Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт эмх замбараагүй байдал ноёлох хэдий ч та хурдан шийдвэр гаргах шаардлагатай болно. Таныг эсэргүүцсэн хүмүүстэй ч эвтэй бай. Өөрийн нөлөөллийн хүрээгээ боломжтой бүхий л аргаар өргөжүүл. Таны амжилтын үндэс нь зөв хандлага байна. Хайрын харьцаа ер бусын гайхамшигтай байна. Залуу хосууд гэрлэхээр шийдэх магадлалтай. Эрч хүч ихтэй байхын тулд эрүүл мэндээ сайн анхаар. Эрүүл амьдрах дэглэм болон арга хэмжээгээ бүү хойшлуул. Их ажлынхаа хажуугаар зав чөлөө гаргах арга зам олох нь зайлшгүй хэрэгтэй. Сайхан дурсамж сэргэнэ. Цаг хугацааг буцааж байранд нь тавих хүсэл төрнө. Тохиолдсон бэршээлээ ойр дотно хүндээ илэн далангүй хуваалц. Уран бүтээлч хүмүүст сайн нөлөө ирнэ. Дуусгаж чадаагүй хэцүү байсан бүтээлээ амжилттай болгосноор олны анхаарлын төвд байх болно. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргээ ойр дотнынхоо хүнд даатгаж болно. Гэхдээ гол хариуцлага тань дээр ирнэ гэдгийг санаарай. Бусдын үгэнд хэт итгэх хэрэггүй. Сайхан үйл явдал зохион байгуулж харилцаагаа бэхжүүлэх нь хэрэгтэй зүйл болно. Гэр ахуйн аахар шаахар асуудлуудыг ч баяр баясгалан болгон хувирга. Аз жаргалаа бусниулахгүйн тулд гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүстэйгээ бүү муудалц. Харин ч сайн санаж талархаж явдгаа илэрхийл. Гэхдээ сайн ойлголцохгүй байгаа хүнтэйгээ хэл амаа олох гэж хэт хичээсний хэрэггүй. Зарим асуудлыг зөнд нь орхи. Өөрийн буруугаа бусдад тохох хэрэггүй. Улам эвгүй байдалд орж, нэр хүндээ унагахгүйн тулд алдаа гаргасан ч эрч хүчтэй илэн далангүй бай. Хурдан шийдвэр гаргах гэж оролдвол танаас ихээхэн хүч чармайлт шаардах бололтой.
ҮХЭР
Энэ долоо хоногт хариуцлагатай ажил хийж буй хүмүүсийг аюул хүлээж байж магадгүй. Гэнэтийн шийдвэр бүү гарга. Хэн нэгэн таны өмнө нь гаргасан шийдвэрийг эсэргүүцэхэд танд эвгүй санагдах боловч тэвчээртэй байгаарай. Хэцүү асуудлаа яаралтай шийднэ гэвэл цаг заваа дэмий үрэх болно. Иймээс ирээдүйд итгэж, тэвчээртэй бай. Харин хэний ч туслалцаагүйгээр хийж чадах ажлаа гүйцээ. Тогтвортой, аюулгүй байдалдаа анхаарал тавих болно. Уламжлалт үзэлтэй хүмүүс тул эртний тансаг байдлыг таашаана. Эргэн тойрондоо сайхан уур амьсгал бүрдүүлэхийг илүү хичээнэ. Ая тухтай байдлыг эрэлхийлэх бөгөөд цагийг аль болох зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэх болно. Өмнөх ажлаа хойшлуулалгүй хурдан хийх нь танд амарч, дутуу зүйлээ нөхөх цагийг өгөх болно. Долоо хоногийн сүүл рүү зарим нөхцөл байдал өөрчлөлт хийх тухай бодоход хүргэнэ. Одоохондоо бүгдийг амжуулж чадахгүй ч хэрэв танд шинэ төлөвлөгөө зорилго байвал яагаад өөрчилж болохгүй гэж. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарах байх. Таны чин сэтгэлийг хайртай хүн тань мэдэрнэ. Гэр бүл ямар ч үед бат бэх ар тал байна. Амралт, зугаалгаар явахад сайн. Салхинд гарч, агаарт амрахад сайхан энерги хуримтлагдана. Эрч хүчээ буцаан олж авна. Эрүүл мэнд үнэхээр тааруу байвал эмнэлгийн бүрэн шинжилгээнд ор. Ур чадвартай эмч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө ав. Мөн дотоод сэтгэлээ амар амгалан болгох дасгал сайн үр дүн өгнө. Сэтгэл зовоосон элдэв асуудлаа хойш тавьж, амарч сур. Оюун санааны хувьд сайн тайвшрах нь олон талын давуу байдлыг олж авахад тусална. Хэрэв хайртай хүнтэйгээ ойрд болзож амжаагүй бол үүнийг одоо хий. Сайхан орчин бүрдүүлж амттай яриа өрнүүл.
