Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ
Кино

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

Урлаг Урлаг27/09/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн жүжигчин, бизнес эрхлэгч Гвинет Пэлтроу өнөөдөр 54 нас хүрч байна. Тэрбээр 1972 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 27-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төржээ.

Тэрбээр жүжигчин Блайт Даннер болон телевизийн продюсер Брюс Пэлтроу нарын охин бөгөөд урлагийн гэр бүлд өссөн байна. Пэлтроу багаасаа тайзны урлагтай ойр байсан бөгөөд таван настайдаа анх тайзнаа гарчээ.

Пэлтроу 1990-ээд оны эхээр кино урлагт мэргэжлийн замналаа эхлүүлж, “Shout”, “Hook”, “Malice”, “Flesh and Bone” зэрэг бүтээлд дүр бүтээсэн байна. Харин 1995 онд Дэвид Финчерийн “Se7en” кинонд Брэд Питт, Морган Фриман нарын хамт тоглосноор олон улсын үзэгчдийн анхаарлыг татжээ.

1996 онд Пэлтроу Жэйн Остений зохиолоос сэдэвлэсэн “Emma” киноны гол дүрийг бүтээж, жүжигчний карьерынхаа анхны томоохон амжилтуудын нэгийг гаргасан юм.

Харин 1998 он түүний карьерын хамгийн чухал жилүүдийн нэг болжээ. Тэрбээр “Sliding Doors”, “Great Expectations”, “A Perfect Murder” зэрэг кинонд тоглосноос гадна найруулагч Жон Мэддений “Shakespeare in Love” кинонд Виола де Лессепсийн дүрийг бүтээсэн байна.

Уг дүрээрээ Пэлтроу 1999 онд “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртэж, мөн “Алтан бөмбөрцөг” болон “SAG Awards”-ын гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг авсан юм. Тухайн үед тэрбээр 26 настай байжээ.

“Оскар”-ын дараа Пэлтроу “The Talented Mr. Ripley”, “The Royal Tenenbaums”, “Shallow Hal”, “Sylvia” зэрэг олон төрлийн кинонд тоглож, жүжигчний хүрээгээ өргөжүүлсэн байна.

2003 онд тэрбээр Лондонгийн “West End”-ийн тайзнаа Дэвид Оберны “Proof” жүжгийн Кэтриний дүрийг бүтээж, дараа нь уг дүрээ 2005 оны кино хувилбарт дахин тогложээ. “Proof” киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн байна.

Пэлтроугийн карьерын дараагийн томоохон үе нь “Marvel”-ийн кино ертөнцтэй холбоотой. 2008 онд тэрбээр “Iron Man” кинонд Роберт Дауни Жуниорын бүтээсэн Тони Старкийн туслах Пеппер Поттсын дүрд тоглосон юм.

Тэрбээр уг дүрээ “Iron Man 2”, “The Avengers”, “Iron Man 3”, “Spider-Man: Homecoming”, “Avengers: Infinity War”, “Avengers: Endgame” зэрэг бүтээлд үргэлжлүүлэн бүтээжээ.

Ийнхүү Пэлтроу артхаус болон драмын киноны жүжигчнээс дэлхийн хэмжээний блокбастер бүтээлүүдийн танил дүртэй жүжигчин болжээ.

Пэлтроу жүжиглэхээс гадна дуулах авьяасаа дэлгэцэнд харуулсан уран бүтээлч юм. 2010 онд “Glee” цувралд багш Холли Холидэйн дүрээр тоглож, хэд хэдэн дуу дуулсан байна.

Түүний тоглолт өндөр үнэлгээ авч, 2011 онд “Эмми”-гийн инээдмийн цувралын шилдэг зочин эмэгтэй жүжигчин шагналыг хүртжээ.

Мөн “Country Strong” кинонд тоглож, киноны дууг дуулсан бөгөөд “Coming Home” дуу нь “Оскар”-ын шилдэг дууны төрөлд нэр дэвшсэн байна.

Пэлтроу 2008 онд “Goop” нэртэй долоо хоног тутмын цахим мэдээллийн товхимлыг эхлүүлсэн нь хожим гоо сайхан, загвар, хоол хүнс, аялал, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес болж өргөжжээ. Тэрбээр 2016 онд “Goop”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг авсан байна.

“Goop”-ийн хүрээнд гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, гэр ахуйн бүтээгдэхүүнээс гадна ном, подкаст, телевизийн контент, дэлгүүр зэрэг олон чиглэл хөгжсөн байна. Пэлтроу мөн “My Father’s Daughter”, “It’s All Good”, “It’s All Easy”, “The Clean Plate” зэрэг хоолны ном бичсэн бөгөөд эдгээр нь “New York Times”-ын бестселлерийн жагсаалтад багтжээ.

Сүүлийн жилүүдэд Пэлтроу жүжиглэх ажлаа харьцангуй цөөрүүлсэн ч “The Politicia” зэрэг бүтээлд тоглосон байна. Түүний кино урлагийн шинэ үеийн бүтээлүүдийн нэг нь 2025 оны “Marty Supreme” кино бөгөөд уг бүтээлээрээ жүжигчний карьертаа дахин анхаарал татсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026
Кино Урлаг

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026
Кино Урлаг

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гвинет Пэлтроу 54 нас хүрлээ

27/09/2026

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

27/09/2026

Домогт гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч Ц.Энхманлай энэ өдөр 70 нас хүрэх байлаа

27/09/2026

Т.Үжингүнж “Алтан эрдэнэ” хүндэт цол, тэмдгээр шагнууллаа

27/09/2026

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.