Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»БНСУ-ын KBS телевиз монгол бүргэдээр кино бүтээжээ
Кино

БНСУ-ын KBS телевиз монгол бүргэдээр кино бүтээжээ

Урлаг Урлаг27/03/2025Шинэчлэгдсэн:27/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын говь цөлийн далайн түвшнээс дээш 1768 м өндөрт орших Бага газрын чулуунд төрсөн бүргэдүүд хатуу ширүүн өвлийг даван гарахын тулд үүрээ орхидог. Салхи, цасан шуурганы дундуур бүтэн 3000 км замыг туулж Солонгосын хойг хүрдэг. Уг замыг “Бүргэдийн зам” гэж нэрлэдэг.

Тэгвэл БНСУ-ын KBS телевизийн уран бүтээлчид Монголоос, Солонгос нүүдэллэдэг бүргэдүүдээр баримтат кино бүтээжээ. “Бүргэдийн зам” баримтат кинонд бүргэдүүд төрөхөөс эхлээд анхны нислэг, өвлийн ичээ, буцах хүртэлх Монгол, Солонгосын хойгийн хооронд 400 хоног аялсан тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.

Мөн энэ кинонд нисгэгчгүй онгоц, өндөр хурдны камерт баригдсан экологийн эрс тэс мөчүүд, тэдний амь насыг хамгаалахын тулд ажилладаг хүмүүсийн тухай өгүүлдэг байна. Үүнээс гадна бүргэгчдийн амьдралыг 400 хоногийн турш анхааралтай ажиглаж дүрсийг буулгасан байна.

Түүнчлэн бүргэдийн мэндлэхээс эхлээд өсөлт хөгжилт, анхны далавчаа цохих, үүрнээсээ гарахдаа чичирхийлсэн амьсгалах хүртэлх мөч бүхэн нь киноны хальсанд буужээ. Түүнчлэн монголын говьд бүргэдүүд тарвага, буга, халиун үнэг зэрэг зэрлэг амьтадтай зохицон амьдарч буй байдлыг харуулсан байна.

Уг баримтат киноны найруулагчаар Но Ён Дэ ажилласан бөгөөд тэрбээр кино бүтээхдээ Монголын Бага газрын чулууны үржлийн нутгаас эхлээд бид GPS болон жигүүрийн тэмдэглэгээг ашиглан дүрсжүүлж, Солонгос дахь бүргэдийн өвөлжөө болох Геожэ, Госон, Пажу зэрэг газруудад очиж бүргэдийг судалсан байна. Кинонд гарч буй Солонгос дахь бүргэдийн өвөлжөөнд жилдээ 600 орчим бүргэд очдог байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026
Кино Урлаг

Бодит хэргээс сэдэвлэсэн “Шинжээч” цуврал үзэгчдийн хүртээл болно

12/05/2026
Кино Урлаг

“Цагаан хадны өнгө” киног “MetFilm Sales” компани олон улсын зах зээлд түгээнэ

12/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026

ФОТО: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл, урлагийн үдшээс

13/05/2026

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.