ИХЭР
Энэ долоо хоногт аминч бодолд автаж мэднэ. Өөрийгөө хүндлүүлэхээс өмнө бусдыг хүлээн зөвшөөр. Зарим хүмүүс зөвхөн өөрийгөө бодон эрээ цээргүй аашлах магадлалтай. Хэдий таны хувьд их ач холбогдолтой ажил байсан ч цаг нь болсон бол орхиж сураарай. Гэхдээ шинэ өөрчлөлт нь хямралт байдал авчрахгүй байхаар зохицуул. Гэнэтийн мэдээллийг зөв үнэлбэл ашиг орлого ирнэ. Гэхдээ аль болох олон хүнтэй харилцаанд орохгүйг хичээ. Гэнэтийн саад тотгорыг урьдчилан таахыг хичээ. Бусдын ихэнх санаа бодол таагдашгүй байх нь танд төвөг удна. Зарлага гаргах нь дарамтыг тань нэмэгдүүлэх магадлалтай. Хэн нэгний нууцад санаандгүй нэвтэрч магадгүй тул ухаалаг байдлаар асуудалд хандаарай. Зарим зүйлийг мэдсэн ч анзаараагүй дүр үзүүл. Та хэт өөртөө эрдвэл ажил дээр таагүй уур амьсгал хүлээж байна. Долоо хоногийн сүүл рүү төөрөгдөл буруутгал тохиолдож болзошгүй. Асуудалд бодитоор ханд. Эрсдэлтэй үйл явдлаас болгоомжил. Найз нөхдийн харьцаанд хүндрэл гарвал сэтгэл санаа муудах нигууртай байна. Аль болох бусдаас хамааралгүй байхыг хичээ. Хайр дурлалд хуурамч хандлага бий болж сэтгэл шаналгах магадлалтай. Таныг шалгаж сорьж байгаа од эрхсийн нөлөөнд авталгүй, хайртай хүндээ итгэ. Бусдын зүгээс үл хүндлэл гаргах байдлыг битгий тоо. Хожим харамсах шийдвэр гаргахгүйн тулд ухаалаг бай. Гэр бүлийн харьцааг тань юу бэхжүүлж байгааг сайн бодохгүй бол ирээдүйдээ сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргаж болзошгүй.
