Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Буржгар үст” Ширли Темплийн бодит амьдрал
Уртын дуу

“Буржгар үст” Ширли Темплийн бодит амьдрал

Урлаг Урлаг08/02/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1i06qq0sp8n2njtam09m1frmn05784575602014-02-08-13-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo 1i06qq0sp8n2njtam09m1frmn0_zpse61c6a28.jpg

Хөмсөг зангидан, хацраа бомбойлгочихоод хэзээний том хүн шиг ташаа тулан хэвлүүхэн ярих дэггүй хэрнээ хэрсүү, ухаалаг, буржгар үстэй бяцхан энэ охиныг мэдэхгүй, хайрлаж өхөөрддөгүй хүн ховорхон. Тэр том хүмүүстэй ярихаасаа хэзээ ч эмээдэггүй, өөрийгөө бяцхан гэж огтхон ч голдоггүй, сандал дээр, эсвэл өмнөх ширээн дээр нь гарч сууж байгаад л хошуугаа цорвойлгон, хөмсгөө зангидаад нухацтай нь аргагүй ярьж гарна. Бусад бүх хүүхдийн адил хурдхан том болох гэж яарна. Түүнийг хүмүүс “Буржгар үст” гэж нэрлэдэг.

 photo 7k0ch1tnfk279076eulo9qj43_zps25ad32b1.jpg

Харин аав ээжээс хайрласан нэр нь Ширли Жейн Темпл. Бяцхан биедээ баймгүй их авьяас, хэвлүүхэн зан, өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө хүн бүхний хайрыг тэр эрхгүй татаж чадсан. Гоёмсог даашинз өмсөхөөрөө ихэмсэг язгууртан хатагтай, ялдам зантай бүсгүй, энхрий бяцхан гүнжийн аль нь ч болоод хувирчихна. Түүгээр зогсохгүй цэрэг бас дарга ч болчихно. Шаггүй сайн фермер, бас халамжлан хүмүүжүүлэгч. Тэр бас гайхалтай авьяаслаг товшуур бүжигчин, бас дуучин. За тэгээд цааш нь та бүхэн түүнийг хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. Хүн бүхний сэтгэл зүрхэнд буржгар шаргал үстэй бяцхан охин хэвээрээ үлдсэн тэрээр бодит амьдрал дээр хэдийнэ 85 насыг зооглож яваа настай эмэгтэй болжээ. 

 photo 3jho7iv439raej7jmhkc9fj54i_zps45aa14eb.jpg

Хэдийгээр “Буржгар үст” бүх цаг үеийн хамгийн алдартай, авьяаслаг хүүхдийн киноны одуудын нэг байсан ч бусад нэртэй жүжигчдийн адил насаараа дэлгэцийн од байгаагүй юм. Тэрээр 1928 оны дөрөвдүгээр сарын 23-нд Калифорнийн Санта Моникад бизнесмэн банкир Жорж Темпл, бүжигчин Гертруда Амилиа нарын бага охин болж мэндэлжээ. Бүжигт үнэхээр дуртай, бүжиглэх авьяастай байсан ээж нь түүнийг ийн од болоход хамгийн их нөлөөлж тусалж дэмжсэн байна. Ээж зураг авалт бүрийн өмнө үсийг нь ороож, зөвлөгөө өгдөг байжээ. Ширли анх гурван настайгаасаа Лос Анжелос дахь хатагтай Меглиний бүжгийн студийн бүжигчин болсон бөгөөд “Educational films” корпорацийн хоёр продюссерийн анхааралд өртсөн байна.

 photo 4ep6o33l6kg4371ac0be4vupjk_zps12293202.jpg

Ингээд “Буржгар үст” маань гуравхан насандаа кино ертөнцөд хөл тавьж, дан хүүхдүүд тоглосон “Baby Burlesks” богино хэмжээний цуврал кинонд тоглосон аж. Тэрээр уг кинонд тоглосон хүүхдүүдийн дундаас авьяасаараа ялгарч, хамгийн өндөр буюу, өдрийн 10 ам.доллараар цалинжиж байжээ. Үүнээс хойш тэрээр олон богино хэмжээний кинонд тоглосон ч хамгийн анхны томоохон кино нь “Stand up and Cheer” юм байна. Энэ кино үзэгчдэд хүрснээр хүмүүс Ширлигийн бүжиглэх, жүжиглэх авьяасыг алмайран биширч эхэлжээ. Энэ үед хүмүүс түүнийг удахгүй дэлхийн хамгийн алдартай жүжигчин болно гэж үнэлж байсан юм. Харин тэдний бодсоноор болсонгүй. Том болох тусам “Буржгар үст” кинонд тоглох нь улам ховордсоор 1961 оноос жүжигчний кариераа орхин улс төрд хөл тавьсан юм. Тэрээр энэ үеийг хүртэл хүн бүрийн сайн мэдэх “Сэргэлэн нүдэн”, “Буржгар үст”, “Хөх шувуу”, “Бяцхан Гүнж”, “Бяцхан Хурандаа” зэрэг нийт 14 богино хэмжээний, 43 бүрэн хэмжээний, 25 үлгэрийн кинонд тоглосон байна. 

