Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Г.Ариунбаатар оны шилдэг дуучин болжээ
Дотоод мэдээ

Г.Ариунбаатар оны шилдэг дуучин болжээ

Урлаг Урлаг01/04/2025Шинэчлэгдсэн:01/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар оны шилдэг дуучин шагналын эзэн болжээ. Тодруулбал, ОХУ-ын Каста Дивагийн нэрэмжит дуурийн шагналын Оны шилдэг дуучин номинацийн эзнээр Г.Ариунбаатар тодорсон байна.

“Каста Дива” хэмээх шагналыг 1996 онд дуурийн урлагийн 400 жилийн ойг тохиолдуулан үүсгэн байгуулжээ. Эл шагналыг нь жил бүр дуурийн урлагт гаргасан гарамгай амжилтыг үнэлэн олгодог бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт хөгжмийн зохиолчид, шүүмжлэгчид багтдаг байна.

Өнөө жил энэхүү шагналыг Г.Ариунбаатарт олгохдоо түүний Мариинский театрын тайзнаа бүтээсэн дүрүүд болон алдарт Большой театрт Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарын гол дүрийг бүтээснийг үнэлэн олгосон бөгөөд мөн дотоод болон гадаадын уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдийг нь ч багтаасан аж.

Ташрамд дурдахад, Ж.Вердийн “Риголетто” дуурийн шинэ хувилбарыг дөрөвдүгээр сарын 25-27-нд Большой театрын аялан тоглолтын хүрээнд Санкт-Петербургт Мариинскийн тайзнаа үзэх боломжтой аж.  Г.Ариунбаатар өнгөрсөн жилийн сүүлийн улиралд л гэхэд “Марийнский” театраасаа гадна алдарт Большой театр, Франц улсын Гренобль хотын театр, Парис хотын филармонийн тайзнаа урилгаар дуулжээ. Харин гурав, дөрөвдүгээр сард Францын Лион хотын Дуурийн театрт Ж.Вердийн “La forza del Destino” дуурьт Дон Карлогийн дүрд дуулаад буй аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026
Дотоод мэдээ Урлаг

Цэргийн хөгжимчид олон улсын наадамд оролцож байна

30/03/2026
Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сурагч Б.Отгонбаатар “Урлахуй” үзэсгэлэнгээ дэлгэлээ

21/04/2026

“Үнэний хаан Будда” жүжгийн төслийг эхлүүллээ

21/04/2026

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.