Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Madness” хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан таалал төгслөө
Дуу хөгжим

“Madness” хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан таалал төгслөө

Урлаг Урлаг17/03/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хотын гудамж”, “Нэг өдөр”, “Бороотой шөнө”, “Дурсамж бүсгүй”, “Амьдрал чамд”, “Зочин” зэрэг хит уран бүтээлүүдийн эзэн, “Madness” хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан таалал төгсжээ.

Ч.Оюунсайхан 1994 онд трэш метал хөгжмийн урсгалаар хамтлаг байгуулж, улмаар 1997 онд “Хотын гудамж” дуугаа зохион сонсогчдод хүргэснээр “Madness” хамтлаг хөгжмийн урсгалаа “зөөллөж” рок урсгалаар уран бүтээл туурвих болжээ.

Ч.Оюунсайхан Дорноговь аймгийн Сайншандынх бөгөөд оюутан болж ирээд Улаанбаатар хотыг үзсэн анхны сэтгэгдэл нь 1990-2000-гаад оны залуусын чихэнд хоногшиж, аманд аялагдах болсон энэхүү “Хотын гудамж” хэмээх хит дуугаа зохиоход хүргэжээ. Харин эл дуугаа 11 нэгэн жилийн дараа буюу 2008 онд клиптэй болгосон байдаг. Мөн 2013 онд Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй хамтран Улаанбаатар хотын ойн өдрөөр шинэ хувилбараар дуулснаа толилуулж байв. Ингэхдээ “Улаанбаатар хотын гудамж” нэртэйгээр дүрсжүүлж, олны хүртээл болгосон билээ.

Ч.Оюунсайхан агсны “Madness” хамтлаг өнгөрсөн хугацаанд дөрвөн цомог,  гаруй видео клипийг сонсогчдодоо хүргэсэн байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн 2023 онд “Хотын гудамж”, “Шүтээн”, “Дурсамж бүсгүй”, “Нутгийн уул”, “City”, “Нэг өдөр”, “Бороотой шөнө”, “Зочин”, “Уйдсан сэтгэл”, “Амьдрал чамд” зэрэг дуунуудаа багтаасан “The Essential” пянзаа Канад улсад хэвлүүлэн, олны хүртээл болгож байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025
Дуу хөгжим Урлаг

Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘Rockstar’ дуу

18/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт цуврал шуудангийн марк гарчээ

21/12/2025

Дорнод аймгийн цахим номын санд 1300 гаруй зохиол байршуулжээ

21/12/2025

Киви Чоугийн “Deadline” киног үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар хоригложээ

20/12/2025

Онцгой амжилт гаргасан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд” боллоо

20/12/2025

Тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна

20/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.