Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Анхаар дотор чимээгүй” кино Валентиний баярын өдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Анхаар дотор чимээгүй” кино Валентиний баярын өдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг11/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-02-11_1115305068978512014-02-11-10-15[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Кино урлагийн дээд сургуулыг 2008 онд МУГЖ Б.Жараглсайхан багшийн удирдлаганд төгссөн нэг ангийн залуус “АNT” entertainment-ийг байгуулан мэргэжийнхээ төлөө үнэнчээр ажиллаж эхэлцгээжээ. Тэрээр “Сrystal optic studio”-той хамтран “Анхаар Дотор Чимээгүй” хэмээх уран сайханы бүрэн хэмжээний киног эхлүүлсэн бөгөөд, төлөвлөгөө ёсоор гурван сарын дотор киног хийж дуусгах зорилготой байсан ч анхны зураг авалтаа эхлүүлсэн  2011 оны 8 сараас хойш тэд гурван жилийг ардаа орхиж, эдүгээ 2014 оны 2 сарын 14 нд албан ёсоор нээлтээ хийх гэж буй юм.

   Монголын кино урлагийн түүхэнд анх удаагаа хэмээгдэж буй киноны уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг үзэгчдэд үзүүлэхээр зорьсон тус киноны Найруулагч, Зураглаачаар Н. Отгонбаяр ажилласан бол Зохиолчоор П.Ариунбаатар, Б.Чинбат, Хөгжимийн зохиолчоор П. Гэрэлтод, Зураачаар Б.Сүхтогоо, Дууны найруулагчаар М.Өлзий орших, Туслах найруулагчаар Л. Сумьяабазар, Нүүр будагчаар Л.Цэрэндулам, Э.Оргилмаа нар ажиллажээ. Түүнчлэн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин М.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Батхүү,  жүжигчин Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэряа нарын авъяаслаг уран бүтээлчид тогложээ.

   Киноны нэр танд учир битүүлэг санагдаж мэдэх юм тэгвэл таньд туслахад  Киноны нэр болсон “АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ”…  гэдэг үг бол  кино найруулагчийн команд бөгөөд  зураг авалтын талбайд Мотор  гэж төгсөгснөөр  зураг авалт  эхэлдэг  номтой ажээ.

   “Анхаар дотор чимээгүй“ кино гурван сар биш гурван жил хийгдэж дууссан шалтгааныг кино багийнхан нуухыг хүсээгүй бөгөөд тэдэнд  хөрөнгө мөнгөний асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байжээ. Гэсэн ч хийж бүтээх хүслээр нэгдсэн залуус зорилгодоо хүрч ийнхүү киногоо дуусгаж нээлтийн хийх гэж буй юм.

   Монголын кино урлаг өдрөөс өдөрт хөгжиж буй нь тод илрэл нь өдөр шинэ кино нээлтээ хийж байгаас харж болох юм. Гэтэл монголын кино урлаг Хөгжиж байна гэдэг нэг хэсэг байхад Мөхөж байна гэж хэлэх хүмүүс ч бий. Тэгвэл “Анхаар дотор чимээгүй“ хэмээсэн кино нь 80-н жилийн түүхтэй Монгол киноны ассан бамбарыг бөхөөлгүй авч яваа залуусын тухай өгүүлэх бөгөөд тэдэнд тохиолдох жаргал зовлон, хүндрэл бэрхшээл , инээд хөөртэй, камерын ардах амьдралыг үзэгч түмэнд кино найруулагчын хэлдэг үгээр нэрлэгдэн хүрч буй юм. Киноны үйл явдал Тэмүүжин, Хүслэн хэмээх хоёр найз кино хийхээр шийдэж байгаагаар эхлэх бөгөөд тэдэнд тулгарах олон саад бэрхшээл, түүнийг даван туулж буй сонирхолтой үзэгдлүүдээр үргэлжлэх аж. Ингээд эрхэм үзэгчид, кино сонирхогч та бүхнийг киноны уран бүтээлчдийн өөрсдийнх нь амьдралын бодит байдлыг үзүүлэх “Анхаар дотор чимээгүй“ уран сайханы киноны албан ёсны нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.