Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадамд Э.Энхболд түрүүллээ
Нийгэм

“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадамд Э.Энхболд түрүүллээ

Урлаг Урлаг15/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f98a7228f3f7865bbig8966205562014-02-15-11-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам өчиндөр боллоо. Тус наадмыг хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 30 яруу найрагч үлдсэн бол хөдөө орон нутгаас 20 яруу найрагчид оролцсон юм. Энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр утга зохиол шүүмжлэгч доктор П.Батхуяг ажилласан бол шүүгчдээр “Болор цом-2014” наадмын эзэн Л.Моломжамц, яруу найрагч Б.Батрэгзэдмаа, Н.Оюундэлгэр, Н.Гантулга нар ажиллалаа.

Шүүгчдийн нэгдсэн дүнгээр сүүлийн шатанд таван яруу найрагч үлдсэн бөгөөд эцсийн дүн гарахад “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Э.Энхболд тэргүүн байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон бол МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Т.Дарханхөвсгөл, яруу найрагч Э.Гантулга, Б.Сосорбарам нар удаах байруудад шалгарлаа. Мөн дууны шүлгийн төрөлд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Ганхүрэл түрүүлж, Я.Отгонбаяр удаалсан байна.

“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. дашрамд сонирхуулахад энэ жил дэд байрт шалгарсан МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан нь өнгөрсөн жилийн наадамд мөн дэд байрт шалгарч байсан юм.







Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids”-ийн Ли Ноу Непалын үерийн гамшигт өртөгсдөд 100 сая вон хандивлалаа

02/09/2026

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026

“Dzud” кино энэ сарын 4-өөс үзэгчдэд хүрнэ

02/09/2026

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.