МЭЛХИЙ
Ажил төрлийн асуудал маргаан дагуулна. Ажил хэргийн хэлэлцээрт үл ойлголцлоос үүдэлтэй таарамжгүй уур амьсгал үүснэ. Амласан зүйлээ биелүүлэх нь таны нэр төрийг аварна. Өөрийн үзэл бодол, үнэт зарчмаа хамгаалах хэрэг гарна. Байр суурь нийлдэггүй хүмүүстэй зөрчилдөж болзошгүй. Ийм хүмүүсээс аль болох зайгаа барь. Хосуудын дунд таагүй харьцаа бий болно. Та зөв хандлагатай байвал энэ байдал аажмаар зөөлөрч ирнэ. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой хүмүүстэй учрах боловч энэ харилцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Зуурдын учралд сэтгэлээ бүү чилээ. Тулгарсан асуудлыг хэт эмзгээр хүлээн авах нь танд л хохиролтой байна. Зөн совиндоо итгэ. Амьдралын энгийн зүйлээс ч сайн сайхныг мэдэр. Бизнес эрхлэгч мэлхийн ордныхонд од эрхэс ивээлээ хайрлаж байна. Өмнө нь эрхэлж байсан ажлаас нэмэлт орлого олно. Холын бодолтой төлөвлөсөн ажлаа амжилттай явуулах бололтой. Долоо хоногийн сүүл рүү өөртөө олон даалгавар овоолж цаг наргүй ажиллах хэрэггүй. Яаралтай шийдвэр гаргах үйл ажиллагаа болон мөнгө санхүүгийн гэрээ байгуулах зэрэгт тохиромжгүй үе. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөнөөс дотно хүмүүстэйгээ харилцахад хүндрэл гарч болзошгүй. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнснийхээ чанарыг сайжруул. Гэр бүлтэй хүмүүс гэрийнхээ тохь тухтай байдалд анхаар. Жижиг үйл ажиллагаанд ч бүтээлч чадвараа ашигла. Ганц бие хүмүүс өөрийн сэтгэл татах чадвараа харуулж чадвал нандин харилцаа үүснэ. Гэхдээ өөрийгөө буруу ойлгуулахаас сэргийл. Сэтгэл санаа тань тогтворгүй байгаа гэдгийг санаж яв. Хайр сэтгэл, янаг амрагийн асуудал тийм ч чухал бус санагдана. Өөрийгөө энэ тал дээр зөв ойлгуул. Амьдралд саад болох хий хоосон хардалтаас зайлсхий. Хайртай хүнээ зөвөөр ойлгож, аз жаргалтай амьдрах зорилгоо хэн хэндээ итгүүл. Өдөр тутмын аж амьдралаа аль болох хэвийн явуулахыг хичээ.
АРСЛАН
Энэ долоо хоногт сургалт болон судалгаанд оролцоход сайн. Таны оюун ухаан эрч хүчтэй байна. Шинэ төсөл, санаачилгаа өөрөө биечлэн танилцуулах шаардлагатай. Орлогын шинэ эх үүсвэртэй болох боломж гарна. Зарим талаар эрсдэлтэй алхам хийх хэрэгтэй болж мэднэ. Мөн томоохон зээл хөөцөлдвөл бүтэх магадлалтай байна. Дотно харилцаанд гарсан үл ойлголцол, зөрчлийг та ухаалаг, уян хатан байж л засах бололтой. Хатуу ширүүн үг үйлдлээ багасга. Улс төр болон хууль хүчний байгууллагатай холбоотой дарамт шахалт ирэх магадлалтай. Бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах, хуурамч мэдээлэлд автах зэргээс зайлсхий. Итгэл төрүүлсэн уулзалт зарим боломжийг нээгдэнэ. Гэхдээ бусдад хэт найдахаас илүү өөрийнхөө зөн совин, дотоод сэтгэлийг чагнаарай. Долоо хоногийн сүүл рүү материаллаг байдал тогтворжиж орлого нэмэгдэх хандлагатай. Хөрөнгө оруулалт хийх мөнгө дутагдвал зээл авахдаа зүрхшээх хэрэггүй. Хамгийн гол нь үргүй зарлагаа зоригтой тана. Зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Тооцоогүй байвал удахгүй ажил хэрэгт мөнгө хөрөнгө дутагдсанаас доголдол үүснэ. Маргаан үл ойлголцол үүссэн ч аль болох тайван бай. Ойр дотнын хүмүүсийн харилцаа таарамжтай байна. Гэхдээ ажил амралтаа зөв зохицуулахгүй бол саад тотгор учирч магадгүй.
