Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Болд, Э.Чулуунчимэг нар хайрын баяраар Дорнодод тоглоно
Нийгэм

Б.Болд, Э.Чулуунчимэг нар хайрын баяраар Дорнодод тоглоно

Урлаг Урлаг13/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
toglolt_23168131002014021316017237230082014-02-13-16-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн томоохон дүүрэг болох 25 мянган хүн амтай Багануур дүүрэгт өчигдөр морь жилийг анхны жаврыг үргээсэн “Илбэе” тоглолт амжилттай боллоо.

Багануурчууд залуу дуучдыг, “Илбэе” тоглолтыг хоёр удаа тоглолтын заал дүүрэн алга ташилт, халуун дулаан уур амьсгалаар угтаж авсан юм. “Илбэе” тоглолтын бүрэлдэхүүнд МУСТА Б.Оюунбат, Р.Бадралмаа, Малчин түмний дууч Ч.Алтантүлхүүр, залуу дуучин Доржгочоо нар ая дуугаа өргөж, хаврын жаврыг үргээн хөдөө орон нутгийн малчид, хөдөлмөрчидтэй дуу хуурынхаа дээжээс өргөн барьлаа. Тэр дундаа Багануурчууд тоглолт бүрийг шимтэн үзэж байсан нь үгүй. Өдрийн 14 цагийн орчимд хоёр удаагийн тоглолтын тасалбар борлогдож дууссан нь анх удаа болж байгаа, мөн техник тоног төхөөрөмж, гэрэл тайз засалт анх удаа хотоос ирж томоохон хэмжээний тоглолтыг хүргэж байгаа зэрэг нь сэтгэлгэл хөдөлгөж байсан талаар Багануур дүүргийн Соёлын ордны ажилчид ам уралдан ярьж байсан юм. Харин өнөөдөр хосууд Хэнтий аймагт тоглох байсан хэдий ч зүүн бүсийн аймгуудаар шүлхий өвчин гарч хорио цээр тогтоосон тоглолт хойшлогдож Дорнод аймгийн Баян-Уул суманд тоглохоор болжээ. Маргааш буюу гэгээн хайрын өдөр Дорнод аймгийнхан шинэ соёлын ордондоо залуу хосуудын тоглолтыг үзэж хайрын баярыг тэмдэглэхээр тэсэн ядан хүлээж байгаа аж. Монгол орноо нар зөв тойрох “Илбэе” аялал тоглолт цаашлаад Сүхбаатар, Дорноговь гэгчлэн үргэлжилнэ. Тоглолтын лавлах утаснуудын дуудлаганд тэднийг хүлээсэн аймаг сумдын иргэд олноор хандаж байгаа гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026

“Dzud” кино энэ сарын 4-өөс үзэгчдэд хүрнэ

02/09/2026

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.