Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт эргэн тойрныхоо зохион байгуулалт болон уур амьсгалыг засаж хянахыг од эрхэс хүсэж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний эрхшээл санаачилгад автах магадлал өснө. Бусдыг бурууг хүлээхээс зайлсхий. Худал хуурмаг хүмүүс хүрээлэлд тань ихэснэ. Бусдын ятгалгад орох эрсдэл байна. Буруу хүмүүсийн сайхан үгэнд орж болохгүй. Эргэн тойрны уур амьсгал сөрөг болсноор дотно харьцаанд хагарал гарах магадлалтай. Дотоод мэдрэмжээ хурцаар илэрхийлэх хариу үйлдэл тань бүр ч том асуудал үүсгэнэ. Гэнэтийн нөлөөгөөр тулгарсан бэрхшээл гарцгүй мэт санагдаж, сандарч мэгдэнэ. Хүндрэл бэрхшээл гарсан ч хүсэл шуналынхаа боол бүү бол. Түргэн баяжих тухай бүү мөрөөд. Их хэмжээний зээл авах шаардлагатай эсэхийг сайн судлаарай. Өөрийгөө хянах чадвараа бүү алд. Тайван байж нөхцөл байдлыг өргөн далайцтай ухаалгаар харвал та бүхнийг хүссэнээрээ эргүүлж чадна. Энгийн зүйлээс үл ойлголцол эхэлсэн байх магадлалтай. Та хэт улайраад бусдын өөртөө анхаарал хандуулах оролдлогыг үл тоож магадгүй. Мөнгө санхүүдээ хянамгай бай. Бодит нөхцөл байдлын тухай үнэн хэлдэггүй эсвэл хэтрүүлдэг хүмүүсээс холхон байх хэрэгтэй. Туйлбаргүй байдал танд хэрэггүй ачаалал л авчирна. Заримдаа үгүй гэж шууд хэлж сур. Сэтгэл зүйгээр унах асуудал гарна. Өөрийн саналыг зөв илэрхийлэх тал дээр анхаар. Долоо хоногийн төгсгөл үед эрүүл мэндээ анхаар. Шаардлагагүй бол их ажиллах хэрэггүй. Ямар ч байдалд орсон ажил хэрэг бодолгүй амарч, ойр дотнынхондоо анхаарал тавь. Бүтээлч хөдөлмөр эрхлэх эсвэл цэвэр агаарт амрахад сайн. Дотнын найзтайгаа уулзах хэрэгцээ гарна. Ойр дотнын хүнтэйгээ чөлөөт цагийг сайхан өнгөрүүлж, сайн энерги хуримтлуул. Адал явдалд орооцолдсоны хэрэггүй. Ном сонин уншиж, зурагт үзэж, тайван амарвал таны бие организмд эерэг энерги өгч, эрүүл байх боломжийг олгоно.
ҮХЭР
Энэ долоо хоногт амьдралын эрч хүч их байна. Сайхан амарсан бол амжилтдаа тайвшралгүй хичээн зүтгэ. Танд удахгүй орлого орж ирнэ. Мөнгөө үнэтэй эд зүйлд бүү үрээрэй. Бусдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэж хичээх хэрэггүй. Гэнэтийн үйл явдалд та бэлэн бай. Амлалт өгөх хэрэггүй. Эргэн тойрны үйл явдлууд таны хяналтаас гадуур өрнөх байх. Эрүүл мэндээ онцгой анхаар. Буруу мэдээллээс болж хор уршигтай шийдвэр гаргах магадлал өндөр тул болгоомжтой бай. Гэрээ хэлэлцээрийн нөхцөлийг болгоомжтой авч үзээрэй. Таны хайхрамжгүй байдал ямар нэгэн томоохон асуудал үүсгэж болзошгүй. Хайр дурлалын хувьд одтой азтай байж сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ учрах болно. Өөрийн зүрх сэтгэлийг сайн сонс. Хуурамч дүр гаргах хэрэггүй. Энгийн байгаа байдал тань олон хүнд таалагдана гэдгийг санаж яваарай. Нэр хүндтэй хүний зөвлөгөө танд урам зориг өгөх болно. Эрч хүч нэмэгдэж, ажлын ачааллаа бага ч болов хөнгөрүүлэх боломж олдоно. Долоо хоногийн сүүл рүү харилцаанд итгэл алдрах үе үүсэж болно. Сэтгэл дундуур болон сайн төвлөрөөгүй үедээ шийдвэр гаргах хэрэггүй. Ахмад настай хүмүүсийн зөвлөгөөг авах нь тохиромжтой. Олон нийтийн газар биеэ зөв авч явахгүй бол эвгүй байдалд орж мэднэ. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бай. Нэг л өдөр аз жаргал таны хаалгыг тогших болно гэдэгт итгээрэй. Зугаа цэнгэл болон дэмий зүйлд мөнгөө үрэхээс зайлсхий. Тулгарах саад бэрхшээлд бэлэн бай. Ер бусын адал явдалд итгэх хэрэггүй. Хосуудын хоорондох хүйтэн хөндий харилцаа таны гомдомтгой байдлаас болно. Ойр дотнын хүмүүстээ анхаарал хандуул. Гэр бүлийн хүмүүстээ бэлэг өгч баярлуул.
