Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Каннын наадамд танилцуулах кино төсөл сонгон шалгаруулна
Кино

Каннын наадамд танилцуулах кино төсөл сонгон шалгаруулна

Урлаг Урлаг02/04/2025Шинэчлэгдсэн:02/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо Каннын олон улсын кино наадам 78 дахь удаагаа 2025 оны тавдугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмын дэргэдэх “Marche Du Film” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс хоёр дахь удаагаа “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголын кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан кино төслүүдийг хөгжүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой.
“Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээний үеэр танилцуулагдах дөрвөн кино төслийг нээлттэйгээр сонгон шалгаруулна.
Тавигдах шаардлага:
1. Кино төсөл нь төрөл (жанр) харгалзахгүй бөгөөд бүрэн хэмжээний (feature film), богино хэмжээний (shortfilm), олон ангит (series) болон баримтат (documentary) бүтээл байж болно.
2. Төслийг олон улсын хамтарсан бүтээл болгон хэрэгжүүлэх боломжтой байх,
3. Төсөл танилцуулах уран бүтээлч нь Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
Шалгарсан уран бүтээлчид олгох дэмжлэг:
• “Marche Du Film” кино маркетын үеэр 5 хоног байрлах байр
• Замын зардал буюу 2 талын онгоцны тийзний үнийн дүнгийн 50 хувь
• Каннын Олон Улсын кино наадам болон “Marche Du Film” кино маркет болон
“Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээнд оролцох
Материал хүлээн авах хугацаа:
Дээрх шаардлагыг хангасан төсөлтэй уран бүтээлчид төслийн танилцуулга мэдээллээ доорх дарааллын дагуу бэлтгэн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл [email protected] хаягаар ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
Кино бүтээлийн төсөлтэй уран бүтээлчид төслийн танилцуулгаа дараах байдлаар Монгол болон Англи хэл дээр ирүүлнэ үү. Үүнд:
• Төслийн нэр, төслийг хэрэгжүүлж буй байгууллага, хувь хүний нэр
• Бүрэн хэмжээний уран сайхны кино байх ба төрөл харгалзахгүй
• Логлайн (1-2 өгүүлбэр)
• Синопсис буюу товч агуулга (1-2 нүүр)
• Трийтмэнт (5 хүртэлх нүүр)
• Уран бүтээлийн үйл явдлын байршил, он цаг хугацаа
• Киноны өнгө төрх, зураглал, хийц, хэв маягийн дүрслэл (Reference
moodboard)
• Найруулагчийн товч танилцуулга, уран бүтээлийн жагсаалт
• Найруулагчийн үзэл санаа (300 хүртэлх үг)
• Продюсерын үзэл санаа (300 хүртэлх үг)
Төслийн танилцуулгад дээрх хэсгүүдийг заавал хавсаргасан байх ба нэмэлтээр дүрүүдийн тодорхойлолт, үйл явдлын зөрчил, гол дүрийн хөгжүүлэлт зэргээр баяжуулан төслийн танилцуулгаа илгээх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51-262226 дугаарын утаснаас холбогдон авна уу.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Squid game-3” цувралын анхны тизер цацагдлаа

06/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Thunderbolts*” 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо

05/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.