2014 оны 2-р сарын 6-13-ны хооронд АНУ-ын Нью Йорк хотноо болж буй “Mercedes Benz New York Fashion Week” загварын шоунд Монголын дизайнер Катя Зол өөрийн загваруудаа амжилттай танилцуулсан билээ.
Катя Золын загварыг монгол моделиуд өмсөж амьдруулснаараа онцлог юм. Тус шоунд Монгол улсаас Г.Оюунгэрэл, С.Төгс, Нора Дагва, М.Уранцэцэг зэрэг Монголын загварын сор болсон моделиуд оролцож, Katya-гийн урласан үндэсний загварыг илтгэсэн гурван коллекцыг гадаадын моделиудын хамтаар танилцуулсан юм.
Өглөө есөн цагаас оройн есөн цаг хүртэл тасралтгүй үргэлжилдэг энэ шоунд өдөрт дунджаар 15 загвар зохион бүтээгчийн шилдэг бүтээлүүдийг хуваарийн дагуу толилуулдаг байна. Та бүхэндээ загвар зохион бүтээгч Катя Золын “Mercedes Benz New York Fashion Week” загварын шоунд оролцсон коллекцуудаас хүргэж байна.
www.URLAG.mn