ИХЭР
Энэ долоо хоногт ойр дотнын хүний зөвлөгөөг хэрэгжүүлснээр буруу үйлдэл гаргахаас зайлсхийж чадна. Нөхцөл байдал авьяас чадвар, зөн билэг болон хувийн зохион байгуулалтаа ашиглахыг шаардана. Мэргэжлийн чиг хандлага сайн байх тул ажил хэрэгч чадвараа нээн харуул. Шинэ санаачилгаа бусдад танилцуулах сайн үр дүн гаргана. Гэхдээ мэдээж бүх хөзрөө дэлгэх болоогүйг санаарай. Ашигтай наймаа, оновчтой хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Гэхдээ эрсдэл их байгаа тул сайн бодож байж өөрчлөлт хий. Заримдаа тодорхойгүй үеийг дуустал чухал асуудлуудаа хойш нь тавь. Цаг үеийн байдал ихээхэн мэдээлэл олохыг шаардаж байна. Танд нөлөө бүхий танилууд байдаг бол тусламж аваарай. Дарга удирдлагынхаа санаа бодлыг үг дуугүй дагахаас аргагүй байдалд орж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү хөрөнгө оруулалтын ажил тань амжилттай болох ч өдөр тутмын үйл ажиллагаанд гэнэтийн саад тотгор учирч болзошгүй. Гомдол санал их гаргахаас зайлсхий. Бусдад гай бололгүй бэрхшээлээс гарахыг хичээ. Гэр бүлд хэрүүл маргаан үүсэж магадгүй. Гэнэтийн зардал, шаардлагатай төсөв асуудал үүсгэх бололтой. Гэвч энэ бүхэн амьдралын гол утга учир биш тул хэт сэтгэлээр унах хэрэггүй. Хайрын харилцаагаа анхаар. Ойр дотнын хүндээ дарамт бага өгөхийг хичээ. Бусдад эрх чөлөөтэй байх орон зайг нь өгвөл бүх юм аяндаа зохицуулагдана. Амттан болон хурц хоол хүнсний хэрэглээгээ хязгаарла. Хэт их идэх нь биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногийн эхээр мөнгө санхүүгийн ямар нэгэн санаачилгаа хэрэгжүүлэхэд тохиромжгүй байж мэднэ. Саад бэрхшээл гарч ирнэ. Амьдрал танд хатуу хандаж байгаа мэт санагдана. Сэтгэл өвтгөж, урам хугалсан явдал тохиолдож болзошгүй. Эсвэл итгэлтэй хүн тань танаас урваж, хуурч мэхэлж магадгүй. Сэтгэлийн хат энэ үед л хэрэг болно. Хайр дурлалын шинэ харилцаа олигтой үр дүн авчрахгүй. Оддын таагүй нөлөө ирж бие лагшин муудах нигууртай. Долоо хоногийн дунд үе болон түүнээс хойш үнэн эх сурвалжтай мэдээлэл олж авах боломж гарна. Ажил хэрэгтээ гаргах шийдвэрт энэ мэдээлэлд хийсэн задлан шинжилгээг сайн ашигла. Ажлын зөв арга барил таны гол туслагч байх болно. Өөрийн үзэл бодлыг хатуу баримталж, идэвхтэй шаргуу байгаарай. Хүсэл тань биелэгдэхэд ойлгомжгүй байдал, аар саар зүйлс саад болно. Нөлөө бүхий хүнтэй холбоо тогтоовол сайн. Бусдын тусыг хариулж чадна. Танд тусалж байсан хүнээ гомдоосон бол талархлаа илэрхийл. Харилцаанд асуудал үүсэх магадлалтай. Ойрын хугацаанд зөрчил маргаан газар авч болзошгүй. Гэр бүлтэйгээ хамт байх цагийг аль болох сайхан өнгөрүүл. Хамтдаа ширээ тойронд суугаад хооллож, инээж нарги. Залуу насаа дурсах сайхан дурсамжаа сэргээ. Холоос ирэх айлчин гийчин хаалга тогшино. Завгүй байсан ч бас дахин нэг удаа өөрийгөө хир найрсаг зочломтгой гэдгийг харуул.
