Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Чехийн Прага хотноо гарч эхэллээ
Үзэсгэлэн

“Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Чехийн Прага хотноо гарч эхэллээ

Урлаг Урлаг12/03/2025Шинэчлэгдсэн:12/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор “Чингис хаан” үндэсний музей Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” /”Chinggis Khan”/ олон улсын үзэсгэлэнг Прага хотноо амжилттай нээж, өчигдөр /2025.03.11/-өөс олон нийтэд толилуулж эхэллээ.

Энэхүү олон улсын үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдийн дийлэнхийг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн үзмэрүүд бүрдүүлж, үлдсэн хэсэг нь Чехийн Үндэсний музейн үзмэрүүд тавигдсанаар, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд дэлхийн том музейнүүдэд ийнхүү хоёр дахь удаагаа амжилттай дэглэгдэж байгаа юм.

Үзэсгэлэнд нээлтэд оролцож буй “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг өнөө болон ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлогыг сурталчлах, шинжлэх ухаан танин мэдэхүйн хамтын үр дүнг үзүүлэхэд Чехийн Үндэсний музейтай сүүлийн хоёр жил хамтран ажиллаж хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор үзэсгэлэнгээ нээж байна. Монгол Улс, Чех улс нь одоогоос нэгэн жарны тэртээ Чех улсын эрч хүч, идэвх санаачилгатай археологич Лумир Ийслийн санаачилгаар Монгол Улсын археологич эрдэмтэд хамтран “Монгол нутаг дахь Түрэгийн эзэнт улсын түүх”-нд холбогдох Орхоны хөндийн тахилгын байгууламжид ажилласан. Уг археологийн судалгаа нь Монгол Улсын эрдэмтэд өрнөд Европын улстай анх удаагаа хамтран ажилласан түүхийн эхлэл үргэлжилсээр өнөөдрийн үзэсгэлэнд олон онцгой үзмэрүүд тавигдсан. Чингис хаан үзэсгэлэн нь Чех улсад албан ёсоор гарч буй Монголын анхны бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийг эхлүүлж байна” гэлээ.

Нээлтийн ёслолын арга хэмжээнд хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүд оролцсоноос гадна “Чингис хаан” үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын үзүүлбэр арга хэмжээг нээжээ.

Прага хотноо дэглэгдсэн тус үзэсгэлэнг 2025 оны гуравдугаар сарын 11-нээс зургаадугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэж буй.

Ташрамд сонирхуулахад, “Чингис хаан” үндэсний музей нь 2023 онд Францын Нант хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэйгээр гарсан үзэсгэлэнг ховор сонин үзмэрээр баяжуулан “Чингис хаан” нэртэйгээр дэлгэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Өв, Өлгий-3000” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

22/12/2025
Үзэсгэлэн Урлаг

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Монголчуудын уламжлалт хувцас, гоё чимэглэл” үзэсгэлэнг нээнэ

12/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Э.Амартүвшин Дэлхин шилдэг баритон шагнал хүртжээ

23/12/2025

“Avatar”-ын гуравдугаар анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

23/12/2025

“Нэтфликс”-ийн хит цуврал жуулчдын тоог огцом өсгөжээ

23/12/2025

“Паддингтон”, “Вонка”-гийн найруулагч Лабубу киног найруулна

23/12/2025

Арванхоёрдугаар сарын 31-нд Төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн зохион байгуулна

23/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.