Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Гурван эмэгтэй зураач нэг сэдвийг уран зургийн гурван өөр төрлөөр илэрхийлжээ
Үзэсгэлэн

Гурван эмэгтэй зураач нэг сэдвийг уран зургийн гурван өөр төрлөөр илэрхийлжээ

Урлаг Урлаг14/03/2025Шинэчлэгдсэн:14/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын “Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

Тус үзэсгэлэнд зураач бүсгүйчүүд дүрслэх урлагийн гурван өөр төрлөөр, нэг сэдвийн хүрээнд бүтээн туурвисан бүтээлээрээ нэгдэж, шилдэг 40 бүтээлээ дэлгэжээ. Тодруулбал, дүрслэх урлагийн үндсэн төрлүүд болох уран, монгол, зураасан зургаар нэг сэдвийг илэрхийлсэн гэсэн үг.

“Өнөөдөр” гэсэн сэдэвтэй эл үзэсгэлэн агуулгын хувьд өнгөрсөн болон ирээдүйг холбосон тухайгаа уран бүтээлчид тайлбарласан юм. Ийм холбоосыг зураач Д.Бурдаагийн “Гандангийн хүр”, “Сүм” гурван цуврал, “Цэвээнэй сарай”, З.Уянгын “Өнөөдөр”, “Маргааш”, “Өчигдөр”, “Сарны гэрэл дор”, “Хүрээ эхнэр” торгон бар, М.Баярмагнайн “Миний нутаг”, “Тэнгэр заяат түмэн”, “Орчил” зэрэг бүтээлээс харж болно.

Зураач Д.Бурдаагийн бүтээлүүдээс цул хүчтэй өнгөний ерөнхий тавилтууд болон тэдгээрийг хооронд нь холбосон хар өнгийн хүрээ зураас хэрхэн зохицож, дүрсийн хэмнэл давтамж үүсгэн нэгэн цул зохиомж үүсгэж байгааг харах боломжтой. Харин З.Уянгын бүтээлээс зураасан зургийн хөнгөн, хурдтай, санамсаргүй мэт шийдлүүд, техник арга ажиллагааны олон талт хувилбарыг мэдэрнэ. Тэгвэл Д.Баярмагнайн бүтээлээс уламжлалт монгол зургийн дэлгэр тавиу, задгай зохиомжийн шийдлүүд, мартагдаж буй нүүдлийн ахуй, биет бус соёлын өвүүдийг дүрсжүүлэн хойч үедээ үлдээх гэсэн чин эрмэлзлийг олж харах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ

08/11/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн өнгө-4” үзэсгэлэн дэлгэжээ

06/11/2026
Гэрэл зураг Урлаг

Япон-Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

05/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026

Өнөөдөр жүжигчин М.Төгөлдөрийн төрсөн өдөр

10/11/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн төрсөн өдөр

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.