АРСЛАН
Энэ долоо хоногт таны удирдан зохион байгуулах болон манлайлагч байх ур чадвар хэрэг болно. Төлөвлөж байсан аливаа гэрээ, хэлэлцээрээ урагш нэг шат ахиулж чадна. Томоохон үйл ажиллагаа эхлүүлэх тохиромжтой нөхцөл үүснэ. Өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэхдээ хайнга хандахгүйн тулд тэмдэглэл сайн хөтлөөрэй. Хэрвээ үйл ажиллагаагаа хэвийн байлгах арга хэмжээ авах бол яаран төсвөө танах хэрэггүй. Ажигч хичээнгүй хүмүүс сонирхолтой адал явдалтай учирна. Мөн авхаалж самбаатай байдлаа сайн ашиглах үе. Ажлын арга барилаа дараагийн түвшинд аваачиж дээшлүүлэх боломж гарч байна. Аман тохиролцоог баталгаат гэрээ хэлцэл болгохыг хичээ. Гаднын нөлөөгөөр буруу ойлголцол үүсэхээс болгоомжил. Чухал ажлын эрчийг сэтгэл санааны байдал сарниулах магадлал байна. Сэтгэл санааны байдал тогтворгүй байвал бусдаас өө дутагдал хайж мэднэ. Санаандгүй үүссэн асуудлаас болж ойр дотнын хүмүүсээ гомдоохоос болгоомжил. Эрүүл мэндээ хамгаал. Хууч өвчин хүндрэх магадлалтай. Таагүй орчинд удаан байхаас зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү сэтгэл сэргээх ямар нэг үйл ажиллагаанд хайртай хүнтэйгээ хамт оролцох нь харилцаанд сайнаар нөлөөлнө. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан асуудлыг шийдвэрлэж чадна. Санхүүтэй холбоотой шийдвэрийг яаран гаргах хэрэггүй үе. Амьдралын идэвхтэй байвал эрүүл мэнддээ санаа зовох байдал багасна. Танд сайхан амрах хүсэл төрнө. Гэр бүлийн хүрээнд хийх арга хэмжээ бараг бүгдэд сайхан сэтгэгдэл үлдээнэ. Зарим учрал таны сэтгэл санааны тогтвортой чанга байдлыг шалгана. Аль болох олон эх сурвалжаас мэдээлэл авах харьцуулж байж шийдвэрээ гаргаарай.