ОХИН
Энэ долоо хоногт эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Хийж байсан ажлаа дуусгавал ашиг орлого аажим нэмэгдэх болно. Хуримтлуулсан мөнгөө банканд хадгалуулах эсвэл ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Амжилт ихээхэн хүчин чармайлт, хүнд хөдөлмөрөөр ирнэ. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа наймаа хийх нь мөнгөө өсгөх тохиромжтой арга байна. Аливаа арилжаа наймаанд сайн хамтрагч хэрэг болно. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноор таны нэр хүнд өснө. Жижиг сажиг гомдлуудад хариу бүү өг. Ямар ч ашиг тус өгөхгүй хов живийг бүү тоо. Таныг гомдоосон хүнийг уучлах, сэтгэлээ ариусгах, сайн сайхан зүйлийг дотроо бодож тунгаахад сайн үе. Долоо хоногийн сүүл рүү зарим саад таны амьдралын хэмнэлийг өөрчилнө. Сэтгэлээ барьж, хүлээцтэй байх зарчим баримтал. Эрч хүч буурч, дархлаа суларч магадгүй. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Ходоод, гэдэсний замын өвчнөөс болгоомжил. Хэцүү нөхцөлд таны ойр дотнын хүмүүс түшиг тулгуур болох болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ эвтэй байж, тэднийхээ тус дэмийг бүү гол. Бие биетэйгээ ойлголцох тусам таны гэр бүлд найрсаг дулаан уур амьсгал үүсэх тул санаачилгатай бай. Ойр дотнынхоо хүмүүсийн дунд байх нь таагүй явдлаас хол байх боломж өгнө. Өмнөө тавьсан зорилго, албан ажилдаа хэт тэмүүлж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байсан бол одоо засах цаг. Та гэр бүлээ анхаарлын гадна орхигдуулж байснаа хүлээн зөвшөөр. Гэр бүлээсээ л ажиллах урам зориг, эрч хүчийг авдаг гэдгээ ойлго. Хайртай хүмүүсээ баярлуул.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоногт хэт их идэвх гаргахад тохиромжгүй үе. Нөхцөл байдлыг тайван хүлээж авч, ойлгох хэрэгтэй бололтой. Түр зуурын бэрхшээл, цаг үеийн байдал болон бусад хүмүүсийн хүсэлд тааруулан үзэл бодлоо өөрчлөх албагүй. Яаруу сандруу нөхцөл байдал бусдад хууртагдах магадлал үүсгэнэ. Олон нийтийн газар аль болох очих хэрэггүй. Танихгүй хүмүүстэй сөргөлдөж болохгүй. Ажил хэрэгч хандлага болон нөөц бололцоогоо зүй зохистой ашиглах үе. Ажлаа зөв зохион байгуулан, багаар ажиллах амжилт авчирна. Зөв харьцаа таны нэр хүндийг өргөж, санхүүг сайжруулна. Өрсөлдөгч нарын явуулгыг даван туулж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх бололтой. Гадаад түнштэй болсноор нөхцөл байдлаа дээшлүүлж чадна. Эргэн тойрондоо итгэлтэй хүмүүсийг байлгах хэрэгтэй. Харилцааны таагүй асуудал тулгарсан үед ч өөдрөг, сэтгэл хангалуун харагдахыг хичээ. Найз нөхдийн харилцааны бат бөхийг шалгасан үйл явдал болно. Зарим нөхөд итгэл алдаж, урам хугална. Долоо хоногийн сүүл рүү нөлөө бүхий ивээн тэтгэгчийн тусламж хэрэг болно. Хэрүүл маргаанаас зайлсхий. Танихгүй хүний өдөөн хатгалгад орж мэднэ. Од эрхэс тогтворгүй хандлагыг илгээнэ. Таарамжгүй танилын холбоо харилцан бухимдал, хэрүүл маргаанаар төгсөх бололтой. Хосууд тэвчээртэй байвал түр зуурын хурцадмал байдлаасаа гарч чадна. Сайхан амьдрах зорилгодоо хүрэхэд аливаа зөв үйлдэл багадахгүй.
