Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Олон улсын морин хуурын наадам”-ын бүртгэл эхэллээ
Нийгэм

“Олон улсын морин хуурын наадам”-ын бүртгэл эхэллээ

Урлаг Урлаг12/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_хуурчид345816882014-02-12-09-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Олон улсын морин хуурын наадам” билээ.

Улаанбаатар хотод хоёр жил тутамд болдог уг наадмын хүрээнд Олон улсын морин хуурчдын уралдаан, симпозиум зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээг сөөлжин явуулдаг бөгөөд 2008, 2012 онд наадам-симпозиум, 2010 онд уралдаан болсон. Өнгөрсөн хугацаанд энэхүү наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, Францын 600 гаруй судлаач, урлаач, хуурч оролцжээ.

Монгол түмний соёлын өв морин хуурыг түгээн дэлгэрүүлэх, хуурдах уламжлалт арга барилыг хадгалах зорилготой наадам энэ удаа хоёр шаттайгаар ирэх дөрөвдүгээр сарын 27-29-нд Улсын филармонид болох юм.

Наадмын бүртгэл эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Наадамд оролцогчдын тоо, насанд хязгаар тавихгүй бөгөөд морин хуур сонирхогчдоос эхлээд мэргэжлийн хөгжимчид ч оролцох боломжтой гэнэ. Оролцохыг хүсэгчид “Эгшиглэн” хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн байранд очиж бүртгүүлэхээс гадна [email protected] хаягаар холбоо барьж болох аж.

Дэлхийн морин хуурын холбооноос санаачлан, ССАЖЯ дэмжин зохион байгуулах уралдааны журмын дагуу хуурчид монгол ардын бэсрэг уртын дуу “Шанжуу дээл”, “Тунгалаг тамир”-ыг бүтэн түрлэгээр, баруун монгол ардын татлага “Балчин хээр” болон “Жонон хар”-ыг Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Довчин агсан, Соёлын тэргүүний ажилтан н.Нэргүйн хуурдсанаар тоглох юм. Уралдааны шүүгчээр мэргэжлийн хөгжимчин, багш, удирдаач, судлаач нар ажиллах аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.