ОХИН
Энэ долоо хоногт бага зэрэг сэтгэл хөдлөлд автахыг үгүйсгэхгүй. Үүнээс болж таны анхаарал сарниж мэднэ. Хөрөнгө мөнгөний асуудал онцгой хяналттай байхыг шаардаж байна. Буруу мэдээллийг өөрийн мэдрэмжээр цагийг нь олж зогсооно. Алс газар явах хүмүүс аян замын бэлтгэлээ сайн шалгаарай. Үл ойлголцол гарах магадлалтай тул хүмүүстэй нүүр тулан уулзахыг хичээ. Сонирхолгүй яриаг хүчээр сонсох хэрэгтэй болно. Гэхдээ таны амьдралыг өөрчлөх, цаашдын сайн сайхан байх эсэх шалтгаалах харилцаанд орсон бол олон зүйлийг тэвчих хэрэгтэй болно. Ямар нэг хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эд хөрөнгөө даатгуулах зэрэг саналуудыг анхааралтай хянаж үз. Зарим зүйл дээр төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Мөнгөний хойноос хэт хөөцөлдөх нь таны амьдралын үндсэн зорилго биш гэдгийг байнга сана. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө их хэрэг болно. Хуулийн дагуу, эрүүл ухааныг удирдлага болгож шийдвэр гаргахдаа цуглуулсан мэдээллээ ашигла. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн хувьд үнэхээр боломжгүй бол зардлаа танах талаар нухацтай шийдвэр гарга. Түрэмгий байдал, өдөөн хатгалгад бүү авт. Дуртай ажлаа хийж буй бол ялихгүй саадыг үл тоо. Саад бэрхшээлийг даван гарах бодит алхам бодож ол. Энэ нь таны ялалтын эхлэл болно. Олны дунд гялалзах авьяасаа илрүүлнэ. Сэтгэл хөдлөл нэмэгдэж байна. Хайр дурлалын харилцаанд нэг нь хаалттай болж, нөгөөх нь ойлгохгүй бол асуудал үүсэж магадгүй. Гэхдээ охиныхон эрс шийдэмгий байна. Та хурц мэдрэмжтэй бөгөөд үргэлж сэрэмжтэй байдаг тул аливаа үйлдлээ хэтрүүлэхгүй байхыг хичээ. Танд хүчирхэг зэвсэг байгаа нь тусч зан чанар юм. Ямар ч нөхцөлд түүнийгээ бүү гээ. Гэр бүл, найз нөхөд эсвэл хөршүүддээ туслахдаа сэтгэл ханамжтай байна. Таны эрүүл мэндэд хорт зуршлууд муугаар нөлөөлнө. Буруу зуршлаа сэтгэл сэргээдэг гэж боддог бол одоо өөрчлөх цаг нь яг мөн.
ЖИНЛҮҮР
Амьдралын эрч хүч нэмэгдэх нь мэргэжлийн ажилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй найз нөхдийн харилцаа, хувийн амьдралд ч таатай байна. Харин хийхэд удаан хугацаа шаардах ажилд болгоомжтой хандаарай. Сайн танихгүй хүмүүст хэтэрхий их итгэж болохгүй. Бизнесийн хүрээлэлдээ байдаг хүмүүстэй таатай харилцаа үүсгэх нь чухал байна. Өөрийн ажлын арга барилаа бүү өөрчил. Гэхдээ нөхцөл байдалд тохируулан төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн бай. Удирдан зохион байгуулах чадвараа үзүүл. Од эрхэс таны унаган авьяас, төрөлх чадварыг идэвхжүүлнэ. Зохиол бүтээл туурвих хүмүүсийн ажил амжилттай байна. Аз хүлээхээс илүү хөдөлмөрлөвөл хувь тавилан сайнаар эргэх ивээлтэй байна. Гэрээ хэлэлцээр байгуулах, уулзалт хийх зэрэгт сайн. Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөх явдал гарч магадгүй. Гэхдээ хол явахын тулд олуулаа бай гэдэг үгийг сана. Долоо хоногийн сүүл рүү томоохон будилаан ажил хэрэгт илэрнэ. Ойрын харилцаа холбоо тасрахад хүрнэ. Санхүүгийн аливаа эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Та олохоосоо илүү алдах магадлалтай байна. Үг үйлдлээ цэнэхгүй бол санаандгүй байдлаар нэр хүнддээ сэв суулгана. Алс холын түншүүд тус болох боловч та өөрийн хүчинд итгэх итгэлээ гол болгоорой. Үүссэн хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр дайчин зан байдлаа гаргаарай. Өөртөө итгэх итгэлийг таныг удирддаг гариг эрхэс илгээх болно. Бусдын ажил хэрэгт атаархах хэрэггүй. Харин идэвх зүтгэл сайтай хүний үйл ажиллагааг боломж бололцоогоороо дэмж. Удахгүй танд илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл, эрч хүч аяндаа бий болно. Эрүүл мэндийн байдал таагүй болж мэднэ. Хоол боловсруулах эрхтэн хямрах эсвэл халдварт өвчин тусах магадлалтай. Элдэв муу бодлоосоо салахгүй бол элэг, цөс муудах магадлалтай.