ХИЛЭНЦ
Ажил хэргийн олон асуудал гарна. Зайлшгүй нөхцөл байдалд буулт хийж сурвал танд ашигтай. Нөхцөл байдлыг нухацтай анхаарч сэтгэл хөдлөлөө хэсэг хугацаанд дарж байгаад, өөрчлөлт шинэчлэлтийг хий. Ажил хэргийн асуудал дээр туршлагатай хүнээс зөвлөгөө ав. Хэрэгтэй үед зоригтой шийдэмгий байхад гэмгүй. Бодит үр дүн гаргах шаардлага үүснэ. Хамгийн гол нь үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттай болгох хэрэгтэй байна. Зөв үйлдлийн ачаар нэмэлт орлого олох боломж гарна. Их ажилтай байх тул гэр бүлдээ ч цаг зав гарахгүй байх. Гэхдээ их ажиллах хирээр мөнгө ч илүү олно. Гэр бүлдээ хэрэгцээтэй зүйл худалдан авах тохиромжтой нөхцөл бүрдэнэ. Гэхдээ хэт ажилдаа улайрах хэрэггүй. Ажил хэргийн ачаалал гэр бүлийн харилцааг хөндийрүүлж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү хамтрах саналыг хүлээн авахдаа болгоомжтой бай. Эс бөгөөс бусдын хараат болж мэднэ. Эрч хүч их байх боловч эрүүл мэндээ анхаар. Энэ үед биеэ сэргээх тал дээр анхаарвал сайн. Гэр бүлийн хүрээнд бяцхан баяр уулзалт зохиож болно. Амьдралын сайхан дурсамж болох үйл явдал тохиож магадгүй. Бусад үед ач холбогдол багатай зүйл өнөөдөр илүү үнэ цэнтэй болж мэднэ. Ажил амьдралд дарамт болохуйц хэмжээний мөнгө зарцуулахаас зайлсхий. Эрсдэлтэй үйлдэл хийх хүсэл төрж болзошгүй. Сэжиг бүхий хүмүүстэй харьцахаас зайлсхий. Тэвчээртэй байж, гэнэт мөнгө олох саналаас татгалз. Чухал шийдвэрийг ганцаараа гаргахаас зайлсхий. Өөртөө их хариуцлага үүрүүлэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилц. Цагийг тайван өнгөрүүлэх боломж олгох үйл ажиллагаанд оролц.
НУМ
Энэ долоо хоногт түр зуурын ашгийн төлөө үнэт зарчмаа бүү умарт. Нарийн мэргэжлийн ажилд хэт өөртөө итгэлтэй байсны хэрэггүй. Ур чадвартай мэргэжилтний зөвлөгөө үнэтэй тус нэмэр болно. Яаруу сандруу шийдвэр гаргахаас зайлсхий. Бусдын ажилд хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Ажил хэргийн харилцаанд багагүй хов жив гарна. Гэхдээ та эхэлсэн ажлаа дуусгаарай. Эрүүл мэнд муудаж мэднэ. Хоол хүнсэндээ анхаарч, зөв дэглэм дагахыг хичээ. Бие болон сэтгэл санааны байдалд гаднын хүчин зүйл нөлөөлөхөөс зайлсхий. Долоо хоногийн дунд үед зарим муу хандлага илрэх бололтой. Ихэнх хүмүүсийг ажлын ачаалал угтана. Сэтгэл санааны тогтворгүй байдал сайн төвлөрөхөд төвөг удна. Бодит амьдрал дээрх өөрийн үнэлэмжийг тодорхойлохыг эрмэлзэнэ. Энэ нь танд сайхан боломж авч ирнэ. Эрсдэлийг зөв тооцоолохын тулд мэргэжлийн хүний хийсэн судалгааг авч үзээрэй. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн төлөвлөгөө амжилттай хэрэгжихийг од эрхэс билэгдэж байна. Гэхдээ том ашиг олох гэж бүү хичээ. Сэтгэл хангалуун байхын тулд урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Эрх чөлөө хүсэх боловч тогтворгүй холбоо таны хамтрагчид таалагдахгүй л болов уу. Амьдралаа өөрчлөх арга замыг хамтрагчтайгаа зөвлөн боловсруул. Хувийн нууцаа хэтэрхий ил гараад хэрэггүй. Зарим үйлдэл тань нууцлагдмал байх хэрэгтэй болно. Од эрхэс таны сэтгэл зүйн далд мэдрэмжийг өдөөж байна. Эрүүл мэндээ уур бухимдлаас хамгаал. Тайван, тэвчээртэй байх нь чухал. Аливаа нөхцөл байдалд туйлын тэвчээртэй хандах чадвартай гэдгээ харуул. Хэт хурц хоол хүнс болон архи согтууруулах ундаанаас хол бай.
