Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Met Gala” үдэшлэг тавдугаар сарын 5-нд болно
Хувцас загвар

“Met Gala” үдэшлэг тавдугаар сарын 5-нд болно

Урлаг Урлаг11/03/2025Шинэчлэгдсэн:11/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн алдартай “Vogue” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг хувцас загварын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг “Met Gala” үдэшлэг уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг. Энэ дагуу өнөө жил уг ёслол тавдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийхээр товлогдоод буй.

Уг ёслол Метрополитен урлагийн музейн Хувцасны институтийн үзэсгэлэн жил бүрийн “Met Gala” ёслолын сэдэвтэй уялдсан байдаг. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн болоод “Met Gala”-гийн сэдэв “Superfine: Tailoring black style” байх юм.

Үзэсгэлэнг Африк судлалын профессор Моника Л.Миллерийн 2009 онд хэвлэгдсэн “Slaves to fashion: Black Dandyism and the styling of black diasporic identity” номоос сэдэвлэн, денди буюу 18 дугаар зуунаас өнөөг хүртэл хар арьст эрчүүдийн загвар, хэв маяг, гэрэл зураг, уран зураг, сийлбэр, хэвлэмэл зураг, киноны хэсэг зэргийг дэлгэн толилуулахаар болжээ.

 Метрополитен урлагийн музейн Хувцасны институтийн үзэсгэлэнгийн зохион байгуулагчид орчин үеийн дендизмийн төлөөлөгчид гэж хэнийг хэлж болох талаар танилцуулсан бөгөөд үүнд, Фаррелл Уильямс, A$AP Rocky, Льюис Хэмилтон, Колман Доминго, Леброн Жеймс нар багтжээ.

Ташрамд дурдахад, Загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох “Met Gala” нь Нью Йорк хотод байрлах Метрополитан урлагийн музейн Хувцасны институтэд зориулсан хандивын арга хэмжээ юм. Анх 1948 онд алдартай загварын нийтлэлч Элеанор Ламберт тус арга хэмжээг үүсгэн байгуулсан ба 1995 оноос хойш одоог хүртэл “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хариуцан зохион байгуулж буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

“International Awards 2026”-ын үеэр алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн бүтээлүүдээс толилуулна

17/04/2026
Хувцас загвар Урлаг

Карл Лагерфельдийн тансаг харшийг 2.7 сая еврогоор зарна

02/04/2026
Хувцас загвар Урлаг

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

01/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Michael” намтарчилсан киноны нээлтээс

22/04/2026

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

“Алтан өргөө” олон улсын кино наадам ирэх тавдугаар сарын 15-17-нд болно

22/04/2026

Гавьяат жүжигчин, дуучин С.Баасандорж “Хавар хайр” уран бүтээлийн тоглолтоо хийнэ

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.