ХИЛЭНЦ
Энэ долоо хоногт олон хүний үндсэн мөн чанар танигдана. Хувийн ашиг сонирхлын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсээс хол байхыг хичээ. Шударга бөгөөд үнэнч байх зарчмыг баримталж чадвал ойр дотнын хүмүүсийнхээ дунд таны нэр хүнд өсөх болно. Шууд саад бэрхшээл харагдахгүй ч та гар хумхин сууж болохгүй. Өмнө нь төлөвлөсөн үйл ажиллагаагаа идэвхжүүл. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал тань дээшилнэ. Уран бүтээлч хүмүүс олны танил болж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч байна. Улс төр, нийгэмд болж буй шударга бус явдалд хэт санаа тавивал өөрийгөө л зовоох болно. Гаднын нөхцөл байдал сайнгүй байгаа ч дэлхий сөнөхгүй тул бодсон төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх л хэрэгтэй. Удаан бэлдсэн уулзалт хэлэлцээрүүд таны санасанд хүрэхгүй байж болох ч байр сууриа хадгалахын тулд хэрсүү, тэвчээртэй байх шаардлагатай. Зарим асуудал цаг зуурын шинжтэй тул их ач холбогдол өгөх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү шийдвэр гаргахдаа бусдад сайн хүн болох гэж бөөрөнхийлөх хэрэггүй. Бодит байдлыг бүү нуу. Таны туршлага, зарчим байдал амжилтын баталгаа болно. Хэцүү байдалд орвол бусдад гомдоллохоос зайлсхий. Алдааг өөрөөсөө хай. Дургүйцлээ ил тод бүү илэрхийл. Амьдралынхаа хэв маягт шинэ зүйлийг нэвтрүүл. Зарим үйл явдал хурдан арга хэмжээ авахыг шаардана. Энэ нь таны санааг багагүй зовооно. Одоогийн санхүүгийн нөхцөл байдал хэмнэлт хийх шаардлага үүсгэнэ. Зарим зүйл дээр бодит байдалтай эвлэрч, хэсэгхэн тэвчээр гарга. Хол явах, оройн цагаар гадуур явсны хэрэггүй.
НУМ
Энэ долоо хоногт үнэтэй бэлэг эсвэл сайхан мэдээ хүлээн авч магадгүй. Гэр бүлдээ эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэх боломж гарна. Удаан хугацаанд яригдсан гэрээ хэлэлцээр эцсийн шатандаа орно. Гэхдээ чухал баримт бичигт гарын үсэг зурахад таагүй байж мэднэ. Мэргэжлийн хүний зөвлөгөө тус болно. Алс газар явах болон шинэ ажилд орох хүмүүс хувийн зүгээсээ бүхий л бэлтгэлээ хангаж, анхааралтай хандаарай. Нийгэм, улс төрийн байдал таны хувийн амьдралд их нөлөө үзүүлэх үе. Бусдын сайхан амлалтад хууртахаас болгоомжил. Бусдад амлалт өгөхөөс өмнө биелэх боломжтой эсэхийг сайн бодоорой. Эрсдэлтэй зүйлээс эелдгээр татгалз. Мөнгөний асуудал дээр бусдад бүү итгэ. Ойлгомжгүй үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахыг хичээ. Ямар нэг үйл ажиллагаа нь тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан аз амжилт эсвэл алдаа хохирол алинд ч хүргэх хоёрдмол хандлагатай байна. Зөв шийдвэр гаргах чадвар, саруул ухаан л танд алив зүйлийг хэтрүүлэхгүй байхад тусална. Долоо хоногийн сүүл рүү хувийн санаачилгатай байх тал бүрэн анхаарч ажилла. Таны уйгагүй хөдөлмөр, хүчин зүтгэл үр шимээ хүртээх болно. Хүмүүс таныг байгаагаас чинь илүү ур чадвартай гэж үнэлж мэднэ. Гэхдээ өөртөө эргэлзэх хэрэггүй. Архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхий. Гэр орондоо дулаан тохилог орчин бүрдүүлэхийг хичээ. Ойр дотнын хүмүүсийнхээ өмнө амласан амлалтаа хэрэгжүүл.