 photo 2e15g68i75bi0mom3imfdk0nhq_zps39cd1eb2.jpg

Түүний насны бусад хүүхэд хөхнөөсөө гараагүй байхад Ширли Темпл зургаахан насандаа Оскарын шагнал хүртсэн бөгөөд түүнээс хойш ч олон хүндтэй шагналын эзэн болсон юм. Хамгийн сүүлд 2006 онд дэлхийн 200 гаруй мянган телевиз, киноны жүжигчид болон болон бусад урлагийнхныг төлөөлөн ажилладаг нийгэмлэг болох “Screen Actor Guild”-ын хамгийн хүндтэй шагналыг гардаж авсан юм.  Ширли 17 насандаа анх Жек Агар хэмээх царайлаг офицер залуутай гэрлэж, удалгүй Линда Сюзан хэмээх хөөрхөн охинтой болжээ. Гэсэн ч Агарын зан авирын доголдлоос болж тэдний хамтын амьдрал дөрвөн жилийн дараа дуусгавар болсон юм. Тэрээр 1950 онд бизнесмэн Чарльз Блэктэй гэрлэж, арваад жилийн өмнө түүнийг өөд болох хүртэл хамтдаа аз жаргалтай амьдарсан билээ. Тэд Чарли, Лори хэмээх хоёр хүүтэй болсон байна.

 photo 56nkpfvqs1p1n87qpicdvhcodf_zps0437f363.jpg

Шерли анхнаасаа л улс төрд нэлээд сонирхолтой байсан бөгөөд кинонд тоглохоо больсноосоо хойш 1967 онд төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөөд ялагдсан байна. Хожим нь түүнээс дахин төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөх эсэхийг нь асуухад тэрээр “Үгүй ээ. Хүмүүс намайг сонгохгүй байх. Яагаад гэвэл тэд намайг үргэлж зургаан настай хэвээр нь төсөөлдөг юм байна лээ” гэж хариулжээ.  

 photo 7ir53c1l7e8veo635trhflsrf0_zps5e7d93fe.jpg

Улс төрөөр амжилт олоогүй учир тэрээр шоу бизнес хийж эхэлсэн бөгөөд “Ширли Темплийн театр” телевизийн нэврүүлэг хийж, “Ширли Темпл” цуврал номууд, болон кино цомгууд гаргаж эхэлсэн байна. Тэрээр шоу бизнес эрхлэхийнхээ зэрэгцээ 1968 оноос улс төрд эргэн орж Чехославяк, Гана улсуудад АНУ-ын Элчийн сайдаар олон жил ажиллажээ. Мөн АНУ-ын НҮБ дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан байсан юм. Одоо тэрээр тэтгэвэртээ гарсан бөгөөд 85 нас хүрсэн ч шоу бизнэсээ үргэлжлүүлэн, Умард Калифорнид энх тунх амьдарч байгаа ажээ. Тэрээр саяхан нэг ярилцлага өгчээ.

 photo 63900tvhsdr37eb4a5r86flf63_zps2297841b.jpg

Сурвалжлагч түүнээс  “Та хүүхэд байхдаа кино од болоогүй бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол” гэж асуухад тэрээр “Би Холбооны мөрдөх товчооны ажилтан болох байсан байх. Эсвэл шарвингийн мухлаг ажиллуулдаг хүн. Багаасаа л тэгж мөрөөддөг байсан юм” гэжээ. “Жүжигчний мэргэжлээс гадна амьдралын тань хамгийн том амжилт, бахархал юу байв” гэхэд “Миний 55 жилийн гэрлэлт. Нөхөр бид хоёр 55 жил биедээ үнэнч аз жаргалтай амьдарсан” гэж хариулжээ. Харин ид зураг авалтын үеэр сүүн шүд нь унаж, амнаас нь үсэрсэн нь хамгийн мартагдашгүй мөч байсан гэж “Буржгар үст” дурсан ярьжээ. Тэрээр хэдийгээр өндөр настай болсон ч хүн бүрийн сэтгэлд сэргэлэн бяцхан “буржгар үст” хэвээрээ үлдсэн билээ.

Э.Наранбат

 photo 5sndnu6rhqnd859fob5kjuu1td_zps850c6a44.jpg

     photo dk2vic02su394941446ol5mb8_zps04bae2e4.jpg    photo 40odre6tngip7qi1mat3cqt12e_zps5a9c3819.jpg

 
 

 photo 5j97d09eb76ihe3p5bo2vudj20_zps9f5274ff.jpg      photo acogvsdi0bnkvq1fkknjp16d5_zps5e224b60.jpg

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.