МАТАР
Энэ долоо хоногт ерөнхий чиг хандлага амар тайван байх боловч жижиг саад бэрхшээлүүд таны сэтгэлийг хямраана. Холоос сайн мэдээ ирж магадгүй. Олон нийтийн арга хэмжээ танд таалагдана. Сайхан найрсаг харилцаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох газар цагийг өнгөрүүл. Эерэг хүмүүсийн нөлөө таны эрч хүчийг сэргээнэ. Удирдах албан тушаалтан эсвэл ахмад хүмүүс буруу шаардлага тавьсан ч тэвчин өнгөрүүл. Ажил хэрэгт өөрчлөлт гарах магадлалтай. Та өмнөх ажлаа цэгцлэхгүй бол хэсэгтээ түүний дороос өндийхгүй болно. Аз сорьсон үйлдэл тийм ч таатай бус. Ямар нэгэн шинэ санаа орж ирж, түүнийг гүйцэтгэх боломж олдсон ч эрсдэлтэй ажилд бүү оролц. Тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Таны удирдах ур чадвар өндөр байлаа ч ая эвийг нь олоход нэлээд хүч гаргах хэрэгтэй байх. Долоо хоногийн сүүл рүү сэтгэл хөөрлөө сайн барих нь чухал. Өөрийн бодол санааг ил гаргалгүй хадгал. Бусдыг гомдоож болзошгүй. Эд хөрөнгөнд хэт шуналгүй биеийн эрүүл мэндээ тогтвортой байлгахад анхаар. Өөртөө зориулж цаг зав гаргаарай. Дасгал хөдөлгөөн хийж сэтгэл санаа сайхан байвал биеийн дархлаа өндөр болно. Өөртөө итгэлтэй болж ихээхэн эрч хүч олж авна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүл. Зарим үйл ажиллагаа таны хамрагдах хүрээг хэт явцуу байлгахад нөлөөлж буйг олж мэднэ. Ойр дотнынхонтойгоо харилцан ойлголцолд хүрэхийн тулд бодит бус хий хоосон санаа бодлоосоо сал. Болгоомжгүй байдлаас болж таагүй үйл явдалд орооцолдох магадлал байна. Өөрийн эрх ашгийг бусдынхаас дээгүүр битгий тавиарай. Бүх зүйл байрандаа ортол амар тайван байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс одоогийн нөхцөл байдлаа өөрчлөх гэж бүү яар.
