Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ ажлын байранд суурилсан жүжигчин бэлтгэнэ
Театр

УДЭТ ажлын байранд суурилсан жүжигчин бэлтгэнэ

Урлаг Урлаг27/03/2025Шинэчлэгдсэн:27/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ болон СУИС хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурж, “Г.Доржсамбуугийн нэрэмжит Жүжиглэх урлаг” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

УДЭТ-ын СУИС-тай хамтран хэрэгжүүлэх бакалаврын “Жүжиглэх урлаг” хөтөлбөр нь 2025 оны зургаадугаар сард элсэлтээ зохион байгуулж, 2025 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

“Г.Доржсамбуугийн нэрэмжит Жүжиглэх урлаг” хөтөлбөр нь дөрвөн жилд нэг удаа элсэлт авах бөгөөд жүжигчний мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийг УДЭТ-ын найруулагчид, мэргэжлийн урлагийн байгууллагын нэр хүнд бүхий мастер багш нар зааж, ажлын байранд суурилсан сургалт зохион байгуулах юм.

Ташрамд дурдахад, Г.Доржсамбуу найруулагч нь 1980-1985 онд УБДС-ийн кино драмын жүжигчний багш, 1985-1994 онд УДЭТ-ын ерөнхий найруулагч, захирлаар ажиллаж, Монголын театрын урлагт шинэчлэл хийсэн найруулагч хэмээн үнэлэгддэг эрхэм билээ. 1990-1992 онд найруулагчийн санаачлагаар анхны Театр студи ангийн жүжигчдийг бэлтгэх сургалтыг эхлүүлж байсан түүхтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.