МАТАР
Энэ долоо хоногт ажлын ачаалал таны нөөц боломжийг нэлээдгүй шавхах бололтой. Хэрэгтэй өөрчлөлт хийх талаар бод. Хувийн амьдралдаа анхаар. Тооцоотой байвал хэрэгцээтэй худалдан авалтаа сэтгэлд тохирох үнээр хийж чадна. Сайтар төлөвлөсөн гэрээ хэлэлцээрүүд хэрэгжиж эхэлбэл удахгүй ашиг авчирна. Хэт холын зүйлд сэтгэлээ бүү чилээ. Сэтгэл хямраасан бүх асуудлыг мартах хамгийн сайн арга бол бясалгал хийх, иогоор хичээллэх зэрэг юм. Энэ нь таныг сэтгэлийн хаттай, ноён нуруутай байхад тусална. Зарим харилцаандаа урам хугарч, санаанд хүрэхгүй байх магадлалтай. Зарим асуудлаар санасандаа хүрч чадахгүй тул үзэл бодол нийлэхгүй хүмүүстэй уулзах хэрэггүй. Ганц бие хүмүүст хайр дурлалын адал явдал учрах бололтой. Гадаад үзэмждээ анхаар. Эрүүл мэндэд асуудал гарна. Биеийн ерөнхий байдал хямрах боловч удахгүй эдгэнэ. Биеэ чийрэгжүүлэх, дархлаагаа сэргээх эмчилгээ хийлгээрэй. Учир шалтгаан мэдэгдэхгүй бие хямарвал хоолны зөв дэглэм барь. Удахгүй бүх зүйл хэвийн байдалдаа буцаж орно. Долоо хоногийн сүүл рүү тулгамдсан асуудлыг шийдэх гарц олсноор харилцааны хувьд асуудалтай байсан хүмүүстэйгээ учраа олох болно. Гэхдээ түрэмгий зан танд төвөг учруулах болно. Од эрхсийн нөлөө тодорхойгүй нөхцөл байдлыг ихэсгэж буй тул баталгаагүй зүйл дээр амлалт өгөхөөс зайлсхий. Жижиг сажиг зүйлд цагаа барах, биеэ хэт тоохоос зайлсхий. Мэдрэмжтэй байхгүй бол амжилт танаас нүүр буруулна. Хувийн амьдралд чинь өөрчлөлт гарч болзошгүй. Амьдралын хүч чадал доогуур байх тул хууч өвчин хөдлөхөөс болгоомжил. Хэт ачаалалд орохоос зайлсхий. Таагүй хүмүүстэй дараагийн алхмаа бодоод аргагүйн эрхэнд холбоотой байх бололтой. Гэхдээ үзэл бодлоо өөрчлөх хэрэггүй.
