Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»ФОТО: Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн гэрэл зургаас
Гэрэл зураг

ФОТО: Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн гэрэл зургаас

Урлаг Урлаг15/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа 1967 оны энэ өдөр буюу гуравдугаар сарын 15-нд мэндэлжээ.

Төмөрийн Ариунаа нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж, улмаар 15 насдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан, энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан юм. 16 настайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байдаг. Хожим нь тэрбээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна.

Уран бүтээлийн гараагаа тэрбээр Улсын филармонийн “Соёл Эрдэнэ” чуулгад дагалдан дуучнаар  эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Харин 1990-ээд оноос өнөөг хүртэл тэрбээр бие даан уран бүтээлүүдээ туурвиж буй. 1996 онд анхны цомгоо “Эрос № 1” хэмээн нэрлэн гаргаж, түүнээс хойш “Зөвхөн чиний тухай”, “Чи минь”, “Хаврын шөнийн бодол”, “You are my life”, “Миний шинэ орон зай”, “Дурлал шиг асна”,  “Cosmic Ariunaa: The Remixes” гэх зэрэг цомгуудын сонсогчдодоо хүргэжээ.

Түүний амьдралын сонирхолтой гэрэл зургуудаас хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026
Гэрэл зураг Урлаг

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026
Гэрэл зураг Урлаг

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.