзвэр 2025 оны гуравдугаар сарын 14-нд 19:00 цагт “Corporate convention center”-т болно.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026
Өв соёл Урлаг

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

25/03/2026
Өв соёл Урлаг

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

XIX-XX зууны үеийн тэмээний таваг хатгагч багаж хадгалагдаж байна

30/03/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

30/03/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.