Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Анхаар дотор чимээгүй” МУСК өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Анхаар дотор чимээгүй” МУСК өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг13/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-02-11_1115308740515512014-02-13-11-27[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Кино урлагийн дээд сургуулийг 2008 онд МУГЖ Б.Жараглсайхан багшийн удирдлаганд төгссөн нэг ангийн залуус “АNT ENTERTAINMENT"-ийг байгуулан мэргэжийнхээ төлөө үнэнчээр ажиллаж эхэлцгээжээ. Тэрээр “Сrystal optic studio”-той хамтран “Анхаар Дотор Чимээгүй” хэмээх уран сайханы бүрэн хэмжээний киног эхлүүлсэн бөгөөд, төлөвлөгөө ёсоор гурван сарын дотор киног хийж дуусгах зорилготой байсан ч анхны зураг авалтаа эхлүүлсэн  2011 оны 8 сараас хойш тэд гурван жилийг ардаа орхиж, эдүгээ 2014 оны 2 сарын 14 нд буюу өнөөдөр "Тэнгис" кино театрд 16:00 цагаас албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

   Монголын кино урлагийн түүхэнд анх удаагаа буюу, киноны уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг үзэгчдэд үзүүлэхээр зорьсон тус киноны Найруулагч, Зураглаачаар Н. Отгонбаяр ажилласан бол Зохиолчоор П.Ариунбаатар, Б.Чинбат, Хөгжимийн зохиолчоор П. Гэрэлтод, Зураачаар Б.Сүхтогоо, Дууны найруулагчаар М.Өлзий орших, Туслах найруулагчаар Л. Сумьяабазар, Нүүр будагчаар Л.Цэрэндулам, Э.Оргилмаа нар ажиллажээ. Түүнчлэн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин М.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Батхүү,  жүжигчин Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэряа нарын авъяаслаг уран бүтээлчид тогложээ.

   Киноны нэр танд учир битүүлэг санагдаж мэдэх юм тэгвэл таньд туслахад  Киноны нэр болсон “АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ”…  гэдэг үг бол  кино найруулагчийн команд бөгөөд  зураг авалтын талбайд Мотор  гэж төгсөгснөөр  зураг авалт  эхэлдэг  номтой ажээ. Ийнхүү гурван сар биш гурван жил хийгдэж дууссан шалтгааныг кино багийнхан нуухыг хүсээгүй бөгөөд тэдэнд  хөрөнгө мөнгөний асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байжээ. Гэсэн ч хийж бүтээх хүслээр нэгдсэн залуус зорилгодоо хүрч ийнхүү киногоо дуусгаж нээлтийн хийх гэж буй юм. Ингээд эрхэм үзэгчид, кино сонирхогч та бүхнийг киноны уран бүтээлчдийн өөрсдийнх нь амьдралын бодит байдлыг үзүүлэх “Анхаар дотор чимээгүй“ уран сайханы киноны албан ёсны нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Жүжигчин Том Холланд, Зендая нар улаан хивсний ёслолын гэрэл зургаас

20/06/2026

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.