ХУМХ
Нарийн мэргэжлийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт дагалдах учраас энэ боломжийг бүү алд. Ажилдаа шинэ технологи арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Хүч хөдөлмөрөө зориулсан ажил тань ашиг орлого авчирна. Та авхаалж самбаа гаргавал санхүүгийн хямралаас мултрах ч боломж гарна. Хичээл сурлага, албан тушаалын байдалд ахиц дэвшил гарах сайн нөлөө ихсэж байна. Улс төр, нийгмийн үйл ажиллагаанд амжилт ирнэ. Олон нийтийн арга хэмжээ хийхэд таатай. Харилцаагаа өргөтгө. Шинэ танилуудтай болох нь таны ажил хэрэгт сайнаар нөлөөлнө. Гэхдээ хэт их зугаа цэнгэл сайн үр дагавар авчрахгүй. Биеийн эрүүл мэндэд таатай байх боловч архаг хууч өвчтэй хүмүүс хяналтаа сайжруул. Хувийн амьдралдаа сахилга баттай байх хэрэгтэй. Хайртай хүнээсээ сайн мэдээ дуулж, эрч хүч авна. Эргэн тойрноо гэрэл гэгээтэй байлгаж чадвал та аз жаргалаар бялхах болно. Гэр бүлд баяр баясал ирнэ. Дотно харилцаанд тааламжтай байна. Долоо хоногийн сүүлээр эрхэлж буй ажил таагүй байдлыг мэдрүүлэх ч магадлал байна. Үүнд гаднын нөлөө эсвэл дарга удирдлагын түвшинд үл ойлголцол бий болсон зэрэг нөлөөлөх байх. Иймд од эрхсийн энэ үеийн тохиолыг ашиглан аль болох ойлголцолд хүрэхийг эрмэлз. Тулгарсан нөхцөл байдалд та өөрийн хувь хүний үнэт чанараа эрхэм болго. Өөртөө үргэлж шинэ боломжуудыг нээхийг эрмэлзэх хэрэгтэй. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө ханцуй шамлан зүтгэх цаг үе ирээд байна. Шинэ мэдлэг, хөгжил дэвшилд суралцахаар хичээн шамдвал үр дүнд хүрэх л болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Залуу хүмүүсийн сэтгэл хөөрөл их байх тул хайр дурлалаас болж шаналах магадлалтай. Ойр дотнынхондоо нөхөрсөг хандаж, хувийн харилцаагаа бэхжүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаар. Агаар салхинд гар.
ЗАГАС
Энэ долоо хоногт завгүй байж, олон хүмүүстэй танилцаж, өөрийгөө шинээр нээ. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Туршлага мэдлэг чадвар дээрээ тулгуурла. Үүний ачаар удирдлагуудаасаа магтаал сонсоно. Ойр дотно байгаа эргэн тойрныхоо хүмүүсээс хамгийн итгэлтэйг нь ялгаж салга. Аль нь танд сэтгэлээсээ хандаж байгаа вэ гэдгийг ол. Замбараагүй байдал уур цухлыг чинь хүргэх тул хувийн дэглэмээ сайжруул. Хамтран хийж бүтээх ажил төрөл бүтэмжтэй байна. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд таны байр суурь өсөх асуудлыг тодорхойлно. Зөвхөн ажиллахаас гадна өөр хэлхээ холбоог ч байр сууриа бэхжүүлэхэд ашигла. Од эрхсийн тохиол өөрийн зөн билгийг сайн мэдрэхийг зөвлөж байна. Бусдын сайхан үгэнд хууртах магадлал их байна. Хөрөнгө оруулалтын чухал шийдвэр гаргах бол олон талт мэдээллийг судал. Ажил хэргийн төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөж болзошгүй. Хосуудын харилцаанд хөндий байдал мэдрэгдвэл, үл ойлголцол үүсгэхгүй байхыг хичээ. Дотнынхоо хүнтэйгээ бүрэн ойлголцож чадна. Олон зүйл танд үгүйлэгдэж байсныг мэдэрнэ. Долоо хоногийн сүүл рүү тайван бус байдал таны зан чанарыг илтгэнэ. Та зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүй байгаа бол элдэв үйл хөдлөл хийхгүй биеэ барих хэрэгтэй. Үйл явдлын гэнэтийн өөрчлөлт танд ашиггүй байх болно. Хэцүү байдалд орохоос сэргийл. Алдаа гаргах ч магадлал өндөр байна. Бусдын анхаарлыг татаж чадвал нэр хүнд өндөр байх болно. Гэхдээ ихэнх хүмүүс төгс харилцааны эрэлд бүдэрнэ. Одоогийн нөхцөл байдлаас төгс төгөлдөр боломжийг бүү хай. Гэр орны байдалд анхаарал тавь. Цагийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээ. Таны сэтгэлийг ойлговол үр хүүхдийн сэтгэл санаа өөдрөг байна. Хичээл сурлага, оюун ухааны хөгжилд нь анхаарал хандуулахад таатай үе. Өөрийгөө гэр бүлдээ зориулан завгүй байвал ажлын талаарх таагүй санаа бодлоо үлдэн хөөж чадна.