Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Салхи” хамтлагийн фенүүд өнөөдөр дахин бут авна
Нийгэм

“Салхи” хамтлагийн фенүүд өнөөдөр дахин бут авна

Урлаг Урлаг15/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1620615_1423141391257769_1036333231_n944078282014-02-15-14-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Хосуудын баярын өдөр өчигдөр тохиож энэ тэндгүй л тоглолт, шоу арга хэмжээ болж хот тэр аяараа л хөл хөөр боллоо. Тэдгээр олон тоглолтууд дундаас үзэгчдээ хамгийн ихээр баярлуулж, сюрприз дүүрэн байсан тоглолт бол, залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн тоглолт байсан гэж, ам бардам хэлмээр байна.

   “STRINGS LIVE MUSIC CLUB”-д 250 хосод зориулан тоглосон тэдний тоглолт үнэхээр халуухан болж хүрэлцэн ирсэн үзэгч бүртээ зориулан амтат шокладыг бэлэг болгосоны зэрэгцээ, хайртай хосуудад нэгэндээ сэтгэлээ илэрхийлэх боломжыг олгож нэгэн үдшийг үнэхээр бут аван өнгөрүүллээ. Тэд тэртээх 1998 оноос хойш дуулж амьдруулан залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан хайрын тухай гайхалтай дуунуудаа 100% амьдаар дуулж, хосуудтай хамтдаа дуулж, бүжиглэцгээн хайр хэмээх агуу увидас мэдрэмжинд илбүүлэн өнгөрүүлсэн юм.

“Салхи”-ийн  гол зочид 90-ээд онд тэдэнтэй цуг байж, уран бүтээлээр нь амьсгалж байсан залуус байсан учраас дуу бүрийг нь түрэн дуулж, хуучны сайхан дурсамжаа сэргээн мөн шинэ аялгууг нь сонссон хамтдаа бүжиглэн тэнд ч үзэгчдийн атмосфер буцалж байлаа.

“…Нүдэнд дулаахан охин чиний
Хайраа илчлэх шиг нүдний чинь харцтай
Надтай учирсан тэрхэн үед би харц тулгарч билээ
Зүрхэнд хурсан хайрын тэрхэн мөчийг зүүдэндээ л хардаг…” “Харц”, “Хөөрхөн охин” дууг тэдний хамт тайзнаа “Ice Top” хамтлагийн Манлай, Хаагий нар гарч ирэн салхины хурдыг улам нэмэв. Ийнхүү “Үггүй бороо”, “Хүүхэд нас,” “Дурсамж”, “Мартагдашгүй хайр”, “Би чамд хайртай гэж зовоохгүй” гээд эгшиглээд л эхлэхэд үгс нь өөрийн эрхгүй аманд орж ирдэг танил дотно дуунууд ар араасаа эгшиглэн үзэгчдийг байлдан дагуулсаар

“…Хайрыг гомдоосон хүн жаргасныг сонсоогүй
Халуухан шөнө өө мартлаа гэж үү чи
Өнгө дагасан амьдрал өөдөлсөн гэж сонсоогүй
Сэтгэлээсээ урвасан хүн жаргахгүй ээ..” тоглолт “Хагацал хүсээгүй хайр” дуугаар өндөрлөсөн юм. Тэдний хамт амьд хөгжмийг “New Star” студийн С.Гантөр даралтат хөгжмийг тоглон, саксофончин Цогоо, бөмбөрчин Одко, соль гитарчин Үүрийнцолмон нар хайрын салхины хөг аялгууг уянгалуулсан юм. Ийнхүү 15-н жилийн ойгоо угтан тоглож буй тэдний тоглолт өнөөдөр сүүлчийн өдрөө дахин 250 хосод зориулан тоглох юм. Ингээд уншигч та өнөөдрийн тоглолтыг зорих гэж байгаа бол 91995504 98987227 дугаарын утсаар тасалбараа лавлаарай.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.