ХУМХ
Энэ долоо хоногт бусадтай санал зөрөх асуудал ихсэх тул биеэ сайн барих хэрэгтэй. Өөрийн алдааг цагийг олж мэдрэх нь чухал байна. Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Ажлын байр сууриа бэхжүүлэх алхам хий. Гэхдээ зарим хүмүүс бодит ба мөрөөдлийн ертөнцөө хольж, толгой нь эргэх магадлалтай. Бодол санаагаа илүү бүтээлч болго. Ажил хэргийн хамтын ажиллагаа эхлүүлэх хэрэгцээ гарна. Гэхдээ зарим хүмүүс итгэл алдаж, урам хугалж мэднэ. Хамт олноороо ярилцаж шийдвэр гаргавал цагийг үр дүнтэй өнгөрөөх боломж гарна. Хувийн амьдралд хосууд бие биедээ харилцан сэтгэл дундуур байвал зөөлөн сэтгэлээр хандаж хүндэлж хайрлан хайртай хүнээ өөртөө татахыг хичээ. Од эрхсийн ойлгомжгүй нөлөө ноёрхох тул орчин тойрныхондоо аль болох халуун дулаан сэтгэлээр хандаарай. Долоо хоногийн сүүл рүү хэт их идэвх чармайлт бүү гарга. Амаргүй ажлаас нэг хэсэгтээ хөндийр. Ирээдүйн ажил төрөлдөө хүчээ нөө. Атаа жөтөө цуу ярианд өртөж магадгүй. Цаашид илүү төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Од эрхэс биеийн байдлыг тань сайжруулж, сэтгэл сэргээнэ. Эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно. Гэхдээ гоо сайхандаа анхаарч, эрүүлжүүлэх эмчилгээ хийлгэхэд бүр сайн. Холоос сонирхолтой мэдээ авна. Санхүүгийн бага зэрэг асуудал гарах байх. Мөнгөө юунд зарцуулахаа сайн бод.
ЗАГАС
Энэ долоо хоногт эрч хүчээ зөв зүйлд зарцуулахаар хадгалах хэрэгтэй. Ажил хэргийн ээдрээтэй асуудлыг зохицуулах нь төдий л амжилттай болохгүй. Дэмий нервээ барах магадлалтай. Улс төр, эрх мэдлийн төлөө тэмцэлд санаа зовох хэрэггүй. Өөрт хамаатай үйл ажиллагаанд л оролц. Шинэ мэдээлэл авах авахын тулд албан тушаал, онцгой эрх мэдэл хэрэг болно. Гэхдээ хэт улайрах хэрэггүй. Арилжаа наймаанд найдвартай түншдээ л итгэ. Хэн нэгэн таныг удирдаж буй мэт санагдах бөгөөд ямар нэгэн зүйлээс хараат байхыг хүсэхгүй. Таны хувьд ёс зүй, шударга байдал чухал үе. Амлалтаа биелүүл. Хууль журам бүү зөрч. Өөрийн ур чадвараа бусдад буруугаар ашиглуулахаас болгоомжил. Уран бүтээлч хүмүүс төсөөлөл ихтэй байх бөгөөд түүнийгээ бусдад ойлгомжтой илэрхийлэх чадвар тодрон гарч ирнэ. Олны анхааралд байх нь танд тааламжтай сэдэл төрүүлнэ. Цаг үе болон алтан боломжоос хоцрохгүйн тулд хэрэгтэй мэдээллээ олж ав. Зөв газраа хэрэгтэй цагт байхад таны мэдрэмж хэрэг болно. Хэт мөрөөдөмтгий байдлаа бодит орчинд нийцүүл. Хайртай хүндээ худал амлалт өгөх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү таны байр суурь, амжилтыг хэн нэгэн булаах оролдлого гарна. Аливаа буруу үйл явдлаас гарах үр дагаврыг өөрөөсөө хол байлгах хэрэгтэй болно. Ажил хэрэг муугүй байгаа ч ашиг нь амархан ирэхгүй бололтой. Тогтворгүй хэмнэлд авталгүй биеэ барьж, байр сууриндаа бат бөх зогсох шаардлагатай. Буруу арга барилаас зайлсхий. Таны дотоод хүч сэргэх боломж удахгүй гарч ирнэ. Хувийн зан байдлынхаа онцлогийг олон нийтэд дэлгэх хэрэггүй. Амьдралыг тань сонирхолтой болгох хүнтэй танилцана. Сурах, судалгаа хийх эсвэл энгийн гэр орны ажил хийхэд тохиромжтой үе. Таны эргэн тойрны хүмүүс аз жаргалтай байгаа эсэхийг анзаар. Өөртөө шаардлага тавих нөхцөл үүсэж болзошгүй. Энэ үед ажил болон ар гэрээ аль алийг нь зохицуулахад хэцүү байж болно. Хайртай хүнтэйгээ ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа болон гэр бүлд юу хэрэгтэй байгаа тухайгаа ярилцаарай.