Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»БНТУ-д Монгол хэл, соёл судлалын төв байгуулжээ
Нийгэм

БНТУ-д Монгол хэл, соёл судлалын төв байгуулжээ

Урлаг Урлаг14/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201402141120033424121702014-02-14-13-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНТУ-ын нийслэл Анкара хот дахь Хажэтэпэ их сургуулийн Туркиат судлалын хүрээлэнд Монгол хэл, соёл судлалын төв байгуулах шийдвэрийг  гаргажээ. Тус төвийн эрхлэгчээр тус хүрээлэнгийн судлаач, доктор Бүлэнт Гүлийг томилсон байна. Тэрбээр 2001-2002 онд МУИС-ийн Түрэг хэлний тэнхимд нэг жил ажилласан, монгол хэл мэддэг судлаач аж.  Уг төв нь магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад монгол хэл заах, монголын түүх, соёлын судалгаа хийх, Туркт монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаач нарыг бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулах ажээ.

БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Б.Батхишиг Туркиат судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Юнус Коч тэргүүтэй эрдэмтэн, багш нарыг хүлээн авч уулзсан байна. Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа.  Энэ ойн жил Турк улсад монгол судлалын анхны төв байгуулагдах болсонд ихээхэн бэлэгшээж, баярлаж буйгаа  Элчин сайд Б.Батхишиг илэрхийлээд Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам Монгол судлалын шинэ төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ Монголын зарим их сургуулийн судалгааны төв болон Олон улсын монгол судлалын холбоотой түүнийг холбож өгөхөө амлажээ.   Хажэтэпэ их сургууль нь 40000  оюутантай Туркийн томоохон их сургуулийн нэг бөгөөд уг сургуульд энэ жил Монголын 19  оюутан суралцаж байгаа юм.

Мэдээг бэлтгэсэн : Ч.Энхжаргал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026

“Dzud” кино энэ сарын 4-өөс үзэгчдэд хүрнэ

02/09/2026

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.