Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Гэрэл зурагчин Д.Нямбилэгийн бүтээл олон улсын уралдааны эхний шатанд шалгарлаа
Гэрэл зураг

Гэрэл зурагчин Д.Нямбилэгийн бүтээл олон улсын уралдааны эхний шатанд шалгарлаа

Урлаг Урлаг02/04/2025Шинэчлэгдсэн:02/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо буюу AIPS-с жил бүр оны шилдэг фотог шалгаруулдаг уламжлалтай билээ. “AIPS Sport Media Awards 2024” уралдааны шалгаруулалтад 133 орны 2065 спортын сэтгүүлч бүтээлээрээ оролцсоноос эхний шатны дүн гарчээ. Энэ жилийн шалгаруулалтад Монгол Улсаас оролцсон гэрэл зурагчдаас Д.Нямбилэгийн “90” нэртэй бүтээл спортын үйл явдлын фото зураг ангилалд эхний шатанд шалгарсан байна. Уралдааны дараагийн шатанд шалгарсан бүтээлийг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос энэ сард энэ хуудсаар дамжуулан зарлах юм.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг нь “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадмын хэвлэл, мэдээллийн багийн ахлагчаар томилогдон ажилласан. Түүний хувьд өвөл, зуны Олимп болон Азийн наадмыг тус бүр гурван удаа сурвалжилснаас гадна чөлөөт, жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын багийн хэвлэлийн багийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Ташрамд дурдахад, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос шалгаруулдаг оны шилдэг гэрэл зургийн уралдаанд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчид идэвхтэй оролцдог нэр хүндтэй шалгаруулалтын нэг болсон. Уг уралдаанд 2020 онд Монгол улсаас анх удаа Олимпын тусгай сурвалжлагч, Соёлын Гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл “Спортын гайхамшигт агшин” төрөлд шалгарч, гуравдугаар байр эзэлж байсан билээ. Тэгвэл энэ жилийн шалгаруулалтад Олимп, Азийн наадмын тусгай сурвалжлагч, “Харбин 2025” Азийн өвлийн IX наадмын Монголын багийн хэвлэлийн багийн ахлагч Д.Нямбилэгийн бүтээл эхний шатанд шалгараад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

29/12/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Талархлын баярын жагсаалаас

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.