Монгол түмэнд минь айлчлан ирсэн энэ Морин жилийн зун Төв аймгийн "Эрдэнэ" сум байгуулагдсаны түүхт 90-н жилийн ой тохиож буй билээ. Энэхүү түүхт ойгоо угтаж нутгийн уугуул, суугуул зон олон нь өнөөдөр уулзалтаа зохион байгуулж золголтоо хийлээ.
Уулзалтанд Эрдэнэ нутгийн үе үеийн дарга удирдлагууд болон алдартнууд, ард иргэд хүрэлцэн ирж түүхт ойн баяр наадмынхаа зохион байгуулалт хийгээд сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаархи танилцуулга, санал асуулга зэргийг явуулсан сайхан уулзалт болж өнгөрлөө. Ингээд та бүхэндээ уулзалт, золголтын фото сурвалжлагаа хүргэж байна.